Генерал Ш.Лхачинжав “Хилийн овооны нууц”-ыг хилчдийн оюун санааны шүншиг гэв

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, их зохиолч Д.Нацагдорж болон билгүүн номч Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Тангадын Галсангийн “Хилийн овооны нууц” домог найраглалын номын баяр өчигдөр Дотоод хэргийн их сургуулийн харьяа Хилийн албаны дээд сургуулийн номын өргөөнд өргөн дэлгэр боллоо. Сургуулийн захирал, эрдэмтэн, хошууч генерал Ш.Лхачинжав эл ном Монголын хилчдийн оюун санаанд дархан хилийн мөнх шүншигт овоо болно гэж итгэл төгс байгаагаа илэрхийлж өвгөн найрагчид гүн хүндэтгэл үзүүллээ.

image

Хилийн цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Б.Ганхуяг “Хилийн овооны нууц” найраглалаар тайзны бүтээл хийхээ амласан. Номын баярт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, зохиолч Т.Мандир, соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг соёлын академийн жинхэнэ гишүүн, яруу найрагч Данзангийн Нямаа, “Морин хуур” наадмын хошой тэргүүн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Магвансүрэнгийн Хүрэлсүх, “Хос шарга” дуугаараа алдаршсан яруу найрагч Д.Агваан, найрагчийн насны хань Найгалмаа, хүү Энхтайван, Бодьбилгүүн, Хууль сахиулахын их сургуулийн захирал асан, хурандаа Жазагийн гэргий Дүүриймаа нарын олон хүн хүрэлцэн ирсэн.

image

Эзэн богд Чингис хаан минь эмээлт морио бууж амсхийлгэсэн Заг-Байдрагийн Хүрэн бэлчрээс төрөн гарсан эрхэм найрагчийн эл номд газар шороо, эх нутаг, элгэн түмнээ гэсэн чин халуун сэтгэл нэвт шингэсэн тухай номын өмнөтгөлд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа гуай уулга алдан өгүүлжээ. “Хилийн овооны нууц” номын зураачаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Тангадын Мандир ажиллажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:49

Зочин [64.119.27.40] 2019-11-08 11:23:10

Бүрэн бус автобусаараа архидаж явжээж 18 хүний амь хохироочоод Энэ генерал сайд нь ингээд инээгээд явж бх ёстоймуу Дотоод хэргийн их сургуулийн Тогооч манаач цэвэрлэгч нар үхсэн болохоор тэдний амь нас үнэ цэнэгүй юм бна лдаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.