Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулна

Д.Тулга / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өчигдөр “Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах”-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд УГТЭ-ийн “Зүрхний төв”, “Мэдрэлийн төв”-ийн туршлагыг судалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авч, олон талын мэдээлэл солилцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2018 оны үзүүлэлтээр, хүн амын халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин орж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтын 23 хувийг эзэлсэн байна. Нийслэлд 2001 хойш оноос өнөөг хүртэл хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин байгаа бөгөөд 2018 оны байдлаар нийт нас баралтын 28.8 хувийг эзэлжээ.

Тиймээс тус нэгжийг байгуулснаар дүүргийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх төдийгүй зүрхний шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээ, сэргээн засах эмчилгээний цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох юм.

Мөн зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлснээр иргэдиийг зүрхний шигдээс, тархины харвалтын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зэрэг чухал үр дүнтэй ажил болж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар


Сэтгэгдэл

Зочин [119.40.103.37] 2019-10-10 03:13:30

ТИЙМ ӨРӨӨ ТАСАЛГАА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХҮН ХҮЧ НЬ ХААНА БАЙНА ВЭ? ТЭРИЙГЭЭ ЭХЛЭЭД ШИЙДЧИХЭЭЧ БАЙГУУЛНА ГЭЖ ЯРЬЦГААХ ХЭРЭГТЭЙ. ХУДЛАА БИЕ БИЕНДЭЭ ҮҮРЭГ ӨГСӨН ЦАРАЙ ГАРГААД АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭХ ХЭРЭГГҮЙ. ТЭР ТУСМАА НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР. ДҮҮРЭГ БОЛГОН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ, ЗАРИМ НЬ ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ХУВЬД БОЛОМЖТОЙ Ч ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХҮН ХҮЧЭЭ СУРГАЖ БЭЛТГЭЭГҮЙ. ТИЙМ УЧРААС ТОДОРХОЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛААД ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ НЭГ ЭМНЭЛГИЙН ДАРГА НЬ НЭГ ИЛТГЭЛ ТАВИАД ТЭГ ИНГЭ ГЭЭД БАЙВАЛ ЯМАР ЮМНЫХ НЬ БОДЛОГО БАЙХАВ ДЭЭ. ТЭГЭЭД Ч ТЭГЖ БАЙГУУЛАХ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС НЬ ДҮҮРГИЙНХЭЭ ЭМНЭЛГҮҮДЭЭРЭЭ ЯВЖ ҮЗЭЖ ХАРЖ ҮНЭЛЧИХЭЭД ДАРАА НЬ НААД ЮМАА ЯРЬЦГАА... ХУДЛАА ШОУДАХ ХЭРЭГГҮЙ. ХАНГАЛТТАЙ ЗАЛХЛАА, ОЛОН ЖИЛ УЛИГ БОЛГОН ДОНГОДОЦГООХ ЮМ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.