“Ариг” банктай холбоотойгоор “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татав

Н.Саранчимэг / Хууль

Монголбанкнаас “Ариг” банкны эрхийг хязгаарлаж, хяналтдаа авах шуурхай үйл ажиллагааг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан. Шуурхай үйл ажиллагааны хүрээнд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилуулан Ариг банканд ажиллуулж эхлээд байгаа. Энэ талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Ариг” банк нь Монгол Улсын банкны системийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд хоёр том хөрөнгө оруулагчтай. Хөрөнгө оруулагчид банкийг 61:39 хувиар эзэмшдэг байна. 2019 оны эцсийн тайлангаар “Ариг” банк Монголбанкнаас тогтоож өгсөн төлбөр гүйцэтгэх чадварын зохистой харьцаа хэвийн байгаа юм байна. Харин Монголбанкны ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа нь хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж чадахгүй байгаагаас ТУЗ-өө бүрэн томилж чадаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Зохистой засаглал алдагдсан тул “Ариг” банканд нөхцөлт удирдлага томилсон” гэсэн юм. Мөн Төв банкнаас гаргасан мэдэгдэлд “Ариг" банк Монголбанкны Ерөнхийлөгчийн өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хувь нийлүүлэгчдийн хооронд маргаан үүссэнээс хувьцаа эзэмшигчдийн хурлаар маргаантай асуудлаа шийдвэрлэж чадахгүй төлөөлөн удирдах зөвлөл эрх зүйн чадамжгүй болсон тул зохисгүй засаглал алагдсан. Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Ариг банкнаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны эцсийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгө, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь Ариг банкны үйл ажиллагааг хүлээж авсан бөгөөд нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэж дурдсан байна.

Хуучны “Эрэл” банк нэрээ өөрчилж, 2014 оноос “Ариг” нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийслэл болон аймгуудад салбараа нээн ажиллаж байгаа юм. Тэгвэл “Эрэл” группын үүсгэн байгуулагчид болох Д.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарыг гэрч, хохирогчдын мэдүүлэгт үндэслэн яллагдагчаар татах тогтоол гарсан байна. Д.Эрдэнбат нь бусдыг Ариг банканд хөрөнгө оруулахад ятгаж, 20 гаруй тэрбум төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан бөгөөд үүнийгээ банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогдсон ажээ. Энэ нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авах гэсэн хуулийн зүйлчлэл бүхий эрүүгийн хэрэгт тооцогддог байна.

Одоогоос дөрвөн сарын өмнө түүнийг яллагдагчаар татаж байжээ

"Эрэл" группын Ерөнхий захирал Б.Эрдэнэбатад залилан, луйвар болон мөнгө угаалтын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг одоогоос дөрвөн сар гаруйн өмнө буюу 2019 оны есдүгээр сард прокурорт гаргаж байжээ. Б.Эрдэнэбат нь Хас, Хаан, Хөгжлийн банкуудад асар их хэмжээний өртэй байгаагаас барьцааны зарим хөрөнгийг нь хураах шүүхийн шийдвэр гарсан. Мөн бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон арван тэрбум төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар шалгагдаж байсан юм.

Эл асуудлыг Прокурор үндэслэлтэй гэж үзсэн тул тухайн үед нь Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан ч Б.Эрдэнэбат цагдаагийнхантай зүй бус харьцаж, улс төрийн болон прокурорын өндөр албан тушаалтнуудын нэр барин тэр дарга энэ дарга “удахгүй намайг цагаатгана, суллана, хэрэгсэхгүй болгоно” гэж байжээ. Тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы зүгээс “Ариг” банкны Дүрмийн санг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллуулах талаар шаардлага хүргүүлж байсан ч Б.Эрдэнэбат шаардлагыг биелүүлэх эрх зүйн болон хөрөнгийн чадваргүй болоод байгаа юм” гэсэн мэдээлэл гарч байжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:26

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:26

arig [202.55.188.34] 2020-02-01 02:01:54

dampuurlaaldaa

zochin [122.201.23.226] 2020-01-30 01:11:46

yana daa. ene turd baisan humuus ihenh ni mungu shamshigduuljee. yagaad hariutslaga tootsohgui baigaa ni l sonin baina. yadaj hurungiig ni huraan avch boldoggui yum baih daa

Зочин [122.201.22.191] 2020-01-29 17:14:37

Монголын нэг шударга хөдөлмөрөөр баяжсан сэргэлэн эр гэж магтаад байсан нөхөр бусдын адил цагаандаа гарсан хулгайч,луйварчин болжээ?! Одоо тэгээд наадахаа бүх насаар нь шоронд хийж бүх хөрөнгийг нь хураал даа?! Ихэнх мөнгөө нөгөө офшортоо хийчихээд та нар яах юм гэж байгаа юм байна л даа!!! Төр хүчээ үзүүлэнэ байгаа энэ нэг луйварчинг няц гишгэ!!

