Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн төсөл

Н.Алтанцэцэг / Улстөр

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270-370 мянган төгрөг авч байгаа аж. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ. Тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараатай арга хэмжээ авч, 1 жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 8 хувиар бууруулж 10 хувьд, 1 жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэснээс гадна сарын тэтгэврийн 70 хувьд зээл олгох, үлдэх 30 хувийг заавал ахмадуудад үлдээж байхаар шийдвэрлэсэн юм.

Гэсэн ч тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад орох, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, цаашид тэтгэвэр барьцаалсан зээл олгохгүй байх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг нэг удаа тэглэх харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.

image

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:22

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:44:22

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:21:33

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:21:32

Зочин [66.181.161.67] 2020-02-01 13:02:47

Heden sariin hednees tegelh yum be?

Зочин [202.126.89.47] 2020-01-09 15:14:29

2020 on duustal zeel avsan huniig tegleh uu

Зочин [66.181.161.16] 2020-01-09 12:58:55

tetgeber tegleh ni zob

Зочин [202.131.233.190] 2020-01-09 04:46:34

Зээлтэй ахмадуудын зээлийг хааж байгаад баярлаж байна. Нэг зөв шийдвэр олон ахмадын амьдралд тус болж байна. Зөв өнцгөөс харвал Зөв Төр засаг л гэж харна талархаж байна. Хүмүүс минь харах өнцөгөө өөрчлөе.

Unench [202.126.89.90] 2020-01-08 16:54:12

ZEEL gej yu baih ve,,tetgevree uridchilaad avch ursen hereg shuu dee,,deer ni davhar tetgever avah erhtei bolloo gesen ug,,,undsendee busdaas turuulj hooloo ideed busdiin hoolnoos dahin nemuulj baina l daa,,ug nomondoo,,, UNDSEN HUULI BAIGAAD CH HEREG ALGA DAA

Зочин [66.181.161.23] 2020-01-08 23:40:56

Хэнтэй барьцаад байгаагаа ойлгооч нэг хэсэг нь өргүй болж яс нь амраг дараа нь ээлж дараатай арга хэмжээ авах л байлгүй та блл би би бол та шүү дээ луйварчид залилагчид авилгачингуудтай тэмцээч

irgen [66.181.161.54] 2020-01-08 13:52:42

Hegshin ch gesen shunaliin devuud bh uoma.20.20 sayiin zeeliig baga hemjeegeer tegleh heregtei.Er dahiad tetgeveriin zeel olgohgui bbal taarna.Bankuud huund n shunaad olgood bga uoma.Bur mesen zeelgui bolgo.

зочин [103.9.90.130] 2020-01-08 02:23:23

Тамын тогооны үлгэр, бид ийм л байдаг болохоор хөгжихгүй байгаа юм,Тэтгэврийн зээлд ямар ч өндөр шалгуур байдаггүй юм шүү.Тэтгэврийн ахмадуудыг нэг удаа нурууг нь тэнийлгээд тэтгэврийн зээлгүй болгох гэж байхад юунд нь барьцаад олон юм солиороод байдаг хүмүүс вэ.Зээл аваагүй болон зээлээ төлсөн хүмүүс нь сайн л байна ш дээ, зарим нэг хүмүүс нь ч гэсэн амьдрал нь болоод явж л байна, заавал төр засагтаа дарамт болоод, заавал ямар нэгэн байдлаар мөнгө авах гээд байдаг нь ямар учиртай юм бэ.Яана даа яана, Гэхдээ эрхбиш төр засаг гэж байна, зөв буруугаа ялгаад тооцоо судалгаатай л зээлийг тэглэж байгаа. Заавал хүн бүрийн сэтгэлд нийцнэ гэж юу байхав дээ.Болж байгаа зүйлийг болохгүй, мушгин гуйвуулах гэсэн зориуд явуулга л явж байна.

