Ард түмний хийсэн сонголтын үр дүн хийгээд УИХ-ын 76 гишүүн

Aдмин / Нүүр

Борооны дараа цув нөмөрдөггүй... Харин монголчууд бид борооны дараа цуваа хэдэн ч удаа нөмрөв дөө. Өнөөдөр ард түмэн төр засаг, УИХ-ын гишүүдийг үнэлэх үнэлэмж эрс буурсаар байна. Гэтэл энэ асуудлыг уг үндсээр нь харваас УИХ-ын “тэнэг 76” биш, харин ард түмэн бид өөрсдөө тэднийг сонгосон.Тиймээс санал өгөх насны “2.5 сая тэнэг”гэж хэлэхэд нээх буруудахгүй. Гэтэл цөөхөн монголчууд бид өөртөө алдааг авах дургүй, бурууг бусдаас хайдаг онцлогтой хүмүүс. 2016 онд бид өнөөдрийн энэ нөхцөл байдлыг өөрсдөө сонгочихсон гэдгээ бодох цаг нь ч болж. “76 тэнэг биш, 2.5 сая тэнэг” гэж нэг удаа бодоорой доо. Өнөөдрийн долларын ханшны өсөлт, бизнес эрхлэгчид ЖДҮ зээлээ ч авч чадахгүй, “аймшигтай шуналтай” гишүүддээ алдчихна. Шүүх дээр очоод үнэн мөнийг тогтоолгож чадахгүй, мөнгөтэй нэгний гарын далайлтаар нумарна. Гудамжинд гараад халтирч унана, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь алдагдчихсан, агаарын бохирдлоос болоод эх нярайн эндэгдэл буурахгүй, тоочоод байвал тоо томшгүй их болохгүй, бүтэхгүй жагсаалт үргэлжилнэ.

Удахгүй 2020 он. Бас л сонголт. Ард түмэн хэрхэн ямар сонголт хийхээс бидний 2024 он хүртэлх өнгө тодорхойлогдоно. Монголчууд бид хүлцэнгүй, бүүр хэтэрхий хүлцэнгүй аж. Хэрвээ яг ийм парламентыг Тайландчууд сонгосон бол тэртээ 2020 хүртэл хүлцэнгүй тэвчихгүйгээр 2018 он гэхэд бослого үймээн гаргаад гишүүдээ буулгацан байгаа. Монголчууд бид хүлцэнгүй ард түмэн, бас их завгүй. Амьдралаа авч явах, үр хүүхдээ тэжээх ачаа үүрээстэй, гэхдээ бас их завтай. Цахим орчинд өөрсдийн хийсэн сонголтоо өдөр бүр зүхээстэй, зүүгдээстэй. Ингэхээ л больчих хэрэгтэй. Анхнаасаа 76 “дээрэмчин” биш 76 “толгой болон сэтгэл зүрх” сонго л доо. Одоо хангалттай. Бид энэ 2020 оны сонголтоо 20 мянгатын дэвсгэрт атгаад мөнгө өгсөн ах эгчийг сонгох биш, нэг удаа ч гэсэн материаллаг сонирхлоосоо татгалзаж “ЗӨВ СОНГОЛТ” хийж “ЗӨВ ИРЭЭДҮЙ”-г авчрая.

image

Монголчууд бидэнд боломж бий. Хэнийг хэрхэн сонгохоо хэнээр ч бүү заалга. Зүгээр л итгэл үнэмшлээрээ “төрөөс төрсөн тэрбумтнуудыг бус хөдөлмөрөөс төрсөн хэн нэгэн”- ийг сонгоосой л гэж ерөөе дөө.

