Залуу инженерүүд уул уурхайн хөгжлийн асуудал хэлэлцэж байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Нийслэлд зохион байгуулагдах “Залуу инженерийн Үндэсний чуулган”-ы салбар хуралдаанболох “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт боллоо. Залуу инженерүүд уул уурхайн өнөөгийн чиг хандлага өндөр технологи, инноваци, дижитал хэлбэрт шилжин хөгжиж байгааг бодит жишээгээр онцлов. Уурхайн тэсэлгээ, тээвэр, кран, өрөмдлөг, агаарын гео маркшейдер хэмжилтүүдийг ч орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан алсын зайнаас хийдэг болсон талаар тэд ярьж байна. Энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд Дэлхийн жишиг, Монголын бахархал гэсэн алсын хараатай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хариуцлагатай уул уурхай, байгальд ээлтэй, бүтээмж өндөр, аюулгүй үйл ажиллагааг эрхэлсэн, инновацид тулгуурласан хөгжлийн чиг хандлагыг үйлдвэрийн газрын үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болгон ажиллаж байгаагаа илэрхийлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажиллагчдын 20 орчим хувь нь залуус, тэдний 30 хувь нь инженерүүд байгаа нь хөгжил дэвшлийн боломж юм гэж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цохон тэмдэглэв.

Үндэсний чуулганы уул уурхайн салбар хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын Тэргүүн Ц.Бат-Энх Орхон аймагт ажиллаж амьдарч буй залуу инженерүүдийн дунд нийгэмд тустай, түмэн олонд хэрэгтэй, инженерийн шийдэлтэй шинэ бүтээл оновчтой саналын уралдаан зарлалаа. Эрдэнэт хотын өдрөөр буюу 12-р сарын 11-нд уралдааны ялагчийг тодруулж, 10 сая төгрөгөөр шагнахаа мэдэгдэв. Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут цаг үеэ олсон энэ уралдаанаас орон нутагт хэрэгцээтэй, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, Монголын зах зээлээс гадна дэлхийд өрсөлдөх түвшний санал гарвал Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтэн жилийн орлогоор санхүүжүүлнэ хэмээн амлаж хэлэлцүүлэгт түрлэг нэмэв.

image image image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:52

Зочин [192.82.72.139] 2019-11-03 03:27:24

haragdaach chi! injeneryyd ni bagtahgyi suudal ni hyrehgyi zarim ni orj chadaagyi deee!! harluulah gj saihan shaah yum aaa!!! ataarhaj yhlee yu?, amigui Troll guai!

Zochin [202.9.43.42] 2019-11-02 12:13:53

Onigoo onigoo yum injener Uilchlegchees avhuulaad ihenh n ajilchid orson do hun n hurehgui homorgolood avaad yavsan da


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.