Хэлгүй, дүлий эмээг хөнөөсөн хэрэгтнийг хоёр жилийн дараа илрүүлжээ
Монголын эрүүгийн нөхцөл байдал амаргүй байсан цаг үе бий. Тухайн үед онц ноцтой гэмт хэрэг гардаг байсан ч нууцалж, олон нийтэд ил болгодоггүй байсан юм. Цагдаагийн ахмад ажилтнууд, шилдэг чекистүүд гэмт хэргийг хэрхэн илрүүлж байсан болон хамгийн эгзэгтэй, анхаарал татсан хэргийг та бүхэн цувралаар сонирхуулах болно. Энэ хэрэг 1980 онд гарч, хоёр жилийн дараа илрүүлж байжээ.
Цагдаагийн байгууллагад ажил үйлс, ур чадвараараа бусдыгаа хошуучилж, ээдрээтэй, онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн хүн цөөнгүй бий. Тэдний нэг хурандаа Ц.Даваадоржийн илрүүлсэн нэгэн хэргийн талаар сонирхуулъя. Хурандаа Ц.Даваадорж Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар томилогдон очоод эзэнгүй хүн амины онц ноцтой хэрэгтэй танилцаж. Хэрэгтэй танилцах явцад ганц бие хэлгүй, дүлий Хажид гэгч эмгэний амийг хөнөөсөн хэрэг анхаарлыг нь татсан аж. Ингээд хэлтсийн төлөөлөгч Н.Барнямтай хамтарч хэргийг дахин шалгаж эхэлснээр гэмт хэрэгтнийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Хажид гэдэг нэгэн эмгэн байж. Хэлгүй, дүлий эмээг харж хандах хүн байхгүй ч нутаг усныхан нь чадах чинээгээрээ тусалдаг байж. Бурхан түүнд амьдралын баяр баясгалан, зовлон гунигийг бусадтай хуваалцах боломж олгоогүй ч эмээ бусадтай дохио зангаагаар сэтгэл санаагаа ойлголцон амьдардаг байсан аж. Түүний ээж бага байхад нь бөө, удганд охиноо удаа дараа авч очиж, арга чарга олонтоо хийлгэсэн ч газар дээрх ганц охин нь хэлд ороогүй гэдэг. Ингээд аргаа бараад өвөг дээдсийнхээ шүтэж ирсэн сахиусаа хүзүүнд зүүж өгсөн аж. Сумын төвд ямар нэгэн арга хэмжээ болно эмээ хамгийн түрүүнд очиж арын суудалд байнга л сууж байна. Сумын клубын хамгийн идэвхтэй үзэгч түүнд нутгийнхан их хүндэтгэлтэй хандан суудалд нь өөр хэн ч суудаггүй байж. 1980 оны 12 дугаар сарын 30-нд Улаан-Уул сумынхан клубтээ цугларч “Шийдэх алхам” кино үзэж байхад Хажид эмээ хэзээний байраа эзлээд инээд алдан үзэж суусан аж.
