Б.Баттөмөр: 96 мянган төгрөг тараах нь оновчтой, зөв хуваарилалт биш

Ц.Анударь / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-2019 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар олон асуудлыг хэлэлцэж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Таны хувьд ямар дүгнэлтийг хийж байна вэ?

-Анх 2000 онд “Дордуулсан долоон заалт” гэдэг зүйл орж түүнээс хойш өөрчлөгдөөгүй явж ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томоохон өөрчлөлтүүд орсон. Баялаг төрийн болон нийтийн өмч байна гэдгийг тодорхой зааж өгсөн. Хот, тосгоны байдлын хуульд тодорхой хот гэдэг зүйл байхгүй байсан. Хотуудыг статустай болгосон. Сонгуулийн системийг тэгш, шударга явуулах маш олон заалтыг тусгаж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Энэ зорилгын хүрээнд парламент завсарлахгүй ажилласан. Орсон өөрчлөлтүүд цаг үеэ олсон зөв өөрчлөлтүүд байсан.

“Монголын төрөөс авсан нэг оновчтой арга хэмжээ нь тус ордыг хувьчлаагүй явдал байсан”

-Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг иргэдэд хуваарилах шийдвэр гарлаа. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож олгохоор боллоо шүү дээ?

-Тавантолгой бол хосгүй орд. Монголын төрөөс авсан нэг оновчтой арга хэмжээ нь тус ордыг хувьчлаагүй явдал байсан. Хувьчлал гэж дандаа хуйвалдааны шинжтэй л юм болдог шүү дээ. Энэ нь Монголын төрдөө байгаа юм. Ийм учраас миний мэдэж байгаагаар хоёр их наяд орчим төгрөгийн хуримтлал үүссэн. “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаараа төмөр зам барьж байгаа. Үлдсэн мөнгөнөөс нь Монголын нийт иргэддээ 96 гаруй мянган төгрөгийг тарааж байгаа юм байна. Хувьцаа эзэмшиж л байгаа бол ногдол ашиг авах ёстой. Энэ утгаараа зөв. Гэхдээ цаашид ногдол ашгаа ямар хэлбэрээр өгөх вэ, эсвэл томоохон бүтээн байгуулалтаа дэмжиж, санхүүжүүлэх үү, ирээдүйд тодорхой хугацааны дараа ногдол ашгийг өгөх үү гэдгийг нарийн тооцооны үндсэн дээр судалж, гаргах ёстой.

“96 мянган төгрөг хүнд ямар бодитой хөрөнгө оруулалт болж чадах вэ дээ”

-Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг иргэдэд тарааснаар бодитой хөрөнгө оруулалт болж чадах уу?

-96 мянган төгрөг хүнд ямар бодитой хөрөнгө оруулалт болж чадах вэ дээ. Хуучны тооллоор бол шинэ он гарах гэж байна. Энэ үед боломжийн амьдралтай нэг хэсэг хүмүүс нь амьдрал ахуйгаа аваад явна. Нөгөө хэсгийн амьдрал хэцүү байгаа шүү дээ. Хувь хүнээс шалтгаалж байгаа боловч төр, засгийн оновчтой зөв бодлого улс, эх орноо авч явах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Иймд иргэдэд нэг удаа ногдол ашиг хуваарилахыг буруу гэж үзэхгүй байна. Гэхдээ жилд нэг хүнд 90 орчим мянган төгрөг өгөх нь оновчтой зөв хуваарилалт биш. Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ёстой. Цаашид төмөр замаа үргэлжлүүлж барих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага Монголд байна. Иргэдээ ажилтай, орлоготой болгох, ажлын байр бий болгох, дэд бүтэцдээ томоохон хөрөнгө оруулалтыг хийх, аж ахуйн нэгжүүдэд тодорхой бага хүүтэй зээлүүдийг олгох хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн зах зээлд хаана эрэлт, хэрэгцээ байна түүнийг хайж, түүнд тохирсон үйлдвэрлэлийг явуулж, хүний хэрэгцээг хангах чиглэлд Монголын төрийн дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжүүд ажиллах шаардлагатай. Эдийн засгаа өргөн хүрээнд нь харж, төрийн зохицуулалтыг зөв хийсэн тохиолдолд ногдол ашгийг цаашид ч авах боломжтой. Яагаад гэвэл асар их байгалийн баялагтай орон. Баялгийн менежмэнтээ зөв хийх хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн баялгийн менежмент маш муу байсан. Зарим хүмүүс “30 гэр бүл”-ийн талаар ярьж байна. 30 гэр бүл авчихсан байгаа нь үнэн. Монголын бүх ашигт малтмалын 30, 40 лицензтэй гэр бүлүүд байна. Өөрсдөө ашигладаггүй, ард түмэнд ашиглуулдаггүй. Монголын хөгжилд хувь нэмэр оруулдаггүй. Хийсэн томоохон гэрээ нь буюу Оюутолгой гэхэд Монгол Улсад ашиггүй. 2041 оноос эхлэн ногдол ашиг авна гэж байгаа. Ийм байж болохгүй л дээ. Яаралтай засах шаардлагатай.