Ингээд “ЖДҮ”-чин, “КОНЦЕССЧИН”-оос бүрдсэн УИХ-ын гишүүд /зарим гишүүд/ одоо хэрхэн дахин сонгогдох арга замаа хайж, сонгуулийн хуулиа засч эхэллээ. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн хуулийг хэрхэхийг хэн юу гэж хэлснийг дүгнэлтгүйгээр хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр,

image

Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохгүй бол улс төрийн акц хийх болно шүү, Л.Энх-Амгалан дарга аа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Энэ 20, 30 хувийн квот чинь эмэгтэйчүүдэд хамаагүй байсан юм бол 2016 оны сонгуульд 16 эмэгтэй л нэр дэвшсэн. Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүд давамгайлж байгаа шүү. Энд эмэгтэйчүүд хэрэгтэй. Чадварлаг, чадалтай эмэгтэйчүүд орж ирж эх орныхоо төлөө юм хийгээсэй гэж хүсэж байна. Та нар парламентад сонгогдоод гийгүүлсэн зүйл байхгүй шүү. Эмэгтэйчүүдийн квотыг дэмжсэн эрчүүд ахалсан лобби бүлгийг гаргах ёстой.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Улс төрийн 34 нам 100 хувь эмэгтэй хүн нэр дэвшүүлээсэй гэж хүсэж байна. Харин ч 20-иос доошгүй эмэгтэй хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй гэж үүрэг өгч байна гэсэн үг. Улсын хэмжээнд 900 орчим нэр дэвшигч дэвшинэ гэхээр 500 гаруй нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжтой юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгохгүй бол улс төрийн акц хийнэ шүү, Л.Энх-Амгалан дарга аа гэлээ.

image

Д.Эрдэнэбат: Өмнөх сонгууль шиг заваан юм хийхгүй шүү

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бидний нэрийг бариад ийм хачин тогтолцоо битгий оруулж ирээч ээ. Хуулийн төсөлд шилжилт хөдөлгөөнийг хэзээ хаахаар тусгасан бэ. 26 хүн нэр дэвшиж байхад яагаад нэг хүнийг дугуйлж байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: Үндсэн хууль дээр Их хурлын гишүүнийг иргэд нийтээрээ саналаа нууцаар хураалгаж сонгон гэж заасан. Тэгэхээр 50+26-г Үндсэн хууль зөрчсөн тогтолцоо гэж хэлээд байгаа. Энэ бол мажоритар тогтолцоо. Бусад улс орны сонгуулийн тогтолцоог судалсан. 50 хувь нь мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулдаг юм байна. 2012 онд зөвхөн нам дугуйлж байсан. Одоо бол сонгогч өөрийнхөө хүссэн хүнийг сонгох боломжийг олгож өгч байгаа. Мажоритар дотроо таван хувилбар байгаа. Үүнээс манай улсад хамгийн тохирох хувилбарыг сонгосон. Улс төрийн намуудтай зөвшилцөл хийж, судалгаа хийж сонгосон. 26 хүн нэр дэвшиж байхад яагаад зөвхөн нэгийг сонгож байгаа юм бэ гэж байна. 50 тойрог дээр 5-15 хүн нэр дэвшинэ. Энэ тохиолдол нэг л хүнийг дугуйлдаг.

image

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зогсооно гэж байгаа. Одоо бол иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө хориглож, санал авсны маргааш өдөр зогсооно гэж заасан.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: СЕХ 26 мандаттай тойрогт 26 нам нэр дэвшүүлнэ гэвэл 900 гаруй нэр дэвшигч бичигдэх юм байна. Энэ удаад 4 саналын хуудас хэвлэгдэх юм байна гэсэн тооцоо гарсан. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэнэ гэдэг цаг хугацаа болон техникийн хувьд боломжгүй. 50 жижиг тойрог дээр нэг, 26 дээр мөн нэгийг тэмдэглэх нь зүйтэй гэсэн тооцоог хийсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Нэг тойрог нэг мандат бол нэг хүнийг сонгоно. Нэг тойрог хоёр мандаттай бол хоёр хүнийг сонгоно. Нэг тойрог 26 мандаттай бол 26 хүнийг сонгоно. Хэрвээ 26 хүнээс нэгийг нь сонгоно гэж байгаа бол хүчээр хийж байгаа зүйл шүү. Тойрог тогтсон өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоох хэрэгтэй. Өмнөх сонгууль шиг заваан юм хийхгүй шүү.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 910 хүн дотроос 26 хүнийг тэмдэглэнэ гэдэг боломжгүй. Өглөө 07.00-22.00 цагийн хооронд санал авахад багтахгүй. Мөн техникийн хувьд болгоомжгүй. Нэгээс илүү хүнийг дугуйлах боломжгүй. Намаас нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчдэд тавьдаг шаардлага ижил болсон.