Гэтэл маргааш нь сумын шинэ жилийн үдэшлэг болоход эмээ харагдсангүй. Баярлаж хөөрсөн сумынхан эмээг анзаарсангүй өнгөрчээ. Тэр өдрөөс хойш эмээг харсан хүн бараг үгүй. Хамар хашаанд нь амьдардаг Ц гэх эмэгтэй хааяа зав гарган эмээтэй аяга цайгаа хувааж уудаг байж. Гарч, орж байгаа нь харагдахгүй байхаар нь эмээгийнд орлоо. Хэдэн өдөр гал түлээгүй хүйт даасан байшиндаа эмээ хэвтэж байх юм гэнэ. Эмэгтэй сэрээх санаатай дөхөхөд толгойн тус газар нь цөмөрч, аль эрт амьсгал хураасан байв. Яаралтай цагдаагийн газарт мэдэгдсэн ч эзэн холбогдогч нь олдохгүй байсаар эзэнгүй хэргийн тоог нэгээр нэмжээ. Ц.Даваадорж хурандаа ээдрээтэй энэ хэргийн үзлэгийг эхнээс нь хийжээ. Ганц бие эмгэнийг нутаглуулснаас хойш гэрт нь очсон хүн үгүй. Бүх зүйл нь байдаг байрандаа яг хэвээр. Хэргийн газрын үзлэгийг хийхэд түлээний хайрцагны ёроолоос 2000 төгрөг олдож. Эмээгийн байнга өмсдөг малгайг хурандаа сайн ажжээ. Хиймэл үстэй малгайны бүч нь тас татагдан, бас их илэгдэн хуучирсан байв. Өөрөөс нь өөр эдлэх хүнгүй, хэн нэгэнтэй муудалцдаггүй түүний малгай яагаад урагддаг билээ гэсэн таамаг тавиад , хоёр жилийн өмнө шүүх эмнэлэгт явуулсан эмээгийн тархины зургийг нарийн шалгажээ. Гэтэл малгай толгойдоо дэндүү томдохыг олж тогтоов. Эндээс л мөрдөн шалгах ажил эхэлсэн гэдэг. Тухайн үед суманд хэн хэн энэ малгайг худалдан авсан, хэдэн ширхэг ирсэн гээд л шалгаж гарч. Дэлгүүрийн худалдагч хоёр жилийн өмнөх явдлыг мартсан учир тодорхой мэдээлэл өгч чадсангүй. Ингээд Н.Барням байцаагчид эмээтэй хамгийн ойр дотно байсан гэх Ц-г олж уулзан мэдүүлэг авах үүргийг хурандаа өгчээ.
Ц Дархан хотод шилжин суурьшсан ч араас нь хайсаар олж уулзжээ. Эмэгтэй Хажид эмээгийн талаар ярин нулимс дуслуулж байсан гэдэг. Байцаагч эмээгийн гэрээс олдсон малгайг үзүүлэхэд Ц харангуутаа талийгаачийнх биш байна гэж хэлжээ. Харин сумынхаа Ж гэгчийн малгай мөн болохыг хэлжээ. Учир нь тэрбээр хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө бүчийг нь оёж өгч байснаа санажээ. Ингээд хурандаа мөрдөн байцаагч хоёрт Ж-г хайх ажил гарлаа. Ж гэгч хэрэг гарсны дараахан ноос хулгайлсан хэрэгт татагдан Мааньтын хорих ангид ял эдэлж байсан юм. Ажлаар нийслэлд ирсэн Ц.Даваадорж хурандаа Мааньтаас Ж-г авчран Ганцхудагт саатуулан байцааж эхэлжээ. “Мэдэхгүй. Би талийгаач хөгшнийг таних ч тухайн үед уулзаж байгаагүй” гэж мэлзсээр байж. Мөрдөн байцаагчийн ур чадвар, ухаанаа гарган шалгасаар гэмт хэрэгтэнг хэлэх үггүй болгож чадсан хурандаа Ц.Даваадорж онц ноцтой гэмт хэрэгтнийг илрүүллээ. Ж хүнээс мөнгө зээлээд төлж чадахгүй баахан уджээ. Аргаа барж яах учраа мэдэхгүй явж байгаад сумын дэлгүүрт орж. Гэтэл Хажид эмээ хүзүүнээсээ салгадаггүй сахиуснаасаа мөнгө гарган хүнсний зүйл худалдан авч байгааг хараад хэрхэн мөнгө салгах тухай бодож эхэлсэн аж. Гуйхаар өгөхгүй гэдгийг мэдэж байгаа учир булааж авах уу, хулгайлах уу гэж толгойгоо хашилгасаар нэг орой хоёр шил архи аваад эмээгийнд очжээ. Эмээ хэвтэх гэж байсан ч Ж-ийн хажууд сууж нэг шил архи хамт уужээ.
