ӨДРИЙН СОНИН: Хэвлэлийнхэн хар тамхитай холбогдсон алдартнуудад редакцийн хаалгаа БҮҮ НЭЭ
МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД ХАР ТАМХИЙГ ДАМ СУРТАЛЧЛАГЧИД БОЛЧХООД БАЙНА-
“Өдрийн сонин”-ы эрэн сурвалжлах албанаас хар тамхины хэрэгт холбогдсон алдартнуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, сэтгүүлчдийг цагаан тахлыг дам сурталчилахгүй байхыг уриалсан. Бид уг уриалгыг дэмжиж “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах албаны дарга П.Хашчулуунтай ярилцлаа.
-Танай хамт олон “Хар тамхинд холбогдсон алдартнуудыг мэдээллийн бүх хэрэгслээр гаргахыг хориглоё” гэх маш зөв уриалгыг гаргалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн эхнээсээ дэмжихээ илэрхийлсэн болов уу?
-“Өдрийн сонин”-ы гаргасан уриалгыг Монголын хэвлэл мэдээллийн редакциуд маш их дэмжиж байна. Тэр тусмаа өдөр тутмын сонинууд, тодорхой хэдэн сайт, телевиз дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ уриалгыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл анхаарч, анзаарч ажил үүргийнхээ хуваарьт оруулж, салбараа нэгдсэн зохион байгуулалтад оруулаасай гэж бодож байна. Мөн аливаа нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагын бодлогыг барьж буй редактор, удирдан зохион байгуулж буй хүмүүс сэтгүүлчиддээ хар тамхины хор уршгийн талаар маш сайн ойлгуулж өгөх ёстой. Цаг хугацаатай уралдаж нэг сэдвээс нөгөө сэдвийн араас хөөцөлддөг сэтгүүлчид маань энэ асуудлыг төдийлөн анзаарахгүй байж магадгүй юм. Тиймээс хэвлэл мэдээллийн редакциуд өглөө бүр нэг минутыг зориулаад “Бид хар тамхичидтай ингэж тэмцэх ёстой шүү” гэж сэтгүүлчиддээ хэлж, сануулж байх хэрэгтэй. Сэтгүүлчид хар тамхийг ийм аюултай түвшинд хүрснийг анзаарахгүй, сэхээрэхгүй явж байгааг үгүйсгэхгүй. Сэтгүүлч бүрт хар тамхины эсрэг ойлголтыг өгч хариуцлагажуулах ёстой хүмүүс нь редакцийн удирдлагууд шүү дээ. Редакторууд “Өдрийн сонин”-ы гаргасан уриалгад идэвхтэй оролцоосой гэж хүсмээр байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хар тамхийг дам сурталчлагчид гэсэн үг үү?
-Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн бүх сувгууд хар тамхийг дам сурталчлагчид болчихоод байна. Үүнийгээ сэтгүүлчид, редакторууд төдийлөн сайн анзаарахгүй байх шиг. Хэн гэдэг алдартай хүн хар тамхины хэрэгт холбогдсоныг бүх сонин, сайт, телевизийн эфирээс харж болохоор байна. Энэ чинь л хар тамхийг дам сурталчилж байна гэсэн үг.
-Сэтгүүлчид та бүхний уриалгад ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?
-Монголд хар тамхи тахлын хэмжээнд очлоо. Хууль хяналтын байгууллага, холбогдох газрууд өндөржүүлсэн байдалд шилжлээ. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага онцгой анхаарах цаг болсон. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдгээр олны танил хар тамхичдыг сурталчилж байгаа нь залуу үеийнхэнд муугаар нөлөөлж эхэллээ. Хар тамхинд нэр холбогдсон алдартнуудыг өдөр шөнөгүй нийтлэл, нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, зар сурталчилгаандаа тоглуулж байгаа нь тэднээр дамжуулан хар тамхийг сурталчилсан үйлдэл болсныг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа. Хуулийн хэллэгээр “Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины гэмт хэргийн нэг хэсэг, шууд болон шууд бусаар хар тамхичдыг дэмжиж, сурталчлагчид болчхоод байна. Үүнд цэг тавих эцсийн арга нь хар тамхитай нэр холбогдсон урлаг соёлын алдартнуудыг нийтлэл, нэвтрүүлгээрээ гаргасан мэдээллийн бүх хэрэгслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, лицензийг нь хураах явдал” гэж заасан байна. Та хар тамхийг сурталчилсан байна гээд нэг л өдөр өөр дээр чинь хэрэг үүсчихсэн байх вий. Ийм хууль эрх зүйн зохицуулалт руу явж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Үүнийг манай сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд, редакторууд анзаарах ёстой. Сэтгүүлч танд нэг өглөө л хуулийн зүйл заалттай, бичиг ороод ирэх вий. Мэдээж, бид хуулинд л захирагдаж амьдарна.
