ЭМЯ: Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа” 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн.Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан.

Халдвар нэг хотоос маш хурдацтайгаар тархсан. Үүний улмаас 1,000 ортой эмнэлэг барих, эрүүл мэндийн, цэргийн ажилтнуудыг дайчлах гэх мэтээр эрчимтэй арга хэмжээ авсан ч дэгдэлт байсаар байгаа. Маш хүнд гэж оношлогдсон өвчтөнд нас баралт 49 хувийн байгаа.

Нэгдүгээр сарын 20-нд халдварт өвчний болон хөл хорио тогтоох тухай хуульдаа өөрчлөлт оруулж, коронавирус халдварыг хоёрдугаар зэргээр бүртгэж эхэлсэн. Тухайн сарын 23-нд хөл хориог тогтоож, 25-нд удирдлагыг дээд шатандаа шилжүүлж, бусад салбарыг дайчилж эхэлсэн байна. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.

ЭМЯ-ны Эм, эмийн зөвлөлийн гишүүн, доктор Энхжаргал "Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэсэн вирусийн эмийг БНХАУ-ын зах зээлд гаргах эсэх талаар судалгааг 70 хүнд туршиж байна. БНХАУ-д хийж буй туршилтаар үүдэл эсийг ашиглах судалгааг хийж байна. ДЭМБ-ын дэргэдэх зөвлөх байгууллагаас протоколийг шинэчлэн гаргаж байна.

ДЭМБ-аас эмчилгээний зөвлөмжийг таван удаа шинэчилж гаргасан бөгөөд тухай бүрд нь манай ЭМЯ зөвлөмжийг хэрэгжүүлэн эмч, мэргэжилтнүүддээ хүргэж байгаа юм. Вакцины тухайд дөрвөн улсад шинжилгээ судалгааны ажлыг хийж буй бөгөөд 6-8 сарын дараа гарах төлөвтэй байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Шинжилгээний хариуг 24 цагийн дараа мэдээлж байна.


Сэтгэгдэл

Зочин [39.110.243.226] 2020-02-18 06:50:18

manaihaan bitgii teneed bai l daa

Зочин [202.126.88.45] 2020-02-18 06:10:35

Goiwsvmberiin gaitai 2 golog haanaas garaad irweee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.