Зочин [202.55.188.94] 2020-01-07 20:02:41

Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэн адилхан л улсад 25 жил ажиллаад хүнд нөхцөлд ажилладаг тул 25 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгоно гэсэн хуулиараа л тэтгэвэрт гарсан шүү дээ . Яасан хэцүү тамын тогооны үлгэр шиг хүмүүс вэ

Зочин [66.181.176.132] 2020-01-07 14:39:04

ок

Зочин [66.181.176.132] 2020-01-07 14:38:33

Эх орныхоо төлөө залуу халуун насаа зориулсан ахмадуудаа зээл аваагүй нь боломжийн хүмүүс гэж бүү бод ихэнх нь банкны өндөр шалгуурыг давж чадахгүй банк бус ломбардаас зээл авч ар өвөртөө нааж яваа хүмүүс дийланх нь байна сарын 310 мянга авч байгаа ахмадыг ингэж гомдоож болохгүй байх аа эх орныхоо хишгийг ахмад бүр ижил тэгш хүртэх эрхтэй хүмүүс шүү дээ өгвөл бүгдэд нь адилхан өгөөд өхгүй бол бүгдэд нь больсон нь дээр ингэж нэгийг нь баярлуулж нөгөөг нь гомдоох хэрэг байна уу

Зочин [66.181.161.16] 2020-01-09 12:55:23

eronhiilogchoo helsen l bol ard tumen ahmaduudaa huurahgui bailgui shiidber gartal huleeh lheregteishdee

Зочин [43.228.129.50] 2020-01-08 00:33:42

тэтгэврийн зээл авхад ямар юмных нь өндөр шалгуур байдаг юм

Зочин [66.181.189.227] 2020-01-07 19:22:58

zuv

Иргэнд [139.5.219.175] 2020-01-07 13:48:24

Төр түмэн нүдтэй ! Хөгшин хонины насгүй шахам хэдэн ахмаддаа энэрэл хайраа өгч байгаам байна. Нэг хэсэг нь ч болов, амьдрал ахуй нь хөнгөрөг л дээ ! Тамын тогооны үлгэр бүү болооч, хүүтэй мөнгө зээлж байна гэдэг чинь аргаа л бараад тэр ш дээ.

ө [202.21.109.35] 2020-01-07 13:44:20

Энэ цэргийн тэтгэврийн хуулиар тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг ахмад настан гэж үзээд байгаан байх даа Ахмад настантай харьцуулашгүй 40 дөнгөж гарсан хүмүүс л энэ хуулиар тэтгэвэр тогтоолгож байгаа Эдгээр хүмүүсийн зээлийг тэглэнэ гэвэл арай дэндэж байнааа

Зочин [66.181.161.23] 2020-01-08 23:36:26

Тэглэлгүй яахав өдөр шөнөгүй тангараг өргөн зүтгэсэн залуу насаа ээлж халаагүй өнгөрөөсөн хүмүүс

Зочин [66.181.161.124] 2020-01-08 10:08:42

тэтгэвэрт гараад ажилд авах нас мөн үү? Адилхан тэтгэврийн хүмүүс шүү ялгаж болохгүй

Зочин [66.181.189.227] 2020-01-07 19:25:12

arai bas ingej baritsaj bolohguie.

Enhee [66.181.160.93] 2020-01-07 11:55:24

Bi gadagshaa zyrhnii onosh todruulj,emchlyyleheer yawsan.10 saya vonl tulbur tulsun.tetgeweree zeelsen.bi gansh hyyhedtei.bairni lizingtei.nadad ih hemjeenii mungu ugch chadahgyi uchraas bi yheltei ni bish zeel awsan.bi eryyl mendiin baiguulgad 31 jil ajillasan.ene hugatsaand tatwar tulsun.tetgewer 450000.bi yagaad 1udaa ulsaas hair halamj awvh bolohgyi gej.magadgyi bi tanig,tani hyyhdiig eh barij awsan baij magad.yagaad nadtai baritsaad baigaan.

зочин [202.21.109.35] 2020-01-07 13:21:58

Зарим ахмадыг баярлуулж Заримыг нь гомдоосон дэндүү мунхаг шийдвэр гаргаж байна. Ахмадуудад тэгш шударга хандах ёстой, Зээлтэй зээлгүйгээр нь ялгаварлан хандаж Үндсэн хууль зөрчиж байна шүү дээ. Яаг үнэндээ зээл авсан хүмүүс ихэнх нь санхүүгийн боломжтой давхар орлоготой хүмүүс байгаа. Тэтгэврээ бөөнд нь авч амьдралдаа, үр хүүхэддээ зарцуулчаад явж байгаа хүмүүсийг боломжгүй гэх үү. Сарын 300 мянган төгрөгөө сардаа чадан ядан хүргэхээр зүтгэж байгаа ахмадууд, он гарахаар цагаан сарын өмнө сар шинийн бэлтгэлээ хийхээр зээл авах гэж байсан ахмадууд л үлдсэн байна шүү дээ 20 с дээш саяын зээлтэй олон хүн байна. 10 с 20 саяын зээл авч байгаа хүн ядуу юу. Нөгөө талаар зарим нь олон саяын зээлээ төрөөр төлүүлээд, зээл аваагүй нь байгалийн баялгаас юу ч хүртэхгүй өнгөрөх нь шударга ёс уу