Эрин [202.126.89.66] 2020-01-29 01:59:59

Жинхэнэ луйварчин ш дээ. Алт ухаад хэдэн цаастай болоод, түүнийгээ тоглоомонд алдаад... Одоо хүн луйвардахаас өөр ажилгүй хүн болсон доо.

zochin [103.99.103.99] 2020-01-29 06:10:39

Ard mi Nomingiin Bayarsaikhanii hiij baigaa uildel yum bish uu. Hunii uchnuun jil hudulmurluj bii bolgoson hurungiig zugeer avah geed ulairaad bgaan bna. Shuuhiin etssiin shiid garaagui bhad huniig ingej bas doromjilj bolohgui l dee.

Etuop [202.126.89.59] 2020-01-29 01:32:07

Ene hun bas hylgaich lyiwarchin baij dee. Tor zadag mini ta narii. Dund aruyn wum gej alga. Dandaa hylgai huchin alyyrchin niigmiin muu muuhi buhen ta nariin dynd ba shuu. Shydarga es togtoj niigem eruuljih gej ongorloo.

Зочин [172.58.21.131] 2020-01-28 22:52:27

Hudlaa garuud ehk bna aa!!!

Зочин [139.5.218.134] 2020-01-28 16:31:47

Мөрийтэй тоглоомонд донтсон нөхөр

Zochin [202.126.89.44] 2020-01-28 16:12:33

Эрдэнэбат гэмгүй хүн шүү. Та нар буруу зөвийг олоорой .

Зочин [66.181.176.89] 2020-01-28 21:26:03

Ихээхэн зальтай хүн дээ.Тархи угаахдаа мундаг.

Unen [103.57.92.182] 2020-01-28 15:36:32

CASINO CASINO bas daxin CASINO. CASINO

Зочин [202.9.46.114] 2020-01-28 15:27:56

хөөрхийдөө зугатаад явчихаж болоогүй л юм байхдаа..Алт бол үнэ цэнэтэй боловч хар мөртэй эд гэдэг.Лус савдаг их хэлэгнүүлэхээр горыг нь үзнэ шүүдээ. газар шороо ухах гэж улаарагчид сайнаа ерөөсөө үзэхгүй ээ

zochin [202.179.26.241] 2020-01-28 13:52:02

Er ni xodolmor ch xun ni unen daan ch xamtran ajillagchid ni oodguigees gadna 2 teneg xuuxed bii. UIX iin gishuun asan Jargal Erdenebsatar bolon abgai ni xamaatannuud ni baidag xorongiig ni abchixsan shuu dee. Xund ix itgemtgii xundee xoorxii argagui baidald orj gee gexdee oroo tolchix xorongo bii

Зочин [172.58.139.186] 2020-01-28 13:50:56

Энэ хүн юм хийх гэхлээр улс төр хясаад боломж өгөхгүй баыгааг бид харж байнаа. Том үылдвэр баына. Гэвч амбаар ч хийж чадахгүй байгаа

Зочин [150.129.142.239] 2020-01-28 13:13:38

mundag xudulmurch xun sh dee

Зочин [64.119.27.184] 2020-01-28 13:09:58

Наад хулгайчаараа тэр Бондын өрий нь төлүүл. Мөн хүмүүсийн хохирлыг нь төлүүл. Улаандаа гарсан луйварчин даа.

zochin [202.9.46.55] 2020-01-28 11:58:54

ajilchdiinkhaa niigmiin daatgaliin mungiig khulgailsniig ni shalgakh kheregtei.

Зочин [103.26.194.29] 2020-01-28 11:42:22

Хамаг муу муухайгийн эхлэл Багабаньдтай л холбогдох гээд байгаа юм даа

Ччч [66.181.161.24] 2020-01-28 11:41:31

Эрдэнбатыг дийлэхгүй төр хуульдаа аль эрт баривчилан гээд байсан чадахгүүй гарууп шүү

Зочин [203.91.115.38] 2020-01-28 11:22:22

Одоо түүний цаг болсон. Алийн бүр улсаа хохироох вэ. Багабандийг бас хяналтад ав. Наадах чинь Багаагийн хормой доогуур гүйгээд л орно шүү.

Зочин [59.153.114.44] 2020-01-28 11:36:32

boloogui ee avga Sergeken ni bas sergeentej yavaad gavyat geed baigaa xa xa

Зочин [64.119.16.165] 2020-01-28 11:14:21

Khar bish Shar lalar

Хэр [66.181.165.204] 2020-01-28 10:28:47

Заваан хар лалар


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.