В.Хосбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдын амь нас хохироох тохиолдол их байна

Ц.Анударь / Хууль

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Хосбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн оны байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хичнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Монголчууд шинэ жилийн баярыг нэлээд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын өдрүүдэд ААН-үүд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх явдал их байлаа. Үүнээс үүдэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол харьцангуй олон бүртгэгдсэн. Арванхоёрдугаар сарын 31-ны өдөр гэхэд нийслэл Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 зөрчил бүртгэгдсэн бол орон нутагт 13 зөрчил бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж буй золгүй тохиолдлууд гарсаар байгаа. Иргэд, олон нийт гарч болох олон эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс баяр ёслолыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөе. Хүний амь нас, эрүүл мэндэд санаатай болон санамсаргүй байдлаар хохирол учруулах тохиолдол харьцангуй их гарч байна. Мөн жолоо шилжүүлэх асуудал их бий. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан акт, дүрмэнд зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь согтуу жолоочид жолоо шилжүүлж, тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодвол жолоо шилжүүлсэн этгээдэд давхар хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тхай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар

1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтанд хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байгаа.

Иргэдэд уриалахад баяр ёслолын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзъя. Байгууллага, АНН-үүд энэ чиглэл рүү бусдыгаа уриалах хандлага харьцангуй сайжирч байна. Дээр дурдсанчлан зам тээврийн осол гаргах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, энэ тэнд нэгийгээ орхиж явснаас болж осгож, эндэх, халтиргаа, гулгаа ихтэй үед бэртэж, гэмтэх тохиолдол баяр ёслолын үеэр харьцангуй олон бүртгэгдсэн.

Хууль бусаар 58 хайрцаг, 36 төрлийн пиротехникийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ

-Пиротехникийн хэрэгслийн зөрчил бүртгэгдсэн үү?

-Монголчуудын хэлж заншсанаар бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслээс болж эд, эрхтнээсээ салах, гэмтэж бэртэх тохиолдол харьцангуй олон гарч байна. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 19-нд Монгол Улсын хилээр иргэн Б, М нар хууль бусаар 58 хайрцаг, 36 төрлийн пиротехникийн хэрэгсэл нэвтрүүлж, хуурамч фейсбүүк хаягаар иргэдэд зарж, борлуулсан зөрчил илэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллага илрүүлэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог энэ төрлийн зөрчил давтагдах тохиолдол байдаг. Үүнд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн тавд зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Жолоодох эрхтэй хүн энэ төрлийн зөрчил гаргавал 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилээр жолоодох эрхийг хасдаг. Зам тээврийн осол бол хүний эрүүл мэндэд хамгийн их хохирол учруулдаг зүйл. Ахуйн шинжтэй хэргээс ялгаатай нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлдэгддэг учраас маш хүнд гэмтэх, амь нас хохирох аюултай. Цагдаагийн байгууллагаас иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, таниулах ажлыг хийж байна. Гэсэн хэдий ч иргэд өөрсдийн хандлагаа өөрчлөхгүй бол зам тээврийн ослын тоо буурахгүй. Зөвхөн техник хэрэгсэлтэй холбоотой гэлтгүй эрүүл мэнд, амь насаараа хохирох, осгож, хөлдөх, хулгайд эд зүйлээ алдах, дээрэмдүүлэх тохиолдол их байна. Иргэн хүний ухамсрын асуудал учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:51:10

jp6GZA http://pills2sale.com/ levitra nizagara

tumur [203.91.115.54] 2020-01-05 12:29:53

sogtuu teevriin xeregsel joloodson ued onoox shiitgel xet sul bn 100000 togrogoor torgo erxiig ni 5 jileer xas tegeed boloxgui bol 100000 togrogoor torgood teevriin xeregsliig ni xuraaj ulsiin orlogo bolgo joloonii erxiig ni nasaar ni xas zugeer joloo barij chadaxgui bol xoxl gej saixan zuil bii iim ued xunii erx ene ter gej xutssanii xereggui busdiin eruul mend ami nasaar togloj baigaa malnuudtai xatuu xaritsax xeregtei yamar arxi uux albatai bish durtaidaa gudarchixaad

Зочин [192.82.68.212] 2020-01-05 06:10:09

Танай цагдаа нар явуулж өөхшүүлж байна ш дээ шөнө ажиллаж байгаа цагдаадаа хяналт тавьвал зүгээр шүү

Зочин [66.181.184.84] 2020-01-03 08:01:26

Ийм согтуу нарыг шууд бууд.Дахиад хүн ална

Зочин [64.119.16.110] 2020-01-02 13:13:02

Pooh yamar aimar yum be gantshan odriin dotor iim ih sogtuu hvn mash in barj bn ve yamar ih emegnel ve Yasan uhamsargvi yum be ih baga hemjeegeer uusanch gesen ter bol uhamsargvi amia bodson bas ooriigoo bodohgvi huvia hicheesen vildel ayul hedhen alhaad l otoj bgaa gej yagaad boddogvi yum be. Ayuliin tsaani hichneen hvnii nulmis ui gashuu hogjliin berhsheeltei boloh ve.