Өндөр настай болсон тэрбээр согтоод унаад өгөнгүүт Ж сахиусыг тастан авчээ. Гэрээс нь гарах гэж байтал нь эмээ араас татан сахиусаа нэхсэн гэдэг. Өгөхгүйг нь мэдсэн эмээ муухай орилж, зүүгдсээр байж. Хүн мэдчихнэ гэж сандрахдаа Ж зуух түшүүлэн тавьсан сүхээр толгойнд нь цохижээ. Амьсгал хураасныг мэдээд хөгшнийг оронд нь хучиж орхиод ум хумгүй зугтахдаа эмээгийн малгайг андуурч тогойдоо тавьснаа мэдсэнгүй. Маргааш нь гэрт нь орж солих гэсэн боловч шинэ цас хаялаад орж чадалгүй явсан аж. Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг хайж эхлэх үед Ж ноос хулгайлж шоронд санаатай суужээ. Өрнөөсөө салах гэхдээ хөөрхий эмгэний амийг хөнөөсөн тэрбээр сахиусыг нь нээтэл 10 төгрөгийг нандигнан хадгалсан байжээ. Ээж, ааваас нь үлдсэн сахиусаа бусдад алдчихгүй гэхдээ эмээ орилон, уйлсныг Ж мөнгөө өгөхгүй гэхдээ чаргууцалдаж байна гэж бодон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн гэдэг. Монгол Улсын нэрийн өмнөөс түүнд зохих ялыг оноожээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.1] 2020-04-14 00:18:07
Луйварчин Даваадорж гэдэг новшнууд олон байгаа шүү.
Зочин [66.181.161.1] 2020-04-14 00:14:56
Монголд архаг Луйварчин Мөнхбаярын Даваадорж гэж нэг новш байдаг юм даа.
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:18
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:18
zochin [122.201.21.236] 2019-09-15 13:10:09
tsahilgaan damjuulah 100 meters urt 380 iin shine ashiglaagui kabeli hulgaid aldaad tsagdaad heleeed heseg hugatsaani daraa tanai kabel hudaldaj avaad 10 jil bolson tul odoo yamarch unegui gej heleed hereg haaj bgaa yum daa.unen dee heleh ch ug oldohgui toriin alban haagchid bdg yum bilee.urd ni sain bsn blgui dee niigem ni oor bsn yumdoo
Зочин [202.9.42.229] 2019-09-11 05:09:52
Одоогийн цагдаа нар бол 2000 төгрөгийг нь шууд шаана даа.
Gutsoo [66.181.161.37] 2019-09-11 15:10:27
Muu nohoin golog
Зочин [182.160.36.90] 2019-09-09 22:49:46
тэр зоригын хэрэг яасан жонкуунуудаа
Ххх [139.5.218.217] 2019-09-09 14:16:00
Түлээний хайрцагны ёроолоос эмээгийн "жоор”. гарсан юм уу
Зочин [150.129.141.229] 2019-09-09 11:41:58
ТАНАЙ ӨЧҮҮХЭН ТАРХИТАЙ САЙТ ГЭМТ ХЭРГИЙН СЭДЭЛ ӨГЧ БГАА МЭТ ЯАГААД ИЙМ НИЙТЛЭЛЭНЦЭР БИЧЭЭД БДАГ БОЛОВ
Зочин [59.153.113.18] 2019-09-11 19:29:50
T1 sda ve
Зочин [43.228.131.239] 2019-09-11 10:43:43
chamaig tanij bn sh de andaa yagaad l ene tend ochij iim yum bicheed bdag yum de
ЗОЧИН [59.153.115.146] 2019-09-09 09:54:41
Ц.Даваадож бид нэг үеийн ажилтанууд,олон хэрэг дээр гар сэтгэл нийлэж ажиллаж байсан,тэр үеийн манай сайн ажилтануудын нэг,аятайхан зүйл бичсэн байна,харин тэр үед ноцтой хэргийг олон түмнээс нуудаг байсан гэвэл худлаа шүү?яг ийм ажлыг гардан хийдэг байсаны хувьд ,олон түмнээс хэрэг нууцалдаг байсан нь худлаа гэдгийг баттай хэлэх байна
Зочин [202.9.42.147] 2019-09-09 20:23:44
no odoo ch gsn setgel serdiilgem herguudiig nuudag ni il bolsonshuude. ard irgediig tsochirduulahguin tuld, buruu sedel oghguin tuld.
БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-09-09 08:08:13
УГ НЬ МАНАЙ ЦАГДАА МУНДАГ. ДААНЧ ЗОРИГИЙН ХЭРЭГ ДЭЭР ОЧООД ГАЦЧИХДАГ. НЭГ ЮМ ХЭЛЭЭД Л БАЙГАА ЮМ ДАА..............................................
Zochin [202.179.24.152] 2019-09-09 07:17:19
Manai UIH-d hun alsan heden hun suuj bdag bol. Uuriin garaar, zahialgaar hun aluulsan hun bj l bga da te
Хөвсгөл аймгийн хуулийн байгууллагад ажиллаж байсны хувьд сайн мэдэх юм байна. Аймгийн ерөнхий проку [202.21.109.35] 2019-09-08 13:00:17
Мишигдорж хяналт тавьж байсан юм . Хурандаа .Даваадоржийн удирдлаганп , эрүүгийн төлөөлөгч Барням, хэв журмын тасгийн дарга Намчинбумба олон сайн мөрдөгч нар ажиллаж байсан даа .Аймгийн ерөнхий прокурор С.Мишигдорж нар үнэхээр домог болсон хуульчид байсан юм
Hubsguiin tsagdaad uneheer muhdag darga nar ajillaj baisan yum, Хурандаа Давгадорж, ДаваадоржЦогт- [202.21.109.35] 2019-09-08 12:53:36
Zocgin
Daichin [202.21.110.94] 2019-09-08 10:16:25
Энэ мундаг нөхдөөр л С.Зоригийн хэргийг мөрдүүлэх хэрэгтэй байна даа.
Иргэн [66.181.161.21] 2019-09-08 08:14:27
Тэр үеийн цагдаа цагдаа шиг ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байсан одоо мөнгө эрх мэдэлийн төлөө болчихоод байна зарим нэг нь олохыгоо амархан олно олохгүйгээ бол дараад л байна шүү дээ
Б , Ц [103.10.23.113] 2019-09-09 02:12:42
Тэр цагын нийгэмийн ухамсар нийгэмийн харьцаа хувь хүний ухамсар их өндөр Монгол хүн өнөөгийх шиг хүн чанараа гээгээгүй Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгийхээ төлөө гэж ажилаж амьдардаг байсан цаг Цоц нийгэмийн үед Монгол төдийн албанд шудраг үнэнч эх орноо гэс эн шуналгүй хүмүүс ажилдаг Жэнхэн төр шиг төртэй байлаа Өнөөгийн Монгол төр Хуурамч ардчилын гайгаар Нам нэрээр сэм хуйвалдсан хулгайч луйварчин дээрэмчин алуурчин шуналтан гэмэт хэрэгтэн нарын үүр болсоныг Монголын иргэн бүр мэдэж байгаа Энэ бол нам төвтэй улс төрийн тогтолцооны гай юм Үндсэн хуулийг өөрчлах гол шалтгаан бол Хулгайч луйварчин алуурчин гэмэт хэрэгтэн нар Нам нэрээр төрийн эрх мэдэл хүрдэг Нам төвтэй улс төрийн тогтолцоог халаж Иргэн төвтэй улс төрийн тогтолцоог би болгох явдал юм Өнөөгийн энэ гэмт хэрэгтэн үүрэлсэн Их хурал Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх нэрээр Өөрт ашигтэй Нам төвтэй тогтолцоог авч үлдэж төрийн эрхэнд үүрд байж сэтгэл зовох зүүлгүй луйвар хулгайгаа н хийхийг санаархаж байна 76 гэмт хэрэгтэн голдуу хүмүүс Үндсэн хууль хэлцээд сууж байх нь байж болошгүй зүүль бөгөөд Монголын ард түмний өмнө гэмэт хэрэг үүлдэж байгаа явдал юм Монголын ард түмэн ийм болтолоо дорой тэнэг болсон гэж үү
Зочин [202.179.31.106] 2019-09-08 07:47:13
Олсон нь яамай даа.