СЭТГҮҮЛЧИД ХАР ТАМХИТАЙ НЭР ХОЛБОГДСОН, ОРООЦОЛДСОН ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСИЙГ РЕДАКЦИЙНХАА ХААЛГААР БҮҮ ШАГАЙЛГА-
-Хар тамхитай холбоотой асуудалд сэтгүүлчид гэлтгүй төрийн байгууллагууд ч гэсэн анхаарах цаг болсон мэт санагддаг. Жишээлбэл, хар тамхины хэрэгт холбогдсон алдартай хүмүүс телевизийн рекламанд тоглох нь хэвийн үзэгдэл шүү дээ?
-Яг тийм, хар тамхины хэрэгт холбогдсон Монголын алдартнуудыг томоохон аж ахуй нэгжүүд, Төрийн байгууллагууд сурталчилгаандаа ашиглаж байгаа нь буруу. Яагаад гэхээр Монголын залуучууд даган дуурайдаг, үлгэр авдаг, үгхэл, үйлдэл, өмссөн зүүснийг нь хүртэл дуурайдаг ийм хүмүүс нь хар тамхи хэрэглэгчид болчихсон байна. Тэд зурагтаар, сонин сайтад ярилцлага өгөөд гараад байвал “Энэ хар тамхичин шүү” гэхийн оронд эд нар хар тамхийг хэрэглэж болж байгаа юм чинь сонирхоод үзье гэсэн сэдлийг төрүүлдэг. Яг энэ утгаараа Монголын хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд дам хар тамхи сурталчлагчид болчхоод байна. Тиймээс л “Өдрийн сонин”-оос хар тамхины хэрэгт нэр холбогдсон алдартнуудыг сурталчлахаа өөрөөр хэлбэл мэдээллийн хэрэгслээр гаргахаа болъё гэсэн уриалгыг гаргасан. Энэ уриалгыг Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид дэмжээсэй гэж хүсч байна. Яагаад вэ гэдэг тайлбарыг би сая хэллээ шүү дээ.
-Хууль хяналтын байгууллага хар тамхины хэрэгт холбогдсон алдартнуудыг толгойг илээд байна уу даа гэсэн хандлага сэтгүүлчдийн дунд бий. Та бүхэн ч гэсэн шүүмжилсэн байсан?
-Хууль хяналтын байгууллага хар тамхинд холбогдсон нэр алдартай хүмүүсийн толгойг нь “Илээд байна уу даа” гэсэн хандлагыг манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид маш сайн анзаарч харах ёстой. Хар тамхины эсрэг тэмцэж буй хууль хяналтын байгууллага алдартнуудын толгойг нь илдэггүй. Харин нэр нөлөө бүхий хүмүүс саад болдог гэдгийг хэн ч мэднэ. Өглөө нь баригдсан нэгнийг өндөр албан тушаалтан хүний шийдвэрээр орой нь сулладаг. Эсвэл шүүхээс тэнсэн харгалзах ял, торгуультай салдаг. Тиймээс сэтгүүлчид хар тамхийг сурталчлах биш, цагаан тахалтай тэмцэж буй хууль хяналтын байгууллагыг дэмжиж тэдний ажлыг илүү сурталчилж өгөх ёстой. Энэ уриалгад маань багтаж буй нэг зүйл.
-“Өдрийн сонин” хар тамхины хэрэгт холбогдсон алдартнуудын талаарх мэдээллийг хэзээнээс ярилцлага, сурвалжлагандаа урьж оролцуулахаа больсон бэ?