“Төр, засгийн шийдвэрийг хүндэтгээд гадуур айл хэсэхгүй байх хэрэгтэй”

-Та цагаан сарын баярыг иргэнийхээ хувьд тэмдэглэх үү?

-Төр засгаас Цагаан сарын баярыг тэмдэглэж болохгүй гээд тодорхой заачихсан. Маш аюултай халдварт өвчин гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан төр засгийнхаа шийдвэрийг дагана. Энэ шийдвэрийг хүндэтгээд иргэд маань аль болох гадуур айл хэсэхгүй байх хэрэгтэй. Айхтар өвчин дэлхий даяар тархсныг бүгд мэдэж байгаа. Энэ бол нэг талаараа тахал гэсэн үг шүү дээ. Ийм нөхцөлд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, цугларалт үүсгэхгүй гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:32

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:32

Зочин [103.212.118.90] 2020-02-29 14:17:36

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог хорвоогын хамгийн агуу юм энгийнээс

Зочин [103.212.118.90] 2020-02-29 14:16:50

Баян ядуугын ялгаатай дундаж давхарга цөөн үед 96000 жоохон мөнгө

ард түмэнд сүүлчийн боломж байна [202.9.46.138] 2020-02-24 07:58:05

МАНАН олон түмнээ бүгдийг нь ОРКууд гээд итгэчихсэн хэдэн цаас өгч байгаад төр, засгийн эрхийг сонгууль нэрээр авах гэж чардайж байна. Эд нарт МУ-ын эдийн засаг сөнөх, 30 тэрбумын гадаад өрөндөө дампуурч унах бол падлийгүй юм байна. Зөвхөн ахиж төрд гарч хяналтгүй идэж ууж ноерхолоо тогтоохын төлөө үхэл сэхэл болж байна. Ийм болтол нь эднийг давраахж болохгүй. Санал өгөхгүй бойкотлох ,эсвэл шударгаар сонгууль явуулах боломж бүрдүүлэх хэрэгтэй байна.

Зочин [103.26.194.155] 2020-02-22 16:45:26

Гишүүн гуай хувьцааг хүн хүнд тарааж өгөх нь шударга юм. Ингэхгүй бол та нар ЖДҮ чиг аваад хусчихна шүү дээ.

