Украины шинжээчдийн баг Иранд очжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Украины “Boeing 737-800” загварын зорчигч тээврийн нисэх онгоц Иранд осолдож, хөлгийн тавцанд байсан бүх хүмүүс амиа алдсантай холбогдуулан Украины 45 хүний бүрэлдэхүүн бүхий шинжээчдийн баг пүрэв гарагт Иранд очжээ.

180 орчим зорчигчтой нисэх онгоц лхагва гарагт Ираны нийслэл Техран хотын нисэх буудлаас хөөрсний дараахан осолдсон байна. Ираны мэргэжилтнүүд ослын газрын ойролцоо байсан хүмүүсийн хэлснийг иш татан мэдээлснээр, осол гарахын өмнө онгоцны хөдөлгүүр шатсан ажээ.


Ираны Засгийн газар пүрэв гарагт орон даяар гашуудал зарласан байна. Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь иранчууд байсан юм. Украины шинжээчид Ираны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах бөгөөд Украины Засгийн газар хар хайрцгуудыг судлах, ослын шалтгааныг тогтооход Ираны Засгийн газартай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

o [73.181.73.133] 2020-01-10 03:34:05

Iranuud oorsdoo anduurch harvasan n video r haruulsan Orosoos avsan

Зочин [117.111.11.196] 2020-01-10 09:06:51

Chi bas onooh MAH-iin pizdakuu !? Haa holiin Irand bolson ongotsnii osoliig delhii niiteer medeeleed , zuragchilsan bichleg hiij tailbarlasaar baital Iranchuud puujin harvasan hemeen heev neg shaajaahiig bodhod Mongol ardiin namiin gishuun pizda ymaadaa ! MAH-iin pizdakuudl ulaim tcaim hudlaa shaatcgaadag !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.