ОХУ-ын зарим тосгонд цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ–ын хамгийн хойд бүсийн зарим тосгонд цагаан туйлын цагаан баавгай олон тоогоор үзэгдэх болжээ. Энэ нь дэлхийн дулааралтай холбоотой гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

ОХУ-ын Чукоткын Автономит Тойрогт багтах Рыркайпий гэх тосгоны ойролцоо 50 гаруй туйлын баавгай нүүдлэн ирээд байгаа юм. Үүнээс үүдэн тус тосгон дахь олон нийтийн бүхий л үйл ажиллагааг цуцалж, орон нутгийн иргэд сургуулийн эргэн тойронд харуул хамгаалалтад гарч эхэлжээ. Харин шинжээчид цагаан баавгай Оросын хойд зүгийн энэхүү тосгоны ойролцоо олон тоогоор үзэгдэх болсон явдлыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбон тайлбарлаж байна.

Дулаарлаас үүдэн далайн тэнгисийн эргийн мөс сайн бэхжихгүй байгаа нь цагаан баавгай ан хийхэд хүндрэл учруулж, туйлын баавгайнууд хоол хүнсээ тэнгисээс бус тосгоны ойролцоогоос хайхад хүрч байгааг онцолжээ. Ер нь Чукоткын бүс дэх Рыркайпий тосгонд цагаан баавгай зочлох түгээмэл болж байгаа учраас энэхүү жижиг суурин газрыг өөр аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ёстой талаар зарим шинжээч байр сууриа илэрхийлсэн байна. Рыркайпийгаас холгүйхэн буюу 2.2 км-ын зайд туйлын баавгайн төрөлх нутаг оршдог гэнэ. Харин цагаан баавгайн бүс нутагт хэт дулаарал ажиглагдаж байгааг шинжээчид онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:44

Zochin [182.160.0.79] 2019-12-08 08:01:04

Sibir bol Mongolchuud bidnii ertnii nutag.

Зочин [192.82.74.77] 2019-12-07 12:06:23

хха чин улс алс сибирийг хамарч байсныг санахгүй л юм байна чи жаахан ном унш эрлийз минь

Зочин [192.82.74.77] 2019-12-07 10:43:08

наадуулаа сибирь лүү чихсэн хуж аа нараар хоолло хэнч амийг нь нэхэхгүй хогийн хятадуудын

эвэнк [103.229.122.37] 2019-12-07 11:59:50

тэр хятадууд чинь чин улсын алдсан нутагтаа л байна ш дээ юу вэ юу вэ гэж байна гэнэ лээ ккк


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.