зочин [66.181.186.146] 2020-02-22 00:58:33

Энэ Хүрэлсүх,Зандан шатар гэнэт л ард түмэнд хайр зарлаад нөгөө тэтгэврийн зээлээ иргэдийн хадгаламжинд байгаа мөнгийг панаалдаж аваад ахмадуудад өгчихлөө,дээрээс нь 1072 хувьцаагаа амь олруулаад 96,0 мянган төгрөг.Улс орны эдийн засаг сайн,хэн нэгнээс гуйж царай алдахгүй болсон бол байж болох ч энэ нь сонгууль угтаж өөрийгөө рекламдсан тэнэг үйлдэл болчихлоо.Тэр салхит нь хэзээ ашиглалтанд орж хэзээ тэр их мөнгө нь орж ирэх юм.Арилжааны хэдэн банкаа дампууруулаад иргэдийн хадгаламжийг 00 00 00 болгоод эцэст нь өөрсдөө Сайханбилэгийн араас явах биз

Bat [202.9.46.251] 2020-02-21 23:27:01

Eh orni hishig gej mongo taraah hereggvi ard tvmend ajlin bair bii bolgood vildber bari tend togtmol orlogotoi ajil hiibel amidral ni batalgaatai bno Tvlshniihee vildberiig hangalttai nemeed barichih

Г.Дагвадорж [202.9.47.11] 2020-02-21 17:02:51

Бүх ард түмэнд байгалийн баялгаас хүртээх энэ мөнгө офшорт орсон их мөнгөний 1% -д ч хүрэхгүй шүү дээ. Зөвхөн дарга эрх мэдэлтнүүд та нар мэтийн хүний үнэргүй шаарууд л мөнгөжиж б.х ёстой юм уу? Өгөх нь зөв .Тэр эмнэлэг барих мөнгөө офшор данстанууд , ЖДҮ-г идсэн г.м луйварчдаас гаргаач ШУДАРГА бай .

Зочин [202.9.47.1] 2020-02-21 11:52:21

chamaaaas ehl;eeed JDU tsusalj bhaar taeraasan ni deer bh daa battumur uu.

Zochin [192.82.69.140] 2020-02-21 07:35:17

Sergen badarsan ali uls ehleed bugdeeree busee changalj bj bosson tuuh bdag uym daa,taraaagaad ideed duusgaval yaj hogjih uym be

1072 Ш ХУВЬЦАА [103.9.90.98] 2020-02-21 04:14:15

МОНГОЛЫН ХАМАГ БАЯЛАГИЙГ 30 ЖИЛ 30 ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛ ХҮРТЭЖ ИРСЭН. 10 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ИРГЭД ЯАГААД 96.000 ТӨГРӨГ АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ... ТӨР 1072 Ш ХУВЬЦААНЫ 85 ХУВИЙГ ЭЗЭМШИЖ БАЙГАА. ТЭРҮҮГЭЭР НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХИЙГ Л ДЭЭ. ХАРИН ИРГЭДИЙН ЭЗЭМШДЭГ 14.5 ХУВЬД НЬ ГАРАА БҮҮ ДҮР. ЭНЭ БОЛ ХУВИЙН ӨМЧ ШҮҮ

Зочин [103.229.123.106] 2020-02-21 06:40:36

zowooo zow

Бигэр [202.9.40.136] 2020-02-21 04:13:05

Ноогдол ашиг бол төрөөс тарааж байгаа халамж биш. Сонгогчдын санал худалдаж авдаг мөнгө бол бүр биш. Төрийг 800-гаад тэрбум төгрөгийн өрөнд оруулж, иргэдийг ялгаварлан гадуурхан, тэтгэврийн зээл тэглэж байгаа мөнгөнөөс өөр утгатай юм.. Ядаж л хувьцаа эзэмшигч нарыг ялгаварлан гадуурхаагүй шийдвэр.

