Т.Баярхүү: Сонгуулийн тухай хуулийг эрх баригчдын хийж болдог хууль гэж үзсэн нь хамгийн том алдаа болсон

Ц.Анударь / Улстөр

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ард түмэн нэг зүйлийг дутуу ойлгоод байгаа юм. Төр гэдэг чинь ард түмэн өөрөө. Үндсэн Хуульдаа Монголын ард түмэнд засгийн бүх эрх байгаа гэдэг. Хүний эрх гэдгийн цаана өөрсдөд нь үйлчлэх, төрөө сонгох эрхийн тухай ойлголт давхар яваад байгаа юм. Ард түмэн төрийг бий болгодог. Эргээд хариуцлага тооцдог байхыг ардчилал гэж үздэг байхгүй юу. НҮБ-д нэгдэн орсон улс орнуудын суурь пакт юу байдаг вэ гэхээр ямар ч тохиолдолд тухайн улс дотор болж байгаа эрүүгийн, иргэний гэмт хэргүүд тухайн улсын асуудал. Ял шийтгүүлээд түүнийгээ эдэлсэн бол тэр хүнийг сонгох ард түмний эрхийг ерөөсөө хөндөж болохгүй гэдэг нь дэлхийн ардчиллын суурь болчихсон юм. Сонгуулийн тухай хуулинд оруулсан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг хүмүүс харахдаа Н.Энхбаяр даргын эрх нь зөрчигдчихлөө гэж буруу хараад байгаа юм. Сонгох эрхээ хамгаалж чадахгүй бол өөрсдийнх нь хулгай, гэмт хэргийг илчилсэн сэтгүүлч, улс төрийн нам, бизнесмэн байна уу хамаагүй бүгдэд нь ял өгч, дараагийн удаа тэдгээр ял эдэлсэн хүмүүсийг Сонгуулийн зүйл заалтаараа оруулж болохгүй гэж байна. Ингээд жинхэнэ хулгайч, олигархиуд чинь хуулиар өөрсдийгөө хамгаалаад явчихдаг улс гүрнүүдийн ноцтой зөрчил, түүхүүд байдаг учраас хүн төрөлхтөн энэ алдаанаасаа суралцаад, ард түмэн өөрсдөө төрөө байгуулах, Засгийн эрхээ байгуулах эрхээ эдэлж, ямар нэг дарангуйлал тогтоохгүй байх хэрэгтэй. Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүн Монголд ганцхан Н.Энхбаяр л байгаа. Ганцхан зүйл заалтаар энэ хүнийг оруулахгүй гэж байна. Түүнээс биш хүчин хийсэн, хулгай хийсэн, эх орноосоо урвасан, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх мэт зүйл, заалтуудыг бүгдийг нь орхисон. Ард түмний сонгох эрхийг булааж байна. Энэ зөвхөн Н.Энхбаярын асуудал биш. Ард түмний сонгох эрхийг үлдээх нь ардчиллын суурь зарчим юм.

- Улс төрийн намуудын эвслийн тухайд?

-Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд хуулийн этгээдүүдтэй эвсээд эвсэлд орлоо гэхэд хэдэн субьект эвсэлд нэгдсэн байна, түүний олонх нь үлдвэл эвсэл хэвээр байна гэж үзнэ. Нэгэнт нэгдэн орсон намууд, хуулийн этгээдүүдийн хувьд тухайн сонгуулийн хугацаандаа хуулийн этгээд нь болж үлдэнэ гэсэн үг. Жишээ нь, гурван нам тухайн сонгуулийн хугацаанд нэгдээд сонгуульд ялалт байгуулж, парламентад суудалтай боллоо гэхэд тэр эвслийн гишүүн гэж явна. Энгийнээр тайлбарлавал тухайн сонгуулийн хугацаандаа нэг нам болж хувирна гэсэн үг.

- Энэ удаагийн сонгууль эрх баригч намд илүү ашигтай байх уу?

- Сонгуулийн хууль гэдэг бол ард түмэн сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж, Засгийн эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хууль. Энэ бол Үндсэн Хууль байхгүй юу. Манайхан 1992 оны Үндсэн Хуульдаа ямар “гажиг” хийчихсэн бэ гэхээр Сонгуулийн тухай хуулийг УИХ өөрөө баталдаг байхаар оруулж өгсөн нь өөрөө төрийн бүх хямралын гай юм. 1992 оны Үндсэн Хуульдаа “Төр нь ийм байна. Сонгууль ийм чиглэлээр явна” гээд заачихсан бол долоон өөр сонгуулийн хуулиар орсон энэ гажиг, төрийн дампуурал байхгүй байх байсан. Сонгуулийн тухай хуулийг Үндсэн Хууль гэж үзэлгүй эрх баригчдын хийж болдог хууль гэж үзсэн нь хамгийн том алдаа болсон.

- УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаад эхэлчихсэн үү?