Зочин [202.9.43.75] 2019-09-08 07:29:56
Манай цагдаагийнхан ямар ч хэргийг хэзээ ч илрүүлэх чадвартай. Сүүлийн үед даанч хэн нэгний нөлөөнд автаж өргөсөн тангарагтаа байж чадахаа больжээ
Зочин [202.9.43.75] 2019-09-08 07:27:06
Тэр үед Хөвсгөл аймгийн цагдаад Намчинбум гээд сүйхээтэй мундаг төлөөлөгч байсан.
Зочин [202.55.188.94] 2019-09-08 03:13:11
Zorigiin hergiigl ileruulj chadahgui baigaamdaa
Зочин [103.10.23.113] 2019-09-09 02:24:26
Зоригын хэрэг илрээгүй Зоригын хэргийн жэнхэн эзэд нь Гэмгүй хүнд ял үүрүүлэх гэсэн эрх мэдэл бүхий хүмүүс байж мэдэх юм Ямар учраас гэмгүй хүнд ял үүрүүлэх гэж зүүль бүрээр оролдож ялтан болгов Шоронгийг ялтанд Шоронгооч гараж 500 саяа төг амлаж гэмгүй хүнийг гүтгүүлэж хуурамч баримт удаан хугцаанд бүрдүүлэв Ганц гэрчийн мэдүүлгийг нууж шүүх хуралд оруулсангүй вэ гэх мэт зүүл одоо ил болоод байна Элбэгдорожийн бариж хориж шалгаач Батүүлийг дахин шалгаач Багабандийг шалгааач шалгах хүн маш олон байна Хэрэгийг илрүүлнэ гэж Их хурлын гэшүүн болж байсан энэ хэргийг анх мөрдсөн хүнийг нь шалгаач
Ilruulsen [103.26.195.118] 2019-09-08 15:48:19
Zahialagch ni menget Nyamdorj. Ter tiim shudarga yum bol umnu ni Zorigiin hergeer helmegdsen olon humuusees yagaad odoo hurtel uuchlalt guihgui baigaan? Yagaad zuvhun ene 2 huniig ontsolj uuchlalt guij sulluulah gej sandarch guigeed baigaan? Shorond ni hun uhehed bichleg ni baidgui baij yagaad ene 2 huniig eruuden shuuhed hereg bolgood bichleg hiitsen ene ter. Odoo ingej jujiglehee bolio Nyamka. Chi zugeer erthen unenee heleed shorondoo zalar daa. Ter 2 hurdan sullahgui bol ilchilne gej surduuleed Nyamka sandarch guigeed, yu ch medehgui ard irgediig uyaraaj baigaad, poproh durtai uls turchdiig turhurch baigaad hurdhan sulluulah geed uzej taraad bn. Ayagui bol sulluulchaad uchir bituuleg alaad gadnii nuluuguiee gej onoshlogdood Zorigiin heregiig zamhruulah sanaatai.
Зочин [66.181.183.243] 2019-09-08 14:47:10
Илрvvлсэн ш дээ. Тэд нь шоронд байгаа биздээ. Тэр битгий хэл захиалагч Нямка сайдыг нь ч илрvvлээд албан бусаар зарлачихсан. Тэгэнгvvт нь албан есоор зарлахын емне Нямка сайд еерийг нь Зоригийн аллагын захиалагч болохыг илрvvлсэн бvx хууль шvvxийнхнийг хилсээр хорих гэж цагдаа, прокурорт егеед Зоригийн алуурчид хохирогч, гэрч болсон хачин vйл явдал ернеж байгааг ямар ч xvн ойлгож байна! Гэмт хэрэгтэн Нямка евеегийн атганд орсон, цагдаа, прокурор ичиг ичиг.
Зочин [150.129.143.140] 2019-09-08 07:40:35
Ilruuleed olsniig ni tanai ter shudarga gegdeh gishuud chin sulluulah geed ulairaad baigaa bizdeeee
Зочин [66.181.190.204] 2019-09-08 01:47:25
Huurhiiduu sain tsagdaa bn muusain hun chanargui humuus bnaa bn