И Ёо Хун: Ард иргэдээ өвчний халдвараас сэргийлж буй явдалд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр бахархаж байна

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И Ёо Хуныг хүлээн авч уулзлаа.

Манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт ерөөн Монгол Улсад удахгүй идээшин дасна гэдэгт итгэлтэй байна гэв.

Манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.

Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, стратегийн түвшинд хүргэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлэв. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусын дэгдэлтийн үед голомтот бүс нутгийн хил залгаа орон хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч халдвар гаргуулахгүй, оновчтой шийдвэр, зохион байгуулалт хийж, ард иргэдээ өвчний халдвараас сэргийлж чадаж буй явдалд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр бахархаж байна гэв. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Солонгос иргэдийн эрүүл мэндийг аюулаас хамгаалж байна гэсэн юм.

2020 онд Монгол Улс, БНСУ–ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, ойд зориулсан хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөөний дагуу олон чухал үйл явдлыг хамтран зохион байгуулж, амжилттай явуулахаа талууд тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ .


Сэтгэгдэл

мандах [192.82.67.94] 2020-02-22 04:15:19

алийн бүр хэнэггүй тэнэгдүүгээрээ дуудалцах вэ одоо хүн бүр өөрөө өөртөө эзэн болж үүргээ ухамсарлаж улс орноо өөд нь татахад чадлынхаа хирээр зүтэгцгээе

Зочин [117.111.24.48] 2020-02-22 03:08:46

Manai hun tolindoo harchihsan undur tom duugaar hun zagnah dasgal hiitsen aimaar surtei tsarailtsan heden tsagaar suuj bgaa baihdaa . Heden huuhduudn aav maani eruul bnuu galzuu bnuu gaihaj guitcsen ! Udahgui neg jijig gariig tolgoign ergetel zagnaj koko avah baihdaa !

Зочин [66.181.182.104] 2020-02-21 12:38:20

ene neg uhna odoo huuruud shaanaa pizdaa gej

Зочин [66.181.183.204] 2020-02-21 13:32:36

Ene zalyys ern e yasan soelgyi yhamsar doroi bolchihson ym be uursduu ajil hiij chadahgyi hiij ych yzeegyi hachin ym bichihee boliioch ..ene es bys hariylt bichij baigaa zalyysiin ytsiig ne haagaach ..

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [139.5.218.226] 2020-02-21 09:55:10

"Дээс уях "гэдэг нэг монгол заншил ёс байдаг. Нялхастай айл үүд хаалганыхаа гадна бариулд дэлэм хэрийн дээс уявчихдаг. Хүн ирээд тарнийг үзэнгүүтээ "Эднийх хөл хорьсон юм байна" гэж мэдээд оролгүй яваад өгдөг. Айлууд энэ цагаан сараар уг ёсыг хэрэглэж болох мэт. Ингэхэд эвгүй юм огоот байхгүй. Харин манай уламжлалт эрхэм ёс.

Зочин [64.53.234.130] 2020-02-21 16:00:40

mash zob zuitei sanagdaj baina

Zochin [202.126.89.17] 2020-02-21 09:33:13

Manaihan negendee shagnal garduulhdaa masktai surjigneed bsan gadniihtai bolhoor maskaa zuuj haritsahgui jijgereed

Zochin [202.126.88.143] 2020-02-21 09:07:46

Horio tseeree tsagaan sarin hed honog changatgah heregtei. Odoo solongos balarj bn shu. Tend bga mongolchuda tatah heregtei.

Зочин [66.181.183.204] 2020-02-21 13:36:20

Hybi hyn bolgon dyrem jyrmaa sahij chadbal ubchin hol. Sh y.mongolchyyd yg ne ih l yhaalag yls daa .hybi hymyys hybiin yhamsraa deesh lyyl.

Зочин [202.9.46.8] 2020-02-21 08:13:00

Магтсан хүүхэн хуриман дээрээ унгахын үлгэр болох вий. Байдлыг ажихад хориод байгаа Цагаан сар нь "хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ" гэдэг шиг хавтгайрч, Цар тахалд найр тавьж мэдэхээр болсон байна шүү! МЭДЭЭТЭЙ, ХАРТАЙ Л БАЙГААРАЙ ОЛОН ОЛОН ТҮМЭН ХЭНЭГГҮЙ АРД МИНЬ!

Зочин [64.53.234.130] 2020-02-21 16:01:17

ooriigoo l hichee


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.