ЗӨВЛӨГӨӨ: Наршихаас хэрхэн сэргийлэх вэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж байгаа тул наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг танд хүргэе.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах/ ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)
- Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус)
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих)
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх
Сэтгэгдэл