1072 Ш ХУВЬЦАА [103.9.90.98] 2020-02-21 04:11:23

ХАМАГ БАЯЛАГИЙН 30 ЖИЛ 30 ЛУЙВАРЧИН ГЭР БҮРЛ ЭЗМШИЖ ХАГАРДТЛАА БАЯЖЛАА. 30 ЖИЛ ИРГЭДЭД БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ЮУ Ч АНААЛДСАНГҮЙ. 10 ЖИЛ НГОГДОЛ АШИГ ХҮЛЭЭСЭН ИРГЭД ЯАГААД 96.000 ТӨГРӨГ АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ . МАНАН 30 ЖИЛ УУЖ ИДЭЖ ХАНСАНГҮЙ. ӨЧНӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ МӨНГӨ ОФФШОР АВЛИГАЧИДЫН ГАРТ САЛХИНД ХИЙСЛЭЭ.1072 Ш ХУВЬЦАА БОЛ ИРГЭДИЙН ХУВИЙН ӨМЧ . ЭНЭ МӨНГӨНД БҮҮ ШУНА.БҮҮ ГАР ХҮР. ОФФШОРТ БАЙГАА МӨНГӨӨРӨӨ ТЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХИЙ

зочин [180.235.184.5] 2020-02-20 14:26:24

луйварчдад өгч идүүлж байснаас бага ч гэсэн өөрсдөө ноогдол ашгаа авсан нь дээрээ хэзээ бүтээн байгуулалтанд зарцуулж байсан юм

Зочин [203.217.139.225] 2020-02-20 10:02:37

Saikhan emneleg, ikh surguuli, avtomashinii talbai, oronsuuts, saikhan uildver barival zugeer juum daa. Daanch tiim setgeltei khun alga, esvel zamaas n' nuguu 76 ideed uuna biz dee!!!

зочин [59.153.112.203] 2020-02-20 09:39:12

Энэ ноогдол ашгийг бүтээн байгуулалтанд зарцуул хэн гэж хулгайч нь үүнийг санаачлаад сарвалзаад байна аа хорин нэгэн мянгыг Сү Батболд хулгайч оройлоод тараагаад юу болсон хэдэн архины үйлдвэр л баяжсан биз дээ ямар ч үр дүнгүй баахан мөнгө салхинд хийсгээд дууссан.Ажлын байр гарга.

unshigch [66.181.161.58] 2020-02-20 06:58:00

Nogdol ashiga huvaarilah n zuv uu.

Мэндээ [202.126.88.41] 2020-02-20 07:33:00

Авсан нь дээрээ энэ хулгайч луйварчингуудад мөнгө биш д дээ бидэнд мөнгө тийм болохоор авсан нь дээр өөрсдөө идэх гэж бгаа юм

Зочин [202.9.46.184] 2020-02-20 06:42:06

Байгаа юм бол байгаа дээр нь хувааж а сан нь зүйтэй.Нэг хулгайч нь хулгайлж авчихаад шүүхийнхээ өмгөөлөлд ороод хэвтчихнэ

dn [64.119.18.58] 2020-02-20 06:23:14

Ug n zuv buteen baiguulaltruu oruulj daraa n tuunees davhar nogdol avah n zui yosnii hereg daan ch ingehgui mushgin guivuulj medeltei hed n ashiglaad jiriin irged mangaij ulddeg n unen . er n horoolol barij ger horoololoo tsuuruulj baival baigal agaart heregtei !!!

Зочин [66.181.161.118] 2020-02-20 06:21:50

Er ni l zov setgeltei hun shuu, MAN-n gishuun l bol muu gesen oilgolt baij bolohgui sh dee

Goo saihnii mes zasal hiilgeh gee yu [192.82.68.226] 2020-02-20 05:44:45

Ta zovhio mungu chin hurelgui hagas dutuu tatuulchaad hanahgui ard tumnii nogdol ashgaar buh nuur am biyendee mes zasal hiilgeh geed baigaamuu, yostoi hutsvaa. Ard tumen 1 tugrug ch baisan nogdol ashgaa avna, ta nar shig muusain hulgaichdiin hool bolgohgui za

Иргэн [64.119.26.141] 2020-02-20 05:14:59

Иргэд байгалийн баялагаа дарга нарт олон жил хулгайлууллаа. Одоо өөрсдийнхөө юмыг өөрөө мэдэж зарцуулах цаг нь болсон. Байгалын баялагаас хувь хүртээх асуудлыг ард түмнээр хэлэлцүүлэн хуульчлах хэрэгтэй. Сая ч бас ахмадын зээл тэглэх нэрийдлээр хулгай хийлээ. Анхаарах хэрэгтэй шүү. Ард түмэн!!!