Х.Болорчулуун: Он гараад иргэд регистрийн дугааргүй болох нь сэрдлэг төрүүлж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Он гараад иргэд регистрийн дугааргүй болно гэж байна. Энэ хардлага сэрдлэг төрүүлж байна. Үүний талаар мэдээлэл өгөөч?

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Улсын бүртгэлийн багц хууль 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу иргэний үнэмлэхийн загварыг шинэчлэн батлуулах юм. 12 оронтой чипээр иргэнтэй холбоотой бүх мэдээллийг оруулдаг болох юм. Регистрийн дугаараар иргэн Баасандоржийн бүх мэдээллийг мэдэх боломжтой. Заавал нийтээр нь иргэний үнэмлэхээ бүгдийг нь соль гэж шаардахгүй. Хугацаа нь дуусаад иргэний үнэмлэхээ солиулахаар нь шинэ иргэний үнэмлэх олгоод явна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Үндсэн хуулиар мажоритар тогтолцоогоо баталгаажуулж өгсөн. Сонгуулийн хууль дээр мажоритар тогтолцоогоо олон хувилбартай болгоод оруулаад ирж байна. Хуулийн төслийн 26 дугаар зүйл дээр сонгогч шилжих гэсэн дөрвөн заалт байгаа. Сонгогч гэж нэмэлт заалт оруулахгүй бол огт болохгүй. “царцаа” гэдэг үгийг хэрэглэмээргүй байна. Иргэдээ доромжилж болохгүй. Машин машинаар иргэдийг зөөж аваачсан. Дараа нь намайг аваачсан болгосон. Тиймээс сонгогчдын шилжилт хөдөлгөөний хатуу хориглосон заалт хийж өгөхгүй бол болохгүй. Ийм боломж бий юү?УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд бид долоон удаагийн сонгууль хийсэн. Иргэдийн шилжилт хөдөлгөөн тойрог томсох тусам багасдаг юм байна. Жижгэрээд байх тусам иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэнэ. 50+26 хувилбараар сонгууль явуулбал шилжилт хөдөлгөөн багасна. 76 жижгээр явуулбал хүссэн хүсээгүй шилжилт хөдөлгөөний асуудал хөндөгдөнө.

Ж.Энхбаяр: Хуулийн төсөлд учир дутагдалтай хэд хэдэн зүйл байна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийн сурталчилгаа, мөнгөний асуудлыг нэлээд өдөөсөн заалтууд байна. Хэвлэл мэдээллийн цагийн асуудал байна. Нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өдөрт 60 минут сурталчилгаа явуулж байна. Сонгуулийн 18 хоног гээд үзвэл нэр дэвшигчдийн 50 хувь нь үндэсний телевизээр сурталчилгаа явуулах боломжтой байна. Хэрвээ энэ хувилбараар явбал нэр дэвшигчийн зардал өснө. Багаар бодоход 500 сая болно.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан: Манай улс сонгуулийг маш их өртөг зардалтай хийдэг болчихсон юм байна лээ. Бусад улс орнуудаас маш өндөр. Бидний төслөөр өмнөх сонгуулиудаас зардлыг нь багасгая гэж байгаа. Сонгуулийн самбар нь ижил хэмжээтэй нэг дор байна гэж заасан. Телевизийн сурталчилгаатай холбоотой дэвшилттэй заалтууд байгаа. Мэдээний цаг гээд сурталчилгаа яваад байсан. Нийт агуулгынх нь 15 хувиас хэтрэхгүй байх гэж заасан. Энэ бол Засгийн газраас өгсөн санал.

