Гэр бүлийн долоон хүн амиа алдсан хэргийг прокурорт буцаажээ

Н.Алтанцэцэг / Хууль

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд зам тээврийн ослын улмаас нэг гэр бүлийн долоон хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Хэргийн тухайд, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг, Хүй долоон худаг орох замд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 20:00 цагийн үед “Тоёота приус-20” маркийн машин “Тоёота Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсоны улмаас автомашин дотор сууж явсан насанд хүрсэн дөрөв, насанд хүрээгүй гурав, нийт долоон хүний амь нас хохирсон юм.

Дээрх хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгасны дараа Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг.

Улмаар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, оройн 17:30 цагт шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:10:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:10:55

Зочин [182.160.2.8] 2019-11-22 05:10:31

Ланд маанд унасан хөрөнгө мөнгөтэй нөхдүүд оролцсон бол олон жилээр сунжрууж залхаана эцэст нь хэрэгсэхгүй болно.

зочин [202.131.225.249] 2019-11-22 03:36:26

хууль яриад л байна уу гэхээс хэргээ цаг тухайд нь шийддэг хүмүүс биш юм байна лээ Ялангуяа төв аймаг бол бүр худлаа

Зочин [103.212.117.83] 2019-11-22 02:26:36

Xereg butsaagdana gedeg tun aiyultai xeregsexgyi bolgox ondor magadlaltai maluudaa

Зочин [59.153.114.141] 2019-11-22 02:05:21

Хуулийнханд ажлаа хийж чаддаг хүн гэж байна уу. Дандаа л гологдол гаргаж хэрэг буцаагдах юм даа.

зочин [202.126.89.206] 2019-11-22 01:46:05

Энэ шүүгч нар юм шийдэж өгөхгүй нэг их зан, хууль ярьсан хүмүүс хэргээ шийдэж чадахгүй ингэж олон буцааж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байгаа биз. Энэ хэрэг ил цагаан авто ослын хэрэг шийдэж чадахгүй байгаа юм чинь авилага албан тушаалын хэрэг бүр цаашаа юм байна дөө.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.