Мэндээ [202.126.88.41] 2020-02-20 07:37:27

Авсан нь дээр хөрөнгийн бирж дээр өөрийн нэр дээр байршуулж захиран зарцуулах эрхээ авмаар бна худлаа л нэр төдий бна юун бүтээн байгуулалт нэрээр идэх гэж бгаа тийм л юм хийх гээд бгаа юм бол хэрэг нь ил ыолсон эишээ нь Ундармаагаас ниыгмтйн даатгалын мөнгийг гаргуулж улс ард түмнийг хохиролгүй болго

Зочин [150.129.140.121] 2020-02-20 04:46:08

Баттөмөр юу ч мэдэхгүй ээ, энэ худлаа хоосон гар бна лээ,

Doldoi [202.9.46.33] 2020-02-20 04:43:31

Ter hvrvngvvr yu bvteeb jenkod tvmvr zam tabij vhuvv. Nimka giin helsneer mongolyn hamgiin bvr hamgiin hamgiin bayan bolog ter uul uuthain heden ordoo vgchvvd hubitsaagaatalh chiher mah impexees abdag jishgeeree abaadl baibal hvgjil bayajihbolno

ЗОЧИН [49.0.135.63] 2020-02-20 04:41:38

ОДОО ТАРААХ МӨНГӨ 1 ТЭРБУМ ДОЛЛАР БУЮУ 300 ТЭРБУМ ТӨГРӨГ. ИЙМ ИХ МӨНГИЙГ АРД ТҮМЭНД ЦАЦААД ХЭРЭГГҮЙ. МАРГААШ НЬ АРХИ, БААС БОЛГООД ДУУСГАНА. НЭГ ХҮНД 96000 ТӨГ ЮУ Ч БИШ ТҮҮНИЙ ОРОНД БАРИЛГЫН КОМПАНИУДАД ӨГӨӨД 3-4 ХОРООЛОЛ ШИГ 5 ХОРООЛОЛ БАРИУЛАХ МӨНГӨ ТУЛ ИРГЭДЭЭ ҮНЭГҮЙ ОРОН СУУЦЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ.. МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧУУД НЬ ОРОН СУУЦАА АВААД ДУУССАН ОДОО ЖИРИЙН ИРГЭД Л ҮЛДСЭН БАЙГАА.

Irgen [139.5.219.208] 2020-02-20 03:52:41

Huwi hunii umch uchraas noogdol ashig awah ni zuw.Turd uldeelee gehed yund zartsuulsan ni neelttei il tod baihgui irgeded medegdehgui hulgaichuudiin garaar ofoh magadlal undur tul irgen burd huwaarilah ni zuw gej bodoj bn.

Zochin [103.57.92.212] 2020-02-20 03:34:29

Gishuunee taniig harahaar neg l sonin. Zovhio tatuulaa yu

Зочин [202.179.31.12] 2020-02-20 03:05:39

хүн бүрийн нэрийн дансанд хуримтлуулчихаа, үйлдвэр барьдаг бол авмааргүй л бна

Зочин [202.126.89.148] 2020-02-20 03:05:10

1992 ОНООС ХОЙШ ӨМЧ ХУВЬЧЛАЛ ЯВАГДСАН АРД ТҮМЭН ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГ ГЭЖ ЮУ МЭДЭХГУЙ ЯВЖ БАЙНА МӨНГӨТЭЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ НОВШНУУД ДАНДАА АШИГ ХҮРТЭЖ ИРСЭН ШҮҮ

Зочин [202.179.24.193] 2020-02-20 02:58:14

өгнө авна гэж хууль хийсэн бол өгнө тэр төмөр тавих байтугай бар улс болчих мөнгө 30 жилд оффшорт явчихаад бна

Зочин [103.14.38.134] 2020-02-20 02:48:04

Капитализм мандтугай. Ногдол ашгаа авна.