-“Өдрийн сонин” нэг жилийн өмнөөс хар тамхинд нэр холбогдсон Монголын олны танил хүмүүсийг ямар нэгэн байдлаар ярилцлага, сурвалжлага гэх мэтээр редакцийн хаалгаа хаасан. Тэр хүн жүжигчин, бүжигчин, улстөрч, спорт, төр нийгмийн зүтгэлтэн байсан ч хамаагүй. Монголын бүх хэвлэл мэдээллийн редакциуд “Хаалгаа хаа” гэж бид хэлээд уриалаад байгаа юм. Үүнийг Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд нийт сэтгүүлчид маань дэмжиж хамтран ажиллаж хар тамхитай тэмцэхгүй бол яг үнэнийг хэлэхэд тахлын хэмжээнд очсон юм байна. “Өдрийн сонин”-гийн уриалгын төгсгөлд “Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага, сэтгүүлчдээ! Бүгдээрээ улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг дэмжигч, сурталчлагч байхаа өнөөдрөөс эхлээд зогсооё. Энэ уриалгыг уншиж суугаа таны хажууд, хаалганы чинь цаана, ажлын чинь үүдэнд, цайны ширээний чинь дэргэд хар тамхичид зогсож байж ч мэдэх нь. Нийтлэл, нэвтрүүлэг дууссаны чинь дараа нөгөөдөхөө барьчихсан хар нүдний шилтэн хажууд чинь “Татах уу” гээд зогсож байж ч мэдэх нь. Наад “од”-уудыг чинь нэг харсан таны хүү, охиныг чинь, ах дүүс, анд нөхдийг чинь дагуулчихсан, мансууруулчихсан явж байвал та яах вэ... Ийм хүмүүсийг тэгвэл өнөөдрөөс эхлээд редакцийнхаа хаалгаар бүү шагайлга. Үүнийг “Өдрийн сонин” уриалж байна” гэсэн байгаа. Үүний эсрэг Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага, бүх сэтгүүлчид нэгэн дуухоолойгоор тэмцэх хамгийн эхний алхам бол бүгд хар тамхитай нэр холбогдсон, орооцолдсон олны танил хүмүүсийг редакцийнхаа хаалгаар бүү шагайлга. Ямар нэгэн байдлаар мэдээ, нийтлэл, ярилцлага, сурвалжлага сонин, сайт, зурагныхаа талбай, цагийг тэд нарт битгий нээж өг.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:40
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:39
Зочин [64.119.17.104] 2019-10-05 23:10:24
aldartnuud gechjee. aldartan bish eee, uudgui ut horhoinuud. uls ornoo har tamhind jivuulehiig hussen lalriin urvagchid
Зочин [66.181.186.58] 2019-09-28 13:02:00
Биднийгээ мангуу гэж доромжлосоор ирсэн Оюу толгойн рекламыг бас хоригломоор байгаа юм. хэвлэл мэдээллийхэн гадныхны хэдэн бор юманд нь шуналтаж нүгэл хийхээ болимоор доо.
зочин [103.194.176.117] 2019-09-30 04:22:27
ард иргэдээ пааанигтуулж байгаа овутолгойг гадныхантай үгсэн хуйвалдаж барьцаанд юм уу гадныханд зархаас сийхшүй уих гүшүүд
Зочин [64.119.22.89] 2019-09-25 22:49:54
Монголын төр улсын бат суурийг ганхуулах гэсэн хар тамхины худалдааг дэврээсэн бүх хүнд ял шийтгэл өг. Ялтан хүнийг телевизийн өмнө гаргахгүй, гаргуулахгүй бай.
хн [77.38.148.28] 2019-09-25 16:00:49
монгол хар тамъ+хичдыг бариад л байх юм, хар тамхи татаж донтуулах хорт ажилагааг олон жил явуулж буй хужаа нар яагаад нэг нь ч баригдахгуй байна вэ,7 буудал, уб, монголоор дуурсэн хужаа нарыг шалгадаг газар бий юу, хар тамхичдыг нууж байгаа нь улам муу юм биш уу.хэн юу хийж яваа нь мэдэгдэхгуй, харин нууц болохоор ямар л еедтэй юм болов гэж
Зочин [202.179.31.15] 2019-09-25 15:07:31
alah heregtei
Зочин [66.181.161.28] 2019-09-25 13:53:44
emegtei jujigchin ni heniin
Зочин [202.126.88.139] 2019-09-25 19:05:08
egshiglen
Зочин [103.229.121.154] 2019-09-25 13:30:50
Ёстой зөв асуудал хөндөж байна.бүх шатандаа дэмжих хэрэгтэй.
