Чөлөөтийн залуус Юрий Власкогийн олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ

Н.Алтанцэцэг / Спорт

Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн спорт цогцолборт боллоо. Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярский край, Забайкальский крайгийн 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.

Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртлээ.

ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД

АЛТАН МЕДАЛЬ:

1. Чинбатын Алтангэрэл - 97 кг

МӨНГӨН МЕДАЛЬ:

1. Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг
2. Дамжингийн Батзул - 79 кг
3. Мөнхбаатарын Цогтгэрэл - 86 кг
4. Баярсайханы Билгүүн - 92 кг

ХҮРЭЛ МЕДАЛЬ:

1. Нармандахын Наранхүү - 57 кг
2. Эрдэнэбатын Төгсжаргал - 61 кг
3. Мэндбилэгийн Тэмүүжин - 74 кг
4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил - 74 кг
5. Дагвадоржийн Оргилох - 86 кг
6. Баярсайханы Батзориг - 92 кг
7. Содбилэгийн Ган-Эрдэнэ - 125 кг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:48

Зочин [211.36.142.86] 2019-12-05 04:39:09

Zaluuchud min huchtei garch irj bgaa ym bishuu 20 orostoi barildaad alt mongo hureliig bol tuujee !

Зочин [103.212.116.39] 2019-12-05 02:48:36

Монголын чөлөөт бөх хүчээ авч байна. Баяр хүргэе,амжилт бүтээлээр дүүрэн байгаад баярлаж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.