Кристал [103.212.116.122] 2020-02-20 02:47:41

Баттөмөр гишүүний үзэл бодол зөв байна. Ийм хүмүүс төрд олон байгаасай.

Зочин [66.181.178.93] 2020-02-20 01:58:09

Эзэн нь өөрийнхөө мөнгийг авч байгаа болохоос тарааж өгч баыгаа биш ээ

Хувьцаа эзэмшигч [202.9.46.135] 2020-02-20 01:37:58

МАН шоучид минь үүний оронд тэтгэвэр тэглэх асуудлаа болиулах хэрэгтэй юм сан .

Irgen [66.181.191.163] 2020-02-20 02:30:27

Tamiin amitan tamdaa jargaltai.Ataarhuu zangaasaa bolj amisgal haagdlaa yu.

223312 [202.131.235.74] 2020-02-20 01:32:37

Ногдол ашиг хуваарилахгүйгээр бүтээн байгуулалтанд оруулсан бол тэр бүтээн байгуулалт бий болсон газрын хувьцааг мөн иргэдэд өмчлүүлэх хэрэгтэй,Ингэж байж шударга хуваарилалт болно. Мөн иргэд тодорхой хэмжээий хөрөнгөтэй болно.

Зочин [103.10.22.55] 2020-02-20 01:10:54

Ene davhara nuden uyga medej yarina ve. Baigalin bayalagas huulinha hureend huvitsa ezemshij bga ard tumni huvig bas buteen baigulalt nerer zavshih sanatai. Huvitsani noogdlo avah n avna l bz. Avahgui neg n ter l bz. Chi tuund oroltsoj ilu dutu yarih n ilu bna.

Zochin [192.82.73.173] 2020-02-20 01:10:38

Юунд ч хамаагүй заруулснаар иргэддээ өгсөн нь улс оронд хэрэгтэй дээ

irgen [103.212.119.165] 2020-02-20 01:10:07

Шал худлаа зайл

Зочин [64.119.22.233] 2020-02-20 00:54:22

ta nar huvaaj idheer boldog busad n um hurtej boldoggui umuu.

Зочин [202.179.26.213] 2020-02-20 01:32:24

Харин тийн

Иргэн [64.119.26.141] 2020-02-20 00:48:50

Асуусан асуулт нь утгагүй байхад хариулаад байгаа нь тэнэг.

davhraa [66.181.185.184] 2020-02-20 00:47:32

saihan davhraa hiilgesen baina

зрчин [202.70.38.84] 2020-02-20 00:04:59

цөөн тооны хүн идэж байхаар монгол улсын иргэн бүр хуваагаад авсан дээр байхаа

Зочин [66.181.161.86] 2020-02-20 13:12:00

Зөв гар дээрээ авнь оюун цэцэг

Зочин [103.229.120.209] 2020-02-19 23:56:51

Өнгөрсөн жил ингэж байгаад бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулсан шүү дээ, хувьцаа гэж юу юм? Жинхэнэ утгаараа жилийн эцэст ноогдол ашиг хүртэх ёстой ш дээ, их бага ч гэсэн хувь хүртэж байж ард түмэнд мэдрэгдэнэ ээ, тэгэхгүй бол 1072 хувьцаа л гэдэг нэрнээс цаашгүй, үр өгөөжийг нь хүртэж чадаагүй хичнээн иргэн энэ ертөнцөөс буцсан гээч, ноогдол ашиг тараах нь зөв өө

Зочин [103.14.38.134] 2020-02-20 02:48:42

Хүмүүс ногдол ашгаа хаашаа юунд хөрөнгө оруулахаа мэдэг.


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.