М.Уранцэцэг “Парисын Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Ц.Анударь / Спорт

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өчигдөр эхэлж /2020.02.08/ олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртэв.


Эхний өдөр Монголын жүдочдоос 12 бөх дэвжээнд барилдаж, тав нь медалийн төлөө шалгарсан бөгөөд Д.Сумъяагаас бусад нь хүрэл медалийн эзэд болов.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шигшээд шалгарч, шинэ дэлхийн аварга Канадын Криста Дегучид ялагдан мөнгөн медаль зүүлээ.

Харин 48 кг-д барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх Ширин Буклиг өчих мэхээр цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн бөгөөд түүний жинд хоёр дахь хүрэл медалийг Францын бөх Мелани Клеммент зүүв.

Харин мөнгөн медалийг Японы 18 настай залуу жүдоч Вакана Кога хүртэж. Украины шилдэг тамирчин, олимп, дэлхийн аварга Дарья Билодид Парисын Их дуулгад хоёр жил дараалан түрүүлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин Туркийн бөх Михрак Аккусыг хутгах мэхээр цэвэр ялснаар өмнөх жилийн адил хүрэл медальтан боллоо. Казахстаны алдарт бөх Елдос Сметов мөн хүрэл медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Оросын бөх Яго Абуладзе, алтан медалийн эзнээр Японы алдарт аварга Рюүжү Нагаяма тодров.


Эрчүүдийн 66 кг-д Ё.Басхүү медалийн төлөө Израилийн Баруч Шмайловтай барилдаж, нэмэлт цагт базари үнэлгээ авч члснаар Украины алдарт бөх Георгий Зантараягийн хамт хүрэл медалийн тавцанд зогсов. Энэ жинд аваргын төлөө БНСУ-ын Ан Баул болон Ким Лим Ван нар барилдаж, Ан Баул түрүүлснээр Парист хоёр дахь удаагаа алтан медаль хүртлээ.


ОУХМ Ц.Цогтбаатар 73 кг-д хүрэл медалийн төлөө Японы алдарт бөх Машаши Эбинуматай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү Монголын жүдочид эхний өдөр 1 мөнгө, 4 хүрэл медаль багтаа авчирлаа.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

hiZ [5.188.210.52] 2020-05-23 04:40:09

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! [url=https://greenway-office.com/shop/nabor-aquamagic-absolute-6-izdelii-greenway-office]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=https://gazetavechorka.ru/news/2020/02/14/buterbrodami-ne-otdelalsya-v-dele-eks-glavy-chity-poyavilas-vtoraya-vzyatka]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=http://www.mytext.ru/view_story.php?id=4565]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] 19ea92c

hiZ [5.188.210.52] 2020-05-23 04:40:09

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах [url=http://womensnote.ru/sovetyi/chtobyi-obuv-ne-skolzila.html]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=https://text-lyrics.net/page/evgenij-grigorev-zheka-venecija#comment-102]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] [url=https://kemerovo.podarki-market.ru/catalog/product-238036/?MID=1507&result=reply#message1507]Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах[/url] 5383ffc

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:51:05

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:51:04

гиннесын номонд орсон ганц бөх бол урнаа шүү [66.181.161.87] 2020-02-19 21:49:52

их дуулга гранприйгээс хамгийн олон медаль авсан жүдочиноор монголын жүдоч уранцэцэг гиннесын номонд орсон бахдам амжилтын эзэн юм шүү ! ! ! ! ! ! ⭐⭐⭐⭐⭐

yagaad alt abch chadahgyi bna be?....echyyhen aldaa baisaar bna!!! [212.234.217.188] 2020-02-09 21:32:44

Delhiin barildaand manaihan yamar aldaa gargaad bna aa?ene tyhaid ard tymeneeree hellzeh chag hygazaa ni boljee!!!

Зочин [66.181.176.39] 2020-02-09 20:40:19

Бас овоодоо . Амжилт урагшаа

Зочин [117.111.28.173] 2020-02-09 17:42:35

Uneheer olon jil togtvortoi undur hemjeend barildaj bgaa bokh Urantsetsegtee uneheer bayrlaj bn . Japanii Kogad torguuliar ylagdsan . Ene jil olimpoos Urnaa maani medal avchihval tegeedl boloodoo . Ymar ungutei baihn unendee hamaa algaa ! Medall bol medal . Alt bnuu mongo bnuu hurel bnuu hamaa alga . Gagtshuu olimpiin medal avahl heregtei bn . Uneheer ih bayrlaj yvdag shuu !

Зочин [103.10.22.40] 2020-02-09 16:27:31

Bilodid ylagdsad bhdaa yaadiiin

Зочин [202.126.89.159] 2020-02-09 13:12:52

Ashgui dee. Tamirchin hun baih hetsuu shuu.. uuriiguu olson hunii hiih ajil daa... amjilt husye..

Зочин [202.126.89.2] 2020-02-09 10:48:32

Manai hun Dariya d dahiad yalagdsanu teriig n bicheech

Зочин [59.153.115.72] 2020-02-09 10:56:19

Когад ялагдсан.тэгээд ч Дарья олимпын аварга биш дээ.сэтгүүлчийн мэдлэг маруухан л юм

Зочин [66.181.161.53] 2020-02-09 10:36:15

Баяр хүргэе Амжилт амжилт амжилт


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.