Ц.Болдсайхан: Нэр дэвшигчид СЭМҮТ-аар сэтгэцийн өөрчлөлтгүй

гэсэн тодорхойлолт авна

СЕХ-ны дэд дарга Ц.Болдсайхан: Сэтгэцийн өөрчлөлтгүй байх гэсэн санал бол Засгийн газраас оруулж ирсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн өөрчлөлттэй, эсэхээ шалгуулж, тодорхойлуулна. Нэр дэвшигч бүртгүүлэхдээ Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс сэтгэцийн өөрчлөлтгүй гэсэн тодорхойлолтоо авчрах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: мөнгөнөөс ангид, сонголтод нөлөөлөхгүй байх, санхүүгийн бололцоогүй нийгмийн сэхээтэн хэсгүүдийг сонгуульд оролцуулах хэрэгтэй байна. Аль нэг хүйсний хүн 20-иод доошгүй хувь байна гэдгийг нэмэгдүүлмээр байна. Эмэгтэйчүүдийн квотыг 25-аас доошгүй хувиар нэмэгдүүлмээр байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байна.

Д.Хаянхярваа: Эмэгтэйчүүдийн квотыг нэмэх ёстой

УИХ-ын Д.Хаянхярваа: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Улсын хэмжээд эмэгтэйчүүдийн үүрэг роль нэмэгдэж байна. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Мөн тогтолцоотой холбоотой асуудлаа сайн ярих байх. Хувь тэнцүүлнэ гэж орж ирвэл Үндсэн хууль зөрчинө гэж би бодож байгаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлгээр хувь тэнцүүлэхийг унагаасан. Унагаасан хуулиа тэр чигээр нь Сонгуулийн хуульдаа оруулж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр дээр сонгуулийн тухай төсөл унана гэсэн яриа гишүүдийн дунд их байна. УИХ-аар батлагдсан хэлбэр бол мажоритор. Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй. Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж өндөр өртгөөр сонгууль хийдэг улс манайхаас гадна цөөхөн. Цаашдаа энэ чиглэлийг өөрчлөх ёстой. Одоо өргөн барьсан хуулийн төсөлд нэр дэвшигчид ижил гараанаас гарч байгаа.

Шилжилт хөдөлгөөн тойрог томсгох тусам багасдаг. Том тойрог дээр хүн аваачих ямар ч шаардлагагүй. Одоо бидний санал болгож байгаа 50+26 логик утгаараа хянах бүрэн боломжтой.

Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан.

Уншигчдад эргэн сануулахад, хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгажээ. Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгажээ.

Б.Баасандорж: Шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсооно

Сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө хязгаарласан боловч, хэн хэзээ шийдвэр гаргах нь тодорхой бус байсан. Харин энэ хуулийн төслийн 26.3-т Иргэдийг засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийг сэргээнэ гэж оруулахдаа энэ асуудлыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ гэж тодорхой тусгасан гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариулав.

Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хариултдаа, Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. 900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая сонгогч санал өгч амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан. Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй гэдгийг онцлов.

Төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан хариултдаа, Сонгуулийн тухай хуульд тойргийг байгуулахдаа сонгогчийн тоог тодорхой болгож, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэс нь зэргэлдээх байхаар тусгаж өмнөх хуулийн алдааг зассан гэж байлаа. Түүнчлэн сонгуультай холбоотой маргааныг тухайн жилд нь шийдвэрлэх, энэ асуудалтай холбоотой хэрэг зөрчлийг Зөрчлийн тухайн хуулиар шийдвэрлэхээр тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийн хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 25-аас доошгүй болгох, хэлэлцүүлгийн явцад тогтолцоотой холбоотой асуудлыг улс төрийн намууд сайн ярилцаж шийдвэрлэх, сонгуулийн санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү эсрэг саналтай байв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:16

