Өнгөрсөн онд согтуугаар жолоо барьсан 35500 жолоочид хариуцлага тооцжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Өнгөрсөн онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж арга хэмжээ авхуулсан ч уг үйлдлээ давтан хийсэн 6000 гаруй жолоочид 30 хүртэлх хоног хорих арга хэмжээ авсан байна. Жолооч Өнгөрсөн онд согтуугаар жолоо барьсан 35500 жолоочид хариуцлага тооцжээ

Согтуугаар жолоо барих нь жолоочийн, хажууд нь яваа зорчигчдын, тэр бүү хэл гудамжинд яваа явган зорчигчийн амь нас эрсдэх аюултай алхам. Гэвч өнгөрсөн оны байдлаар 35,500 орчим жолооч согтуугаар жолоо барьсныг ТЦА-аас илрүүлэн арга хэмжээ авчээ. Бүр согтуугаар жолоо барьж эрхээ хасуулсан хэр нь дахин согтуугаар жолоо барьсан, огт үнэмлэхгүйгээр жолоо барьсан 6391 хүнд шүүхээс 7-30 хүртэлх хоног хорих ялаар шийтгэсэн байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол жолоо барих эрхийг нь нэг жилийн хугацаатай хасаж, 400 мянга төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Гэвч эрхээ хасуулсан ч дахин согтуугаар жолоо барьдаг, жолоо барих эрхээ сэргээлгэсэн ч эргээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог жолооч нар байсаар л байна. Тиймээс өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулж байгаа согтуугаар жолоо барьж байгаа эдгээр иргэдэд тооцох хариуцлагыг чангаруулах, мөн согтуугаар жолоо барих нь ямар хор уршигтай талаар ухуулах шаардлага байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.31] 2020-01-13 06:04:43

за арай арай иймч том тоо байх гэж хуулийг чангалахаас өөр арга алга хуулийн хэрэгжүүлэлтийг бас чангал

Иргэн [124.158.110.117] 2020-01-13 02:53:26

Давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоно гэдэг хэрэг нь хөнгөдсөний уршиг. Жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасаж тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгож, өөрийг нь 5 жил ял эдлүүл.

Зочин [103.212.117.83] 2020-01-12 16:37:10

Sogtuugaar joloodood barigdsan ch hahuuli ogood multarsan hed baigaa bol?

Zochin [202.126.89.74] 2020-01-12 04:39:14

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг шууд өндөр хэмжээгээр торгох, эсвэл дүйцүүлсэн ажил хийлгэх хэрэгтэй!!!

Цаазын ялыг сэргээе [103.10.21.25] 2020-01-12 03:10:13

Цаазлах хэрэгтэй. Цаазын ялыг сэргээе. Галзуу хүн хутга буу бариад явж байгаагаас ялгаагүй. Согтуу галзуучууд жилд хэдэн зуун хүн дайрч няцалж байна.

Зочин [66.181.166.154] 2020-01-12 02:45:39

Давтан согтуугаар жолоо барьж яваа бол бүх насаар нь эрхийг нь хасдаг болоочээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.