“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019 Увс аймгаас эхэллээ
Насанд хүрсэн хүний давсны хоногийн хэрэглээ 5 гр байх ёстой бол Монголын баруун хязгаар Увс аймгийн иргэдийн хувьд үүнээс бараг гурав дахин өндөр буюу 13.5-15.4 гр байгаа нь тус аймгийн иргэдийг зүрх судас, цусны даралт ихсэх өвчнөөр улсдаа толгой цохих хэмжээнд хүргээд байна. Өөрөөр хэлбэл, Увс аймгийнхан давсны хэрэглээ өндөртэйгөөс зүрхний шигдээс, тархинд цус харвалт, цусны даралт ихсэх өвчнөөр улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа юм. Энэ шалтгаан нөхцөлийн улмаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өнөө жил Увс, Ховд, Баян-Өлгий аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдөр Улаангомд нээлтийг нь хийлээ.
П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Цусны даралт ихсэх өвчний эсрэг аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш өдгөө гурав дахь жилтэйгээ золгоод буй. Эхний жил нийслэлийн дөрвөн дүүрэгт, удаах дахь жил төвийн бүсиийн гурван аймагт Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны багийнхан очиж, иргэд, олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургасан төдийгүй хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааныг бууруулахаар зорьж ажилласан байна.
Аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийх юм.
Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас Монголд гурван хүн тутмын нэг нь нас барж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Цусны даралт ихсэх өвчин бусад олон өвчний суурь болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл, зүрхний дутагдалд орох, тархимд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ. Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэ маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.
Та, бид цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна!




















.jpeg)











































ТҮЦ-ээс салж илүү боловсон үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага 21 дүгээр зууны иргэдэд байна
Ө.Шижир: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчсөн хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу?
О.Батнайрамдал: Монголын олон нийт 53 хувийн өгөөжөө авах асуудлыг хөндөж, тогтоолын төсөлд тусгалаа
Тагнуулын ерөнхий газар УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг яллагдагчаар татжээ
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
Зеленский: Киев рүү довтолсон нь “Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа”-г харуулж байна
Г.Лувсанжамц: Метрог автобустай адилхан татаасгүй явуулах ганцхан боломж бий
"Эрдэнэт үйлдвэр"-ийн борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөгт хүрч, улс орон нутгийн төсөвт 2.2 их наяд төгрөг төвлөрүүлжээ
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
Ө.Шижир: Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын зарчим юу болсон бэ?