/*-*/ [49.0.212.116] 2019-12-08 15:35:09

"Ард түмэн ухаантай шүү" гэдэг үг чинь шал худал үг. Дарангуйлагч Мао Зедун хэлэхдээ "Ард түмэн бол зүгээр л хоосон цагаан цаас, түүн дээр юу ч гэж бичиж болдог" гэсэн гашуун үнэн үг бий. Бас "Ямар ард түмэн байна--Тийм л төр засаг байна" гэдэг. Монголын одоогийн байгаа байдал 2,5 сая сонгогч бидний л байгаа царай нь тэр

Иргэн [64.119.26.224] 2019-12-08 14:28:41

Арай гайгүй нь айгаад нэр дэвшихгүй Адгийн жудаггүй нь мөнгө “хусахаас” буцахгүй Ядуурал энэ тэр гэж бүү гоншигоно ард түмэн минь! Яаж энэ улс орноо хөгжүүлнэ дээ Ямар сонгогч яг л тийм Төр гарна шүү!

Сонгогч [202.126.89.213] 2019-12-08 09:06:49

Л.Элдэв-Очир гишүүн царцаа зөөж аваачаагүй юм уу? Тэр тойрогт тэгээд хэдэн сонгогч бдг хэдэн сонгогч сонгууль өгсөн юм бэ

Зочин [202.9.47.22] 2019-12-08 08:56:01

Цөөхөн хүнтэй улс байж сонгуульд ямар их зардал гаргадаг юм бэ мөнгөгүй ч боловсролтой хүн нар дэвшиж сонгуульд өрсөлдөх боломжгүй тул өнөөх л олигахиуд мөнгөөр цохиж өрсөлдөөд мөнгөө тарааж санал луйвардах юм байна л даа үүний тулд ард түмнийг ядуу байлгах боловсрол мэдлэггүй байлгах зорилоготой юм байна

Зочин [192.82.69.95] 2019-12-08 08:10:39

ter har mashin nootoi

Зочин [122.201.21.57] 2019-12-08 11:14:51

Хар машина байсан цагт хэзээ ч зөв сонголт болохгүй.

Зочин [192.82.69.95] 2019-12-08 08:09:49

bidnii congoson hunii orond uur hun bolgodog bololtoi.

зочин [103.229.123.43] 2019-12-08 02:13:13

Монгол 30 тэрбум долларын орийг толж барагдуулж дуусгасны дараа иргэд баян хангалуун амьдрана. 2020 онд амьдрал сайхан болгоно гэсэн нэр дэвшигч нар цом шаалтуурууд шуу

zochin [103.229.123.43] 2019-12-07 10:42:14

AH MAH MAXH SHINE gesen namuudad neg ch sanal bitgii ogtsgoogeerei

76 [180.46.197.86] 2019-12-07 10:05:02

Muu 76 erguutsen, teneg, erguu, elii balai, ard tumen, uls eh ornoo ogthon ch boddoggui, zuvhun huviin erh ashgaa l bodoj, idej, uuj, zavshij, avilga heel hahuuli avch turuus tursun terbumtnuud bolj bayajij, huljij, hurungujihuu l boddog, amia bodson, huvia hicheesen, hyazgaargui ih shunaltai, oodgui, hogiin, lalariin, novshiin adgiin shaarnuud 76 muu mal pizdakuudiig dahin hezee ch buu songo pizda gej!!!!!.....

Зочин [202.21.108.157] 2019-12-07 07:32:48

СЕХорооог татан буулга

Ард [66.181.161.60] 2019-12-07 06:41:20

Их хурлын гишүүдийг ард түмэн сонгоходоо алсын хараатай , олон түмэн ээ төлөөлж төр түшилцээрэй гэж сонгодог . Одооны ИХ-ын гишүүд гэж дов жалганаас цаадахыг хараж чадахгүй юм.Сонгууль дөхөөд ирэхээр гишүүд маань баг , сум , аймаг , хороо , дүүргийн засаг дарга нарын ажиллыг булааж хийсэн хүмүүс . Монгол улсын ирээдүй төлөө юу ч сэтгэж чадахгүй юм 76 тэнэг гишүүд .