irgen [66.181.161.49] 2019-09-25 13:06:50
mash zuv. tegj gemeen busad urlagiin heden hulduu tolgoitoi nuhduud bas oilgono. Buruu yum hiivel mungugui orloggui amidarc chadahgui shu pizdakudaa gedgiig sain oilguul
Тест [66.181.161.111] 2019-09-25 12:49:16
Хар тамхины тест зарна 95020003
Зочин [202.55.188.39] 2019-09-25 11:58:58
Ter hamgiin suuld bgaa uwgun bas ulaan deeltei uwgun 2 hen yum be? Yu heregletsiin bee? Battai medeee oruulnauuuu><
Зочин [66.181.161.48] 2019-09-25 09:33:19
Эд нарыг яая даа
Зочин [202.55.191.130] 2019-09-25 09:22:07
ok
Irgen [202.9.43.242] 2019-09-25 08:42:02
Zaaval har tamhi gehgui begsnii buzar shingesen Chuluunchimeg gj gonginoson uom heden jil setguul zuig chin buzarlaj hun doromjlij ta narch bichih uom oldohgui bainga niitelj bh uom boliosoi Turmandah gj soliot bas nohoinuud gd ard tumnee doromjloj ta nar bas devergeed setguulchid gj hoviin tulamnuud.
Зочин [66.181.183.25] 2019-09-25 13:31:14
Ork
Энэ букрууп [80.215.80.253] 2019-09-25 08:20:32
Энэ бузрууд үхээчээ
Zochin [64.119.17.62] 2019-09-25 06:31:56
Setguulchid olnii tanil humuusiig medeelel hiisneer zaluu uyiinhend ih hor urshig tarina gedgiig anhaar. Har tamhi gej yu boloh, hor urshigii ni bodit baidal ni yund hurgehiig zaluuchuudad 10-12 ANGIIHAND TSAGIIN HICHEEL ORUULAH TSAG BOLSON MONGOLCHUUD bid 3 sayha
Zochin [202.9.43.140] 2019-09-25 06:28:33
Aldartan gechihjee manaidaa ,l aldartan yum bh chaavaas daa
Зочин [139.5.217.65] 2019-09-25 06:24:21
Nertei hamtlagin oi bolno geed.. zagalmailsan etseg ichij zovson shinjgui suugaad udur bolgon TV r garch b a Tegeheer uunig yah uu Teneg zunug , arkhag novshig harakhaas durgui hurch b dag Hichneen sain zaluuchuudad yaj nuluulsnig bodokhoor!!!!!
Зочин [182.160.34.17] 2019-09-25 04:18:09
Энэ рекламны орлогоо бодоод наад газрууд чинь хаалгаа хааж чадах уу?
zochin [202.126.88.177] 2019-09-25 05:26:48
amarhvv l gehed heregt orsnoosoo hoish ahmadiin togloltiin surtalchilgaand bainga televizeer garch bna urdiinh shigee saihan haragdahgvi l bna
Зочин [150.129.142.183] 2019-09-25 04:14:51
Зөв
Zochin [66.181.169.108] 2019-09-25 03:39:22
Ирээдүй болсон өсвөр үеийнхэнд муу үлгэр дууриалал үзүүлж буй хар тамхитай холбогдсон олны танил хүмүүсийг тухайн салбарт нь ахиж ажиллахгүй болгож нэр хүнд карьерийг нь үгүй хийх хэрэгтэй. Насанд хүрсэн эдгээр нөхдийг битгий өрөвдө... битгий хайрла....... Тэгж байж л бид ирээдүйгээ аварна.
Зочин [103.10.23.113] 2019-09-25 07:20:13
ЗӨВ ШҮҮ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Bolor [66.181.161.43] 2019-09-25 03:11:45
Зөв2
Zochin [202.126.89.174] 2019-09-25 02:10:24
Mash zuv demjij bn!
Оогий [43.250.126.90] 2019-09-25 02:10:05
Үнэн шдээ заваан юмнууд
Зочин [202.126.88.177] 2019-09-25 00:50:35
estoi zvw harin helsende baigarai
Зочин [202.126.88.133] 2019-09-25 01:23:06
Ганц сонин сэтгүүл ч биш Энэ олон ТВ нүүд хүртэл тэдниыг хаалгаараа бүү шагайлга Оросуудаас суралц НТВ ийн зөн билгийн тжлааны хөтлөгчийг авгайгаа зодсоны төлөө Оросын бүх ТВ нүүд нэвтрүүлэгтэй оруулахаа больсон найруулагч нар кинонд дүр өгөхөө больсоныг уншаа байлгүй дээ. Хар тамхичдыг хаалгаараа бүү шагайлга хэвлэл мэдээлэлийнхээн
Zôchin [185.39.141.57] 2019-09-25 00:35:33
tatagchtai temtsdeggvi yum.. . taraan zarj bui . 70 kg geroin zuugch diplomatchtai temtdeg yumdaa. buzarymdorjoo .