Согтуу залуу машин хулгайлж, дөрвөн машин мөргөжээ
Таван шарын автобусны буудлын зогсоол дээр асаалттай орхисон приүс маркийн автомашиныг энэ сарын 4-ний шөнө хулгайлсан хэрэг гарчээ. Энэ хэргийг 26 настай Б гэгч үйлдсэн ба хулгайлсан автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн байна. Уг этгээд хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэн, Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Автомашин хулгайлсан Б-г өмнө нь ч хулгайн хэрэг үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас автомашинаа түгжихгүй үлдээх, асаалттай орхихгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [182.160.1.166] 2019-11-06 08:08:43
Машинаа асаалттай нь орхидог гар хулгайчуудад нөцлийг нь бүрдүүлж өгдөг бас л хөлдүү толгой.
Зочин [148.60.92.227] 2019-11-06 08:05:32
muugaan medehgyi jaahan arhi amsbal bainga byryy yum hiine!muusain tenegyyd?!..............yamaar ch yumb dee?.....
Заяа [66.181.180.203] 2019-11-06 06:23:11
Насаар нь шоронд хорих нь зүйд нийцнэ
Зочин [192.82.72.210] 2019-11-06 07:50:22
машин хулгайлж, 4 машин мөргөлөө гээд насаар шоронд хорих юм бол 2 машин хулгайлж, 8 машин мөргөвөл цаазаар авах уу яах вэ?
Зочин [202.179.27.142] 2019-11-06 05:37:32
насаар нь шоронд хорихоос өмнө бүх хохирлыг төлүүлэх нь хэрэгтэй
Зочин [202.9.43.217] 2019-11-06 03:07:19
Муу хулгайчыг насаар нь шоронд хорь