Зочин [202.9.46.50] 2019-12-07 05:24:35

Хэзээ нэг өдөр дээр суугаа хулгайчууд гэр бүлээрээ насаараа шоронд хатаж, эргүү мэдрэл муутай монголчууд хятадын гарт алуулна даа.

иргэн [64.119.26.107] 2019-12-07 04:07:20

Одоо байгаа эмэгтэйчүүд ер нь дахиад хэрэгүй!!!!!!!Шинэ сайхан боловсролтой эмэгтэйчүүд гарах болно.Одоо байгаа өвөөнүүд ч хэрэгүй бүгд зайл!!!!!та нар бид баяжсан гэж битгий баярла!!!!!!ядуу хүнийг Хамгаалагч ----- Тэнгэр газар ийг бүтээгч ЭРХ МЭДЭЛД.-----ХААНЫ ЗҮРХИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЖЭЭ ---- МЭДДЭГ ---ӨМГӨӨЛӨГЧ --БУРХАН БАЙДАГ, АРД түмэн тараас өшөө авахгүй -Бурхан авах учраас -бид дуугүй хүлээцтэйгээр залбирч суугаам .Өндрөөс унах аюултай шүү,,,,,,,,,,,

Irgen [202.9.40.25] 2019-12-07 14:09:56

76 ditor 5-6 xyn l songogdoj bolox zyragtai bysad berdyydiig bol turuus baitygaa mongolois archisan ch bolox bx ed nar tedeed yu xiicheed odoo tsaashaa yu xiix geed yxen xatan zytgeed bga xyvalznyyd ve ta nar bygd xagarch tesertlee idej gydarlaash de ichixgyi bna yy ard bid ta nariig songox ni baitygaa daxin xaraxiig ch xysexgyi bga gedgiig oilgoxgyi bna yy idsen yysan syitgesen chin bagdaad bna gejyy 30 jil tanai 2 nam mongoliig maani yaj tyild ni xyrgev uursduu yaj xuljiv xaltar tsarait oyunchimegees avxyylaad yrt gartangyyd turd xereggyi xar murtnyydees salj bj ene yls xugjinu

Иргэн [66.181.188.116] 2019-12-07 02:52:35

Сарангэрэл даварчихжээ. Намаа шантаажилаад л... Юун квот вэ? Чадалтай бол бие даагаад дэвшээч дээ. Нам чамайг амьдруулах үүрэггүй!!!

Songogch [64.119.18.83] 2019-12-07 11:04:15

Tan shig guchin emegtei songogdbol turd nemer boloxgyi l yom bn, toon kbotondoo bish ch anar chuxal shy

Зочин [64.119.19.43] 2019-12-07 02:15:20

одоо харин ч гайгүй болсон гээч.өмнөх ээбээ дорлигжавын үёд 37 оны хэлмэгдүүлэлт эхэлчихвүү гэж бодсон шүү.өр ширэнд ороод баларсанаа мартсан уу.ха ха

Зочин [192.82.72.44] 2019-12-08 23:41:26

Одоо бгаа эмчүүд юу хийвээ?

Sn [202.126.89.158] 2019-12-07 02:08:59

Энэ авилгачидыг ард түмэн сонгоогүй. Эднийг бидэнд тулагсан.

Зочин [182.160.37.130] 2019-12-07 01:35:46

2,5 сэя тэнэг гэж үнэн шүү.

Зочин [66.181.187.10] 2019-12-07 00:39:36

АХИАД БААХАН ЦАРЦААНЫ НҮҮДЭЛ БОЛОХ ЮМ БАЙНА ,

Зочин [202.9.46.50] 2019-12-07 00:21:34

Одоо нэгэнт өнгөрсөн


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.