зочин [64.119.22.152] 2020-01-07 12:29:00

Та тангараг өргөсөн эмч хүн байлтай. Яагаад хүний хүүхдийг эх барьж авсанаа "өмнөө" бариад банаа. Ёс суртахуунгүй ахмад вэ? Та ажлаа л хийсэн. Тэрнийхээ төлөө улс танд цалин өгч байсан биз дээ. Харин барьцах асуудал мөнөөс мөн шүү. Үндсэн хуулинд иргэн бүр тэгш эрхтэй гэж байгаа. Баялагийг тэгш хуваарилах ёстой.

Байгалмаа [66.181.180.22] 2020-01-07 11:14:36

1 хүний зээл дундажаар 3330.000 төг болж байна. Зээл авч чадаагүй 70 наснаас дээш өндөр настангуудад Салхитын мөнгөний ордны ийм төгрөгний хувьцааг өгөх хэрэгтэй

Ahmad nastan [64.119.24.128] 2020-01-07 08:59:42

Todorhoi hyazgaar togtooj teglevel zohino, 10. 20say tugrugnii tetgevriin zeeltei gedeg bol mash undur tetgevertei baij taarna,iim humuusiin zeeliig bugdiig teglene gedeg shudraga bish zuil

Зочин [103.242.44.80] 2020-01-07 08:29:13

Энэ бол харилцан адилгүй тэгш бус байдал болно. Өндөр тэтгэвэртэй нь 20-30сая төг зээл хаалган хожиж бага тэтгэвэр авдаг нь 2-3 сая төг зээлээ хаалгасан болоод аваагүй нь юу ч үгүй хоосон суух болж байна. ахмадуудыг 3 хувааж байна. Энэ бол шударга бус байдал юм. Ингэж өр тэгэлснээс тэглээгүй нь дээр.

Зочин [103.212.117.133] 2020-01-07 07:19:49

Дараагийн шатанд зээл аваагүй иргэд рүү чиглэсэн арга хэмжээг авах ёстой. Мөн өндөр тэтгэвэр тотоолгосон зээлтэй иргэдийн тэтгэвэрийн зээлийг хувь тэнцүүлэн тэглэх хэрэгтэй тэгвэл шударга шийдэл болно.

zochin [64.119.24.120] 2020-01-07 07:18:07

Ерөнхийлөгчийн ард бүхэл бүтэн баг ажиллаж байгаа биздээ. Олон талын тооцоо судлагаатай л болно бүтнэ гэсэн байлгүй. Хэн нэгэн халамцуу нөхөр сэтгэлийн хөөрлөөр хэлж байгаа биш. Салхитын мөнгөний ордыг Хятадуудын хоол болох гэж байхад хэн мэдсэн юм мэдсэн нэг нь тоогоочгүй байж буурлуудаа баярлуулахад яадаг юм. хэдэн ахмадын зээл тэглэхэд бусад аваагүй нь хохирно гэж юугаа яриад байгаан. Зээлгүй хүний тэтгэврээс хасаж бусдынх нь зээлийг дарах гэж байгаа биш. Ямар барьцамтгай атаархуу яацан хүмүүс байдагын бэ? 1 ч гэсэн буурал өр зээлгүй сэтгэл амар хэдэн жил амьдраг л дээ. Капиталын Ундармаагаас авахуулаад хэдэн зуун тэр бумаар нь идсэн хүмүүстэйгээ барьц, тэмц.

Зочин [192.82.76.198] 2020-01-07 07:31:30

хөгшчүүлийн зээл гударсан гар дуугуй юугаа саагаад суу

Зочин [122.201.31.214] 2020-01-07 07:13:57

Зээл бишээ авах ёстой тэтгэврээ урьдчилж авсан хэрэг шүү дээ Үүнийг нь зээл гээд хүчингүй болгоод дахин тэтгэвэр өх гэдэг чинь юу болж байнаа давхардуулж дахин тэтгэвэр олгож байна энэ чинь шудрага юмуу

ж [202.21.109.35] 2020-01-07 13:25:30

Энэ бол жинхэнэ утгаараа шударга ёс Үндсэн хуулийг зөрчиж байна

зочин [64.119.22.152] 2020-01-07 12:32:41

Дахин тэтгэвэр өгч бана гэсэн үг мөн. Тэтгэвэрээ урьдчилж аваад зарцуулчихсан хүмүүст одоо ахиад тэтгэвэрийг нь бүрэнээр өгнө гэж байгаа биз дээ. Солиорол ч юм шиг

Zochin [202.55.188.44] 2020-01-07 07:05:54

Bi l gehed 12 sard zeelee darj duussan. Saiindaa ch zeel avsangui. Hort havdar tusaad terniihee emchilgee, em tariand zartsuulsan.