Dok [64.119.16.110] 2020-01-02 13:02:39

Ih baga hemjeend hamaagvi ee sogtuuruulah undaa l hergelsen bol mash hstuu shoitgej bh estoi.

Ogii [64.119.16.110] 2020-01-02 12:59:28

Sogtuugaar l teevriin heregsel joloodoh yum bol bvh nasaarni joloodoh erhiin hasch mash ondor torguul tolvvleh estoi shvv. Sogtuu joloochin buruutai vildliin tsaana erdenet hvnii ervvl mend ami nas ed horongo Mon joloochin ooriihon ami nas ervvl mend Ed horongo geed ar ger vr hvvhed aav eej geed asar ih dorog vr dagvar bgaa

Uka [64.119.16.110] 2020-01-02 12:54:32

Yag zov ugaasaa l sogtuu jolooch bol aluurchin l gesen vg

Зочин [202.131.235.74] 2020-01-02 08:50:00

sogtuu jolooch bariad oorsdoo amandaa bagtsan avligiin too heleed bdag bolohoor yaj buurah vee dee arga hemjee avahgui bn. Odoo tegeed yasan ert jaahan huuhed hoshuuch tsol zuugee vee urd ni tetgevert garahdaa l avdag bsan daa

Болд [202.126.88.49] 2020-01-01 15:29:58

Согтуу жолооч их байна гээд байх юм. Чангалаач дээ. Дэндуу сул байна Хуний амь ямар унэтэй билээ

Huz [66.181.161.114] 2020-01-01 14:12:51

Lalruud sogtuu jolooch gej amnii unshlag boltlool yarihiin hariutslagaa changalah tuhai yu ch yarihgui maa

Ne szuil [203.91.115.51] 2020-01-01 10:05:08

Sogtuu hun gej ymar huniig heleed bga yum boldoo neg huuhdiin shampansk uuhaar 0.19 gesen manai standart ch biluu ternees heterchih yum neg laaz pivo 4.5 gradus 2 laaaz ch bolno. Tegeed Testeer uleelgeheer 0.39 garna. Tegsen murtluu yg iim testeer uleelgeed awaari osol gargasan hun baidaggui yum baina. Ymar sudalgaag undesleed sogtuu gej ymar heden huwi garsan huniig heleh yum. Tegsen murtluu 25dugar emiin sangiin uuzlwar deer tsagdaagiin darga huuhed dairaad shal sogtuu tsagdiigiin mashinaas garahgui yriltsalaga uguhgui baisan ter hun chini harin ter ta nariin sogtuu geed bga angilal, tsagaan arhi 38-39gradusiin neg shil arhi eswel 0.75-1litr uusan baih shuu. Ymar huniig yaj uzsen ee sogtuu geed bgan English Russia Germay heleer yridag unshdag bol arai uur baih yum .... Zamiig tsagdaagiin albaa tailbar uguuch humuusd

Зочин [202.126.89.95] 2020-01-03 07:53:05

ene yg unen shuu...

Зочин [59.153.115.32] 2020-01-01 08:03:40

erhee hasuulsan bol yaj sergeeh be tuslah hun bna uu hugstaa duusaagui

Зочин [192.82.67.199] 2020-01-02 11:28:12

бурханаас гуй даа

Зочин [202.126.89.80] 2020-01-01 07:40:04

СОГТУУ МАШИН БАРЬЖ АВААР ОСОЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ГАРСАН БҮХ ЗАРДАЛ ХОХИРЛЫГ 100 ХУВЬ БҮРЭН ТӨЛҮҮЛЖ НААД ТАЛ НЬ 5 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭДЭГ ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.9.46.158] 2020-01-01 07:33:40

Согтуугаар тээврийн жолоодсон хүнийг насан туршид нь жолоо барих эрхийн хас.

Зочин [182.160.1.212] 2020-01-01 06:34:47

ААН-үүд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх явдал их байлаа гэнээ.Хүн биш ААН-үүд нь согтууруулах ундаа хэрэглэдэг болоо юу.

Зочин [202.126.88.40] 2020-01-02 16:09:11

Чи ойлгохгүй л дээ байгуулага ААН д ажиллаж үзээгүй болхоор хахаха

Зочин [202.126.88.133] 2020-01-01 07:11:53

Ха ха ха


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.