- УИХ-ын гишүүд болон төрд ажилладаг хүмүүс ажлаа тайлагнаж болно гэсэн нь сонгуулийн сурталчилгаа хийж болно гэсэн үг. Гэтэл парламентад суудалгүй улс төрийн намуудын хувьд сонгуулийн сурталчилгаагаа заасан хугацаанд явуулна. Эд нар бүтэн дөрвөн жил сонгуулийн сурталчилгаа хийдэг бол бусдад нь 20 гаруй хоногийн хугацаа байна. Тойрог томсчихоор бүхэл бүтэн дөрвөн жил тайлангаа тавьсан хүмүүс танигдчихсан байна.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:42:08

xaq7jq http://pills2sale.com/ levitra nizagara

Б Сүрэнжав [202.126.89.205] 2019-12-31 16:34:23

Үзэл бодол яв цав нэгдэж байна. Монголчууд бид ,улс төрч гэж өөрсдийгөө нэрлэж түүнийхээ ард нуугдаж байгаад төрөөс нийтийн сан хөмрөгөөс хулгай хийдэг өөдгүй хулгайч нарт өөрсдийн ЭЗЭН ЭРХ болох сонгох сонгогдох эрхээ булаалагачихаад байгаа. Бид үүнийг засах зайлшгүй шаардлагатай байна.Төрийн дээр намын эрх ашиг тавигдах суурь нөхцлийг энэ үндсэн хуулиар хийчихээд сайн өөрчлөлт болсон гэж худал ярьж байна.Монголчууд бид 2020 оны сонгуулиар МАН ба АН ыг төрөөс нэг мөр хөөх хэрэгтэй . Түүний дараа төр засгаа эмхлэн зохион байгуулах хэрэгтэй

Zojin [59.153.115.157] 2019-12-31 13:28:21

Huts muu lalariin luivarchin mine

Зочин [202.70.34.38] 2019-12-31 02:48:07

Энхбаяр ер нь явж явж Эби, Баяр, Сайханбилэг ,Баярцогт гэх новшнуудын хажууд Монголд өр дарж , зам тавиж Оюутолгойг луйвардуулахгүй гээд олон гавьяа байгуулсан .Ацнууд минь аятайхан байгаарай

Зочин [67.247.8.185] 2019-12-30 19:03:27

Hiisen yumtai heleh ugtei er shuu dee orkuudaa

Зочин [43.228.131.110] 2019-12-30 05:57:53

Хужаа Баярхүүгын доктор гэж одоо юу байсан юм бэ.

Njuty [66.181.189.50] 2019-12-30 04:49:52

Эдийн засагчийн хувьд нь сайн мэдэхгүй. Харин хуульч, улс төр судлалын талаар А үгүй этгээд байна. Хөлсний л хүн байх даа, хөөрхий. Авилга, албан тушаалын хэргээр чамгүй олон хүн шийтгэгдсэн, Шийлэгдамба, гаалийн Баатар гээд л явж өгнө. Одоо Баянсэлэнгэ нэмэгдэнэ. Гэтэл энэ тэнэгт ганцхан хүн л харагдаад байдаг нь нохой тэжээсэн эзэндээ биш, өнөөдөр хоол өгсөн хүндээ үнэнч байж шарвалздагтай агаар нэгэн болой.

Зочин [202.70.34.38] 2019-12-30 02:09:58

Жинхэнэ Монголоо гэсэн сэтгэлтэй хүн .УИХ -н гишүүн болох хэрэгтэй .

Зочин [92.72.121.111] 2019-12-30 17:58:32

Зөв. Маш их мэдлэгтэй хүн.УИХ д суух ёстой нэг хүний нэгэн яах аргагүй мөн. Мөн маш олон хичээлийг нь сонссон. Асар зөв сэтгэдэг онцгой монгол хүн шүү.

Зочин [66.181.184.84] 2019-12-30 02:06:39

ард түмэнд танил шилдэг хулгайч нарыг сонголгүйгээр шууд шоронд барьж хорьж мулзлах сонгууль хийе

Зочин [202.9.46.252] 2019-12-30 01:45:21

Гэнэн итгэмтгий монголчууд авлигын загалмайлсан эцгийн намыг сонгох хэрэггүй. Энхбаярын намд 2000 оноос 2008 он хүртэл найман жил олонхийн суудал өгч төр засгийн эрх бариулсан. Тэр үед хийхгүй яасан юм бэ.

Зочин [202.9.46.238] 2019-12-30 01:37:49

Саяхан Энхбаяр агаатай хөтлөлцөөд урт цагаан дээр явжийсон энэ агаа.

Зочин [202.9.46.252] 2019-12-30 01:34:46

УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээ эдлээд байна.

Зочин [66.181.186.178] 2019-12-30 01:34:11

Маш зов юм ярьсан байна энэ бас орны талаар маш зов юм ярьдаг торт байх л естой хуний нэг дээ амжилт хусье

зочин [64.119.22.30] 2019-12-30 01:06:58

Энэ гөлгөр Энхбаярын суганд хавчуулагдаад сонгуульд оролцож 76-ийн тоонд орох аз дутлаа.

зочин [202.131.229.246] 2019-12-30 00:59:11

ийм хүмүүс төрд байх ёстой

dr [202.131.248.250] 2019-12-30 00:24:58

Bayarkhuu ih hurald suuj duu hooloigoo hurgej baih hunii 1. ingener hun tul ediin zasgiin zuv zuv gargalgaa heldeg


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.