Зочин [139.5.216.118] 2020-01-07 06:27:21

Тов тодорхой хууль байна, дэмжээд явчих хэрэгтэй. Угаасаа бэлэн мөнгө өгөх боломжгүй тул бонд гаргах маягаар шийдэж байгаа юм байна.

Зочин [139.5.216.247] 2020-01-07 06:18:42

Харин зээл аваагүй иргэд өнөө маргаашаа яая гэж байна тэд нарт банкинд барьцаалах болон батлан даах хүнгүй учраас зээл авч чадахгүй байгаа юм энийг төр харах ёстой ядуу ард түмэнээ боддогүй юм байх даа зээл авсан нь зээлэндээ хахаж цадамаар юм даа

Бат [139.5.216.247] 2020-01-07 06:05:17

Нийгэм шударга зарчим алга зээл авсан иргэд хожоод аваагүй хохирч байна, Нөгөө тэгш. Зарчим хаачиваа Монголын ард түмэн адилхан шударга үйлчлэх хэрэгтэй

Баячууд [64.188.31.93] 2020-01-07 06:05:11

Өнөөдөр баячууд, хамтран зээлдэх үр хүүхэдтэй хүмүүс баталгаа гаргаж зээл авч байгаа. Ядуу ахмадуудад зээл өгдөггүй. 700 тэрбумын 70тэрбумыг цөөхөн хэдэн хуучны дарга сайд нар авсан байгаа. Шударга бус

зочин [192.82.65.180] 2020-01-07 05:55:28

тэтгэврийн зээл аваагүй н бослого гаргана

Зочин [202.9.40.45] 2020-01-09 12:48:53

Ugasa gargah ni oilgomjtoi tged ichehkv 6 sayin orig ni darsnaa zeelgvi hvmvvsd ni 1say togrogni hvntei tsaas oghin gnee hutsdag ve 1072 shig heze ashigaa hvrtej hezee terig mongo bolgono ged suuj bhu hogshchvvl

Зочин [64.119.23.47] 2020-01-07 06:47:23

yamar baliar huur ve chi

Зочин [202.9.47.25] 2020-01-07 05:46:46

teglehee bolioch olon ylsyn baiguullagad handana

зочин [103.26.194.181] 2020-01-07 05:23:40

Засгийн газар бонд гаргаж өр тавьж байгаа нь туйлын буруу. Нийтийн хөрөнгө.Төсвийн мөнгө. 12 сард авсан зээл яагаад ийм өндөр 4000 хүн байна. Мэдээлэл авсан байна. Шалгаж нягтал. Ер нь нэг албан хаагчийн 3 жилийн цалинг 10 хонуулаад тэглэж байгаа нь шудрага уу. Гишүүдийг барьцаанд орсон эсэхийг харцгаая. Яагаад яараад хувийн бахнкинд хувийн зээлийг тэглэж гавьяа яриад байна аа.Маш ноотой байна даа.

Зочин [202.126.88.183] 2020-01-09 06:00:25

Ted bugd baritsaand orson baina lee, ene bol buruu shuu gej neg ch hun helehgui baina, Khurelbaataraas busad ni.

зочин [64.119.22.152] 2020-01-07 12:36:03

Ерөнхийлөгч уул нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой биз дээ? Гэтэл хагалган бутлагч болчихлоо. Нөгөөтэйгүүр улс орноо саарлаас хар жагсаалт руу хийчихээд хугацаагаа дуусгаад алга болох юм байна л даа. Баяр, Сайханбилэг, баярцогт нарын араас

иргэн [66.181.161.24] 2020-01-07 05:47:12

маш зөв

Зочин [202.9.40.95] 2020-01-07 05:19:01

Зээл аваагүй нь яах вэ?

Зочин [202.9.40.45] 2020-01-09 12:50:03

Hohino bolol vldene zeelgvi hvmvvs ni 1sayin vnetei tsaas ogno terige haral nas etselne de hoorhiis


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.