УИХ-ын даргад Хятадын Элчин сайд туйлын их баярлаж буйгаа илэрхийлжээ

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүйг хүлээн авч уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Коронавирусийн өвчлөлөөс сэргийлэх, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний хангамжид хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр УИХ-аас холбогдох Байнгын хороог хуралдуулж, тодорхой шийдвэр, чиглэлүүдийг Засгийн газарт өгсөн. Өвчний нөхцөл байдлаас шалтгаалан хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилт, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Иймд учирч болзошгүй эрсдэлийг хоёр тал хамтын хүчээр даван туулах, нөөц бололцоогоо ашиглах шаардлага зүй ёсоор гарч байна" хэмээн тэмдэглэв.

Тэрбээр мөн “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн Монгол ардын зүйр үгс бий. Энэ цаг үед Монголын ард түмэн, төр засаг, түүний дотор Улсын их хурал халдварт вирусээс иргэдээ болон дэлхий дахиныг хамгаалах, учирсан хор уршгийг богино хугацаанд даван туулахаар тэмцэж буй БНХАУ-ын ард иргэдтэй эв санааны нэгдэлтэй байна. Үүний илэрхийлэл болгож Засгийн газраас “Мөнхийн хөршийн дэмжлэг” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг Та бид хамтдаа давж гарч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Элчин сайд Чай Вэньрүй “БНХАУ-ын дарга Си Зиньпин биечлэн удирдаж, Засгийн газрын тэргүүн Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Бид ард нийтийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг эн тэргүүнд тавьж, улсын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн тогтолцоо бүрдүүлэн, эрчимтэй ажиллаж байгаа. Халдварыг дотооддоо хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнтэй байна. Монгол Улсын зүгээс манай улс, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, дэмжлэг үзүүлж буй явдалд туйлын их баярлаж байгаагаа тэмдэглэж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Энэ бол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа бэхжиж, ард түмний харилцаа улам бүр гүнзгийрснийг харуулж байна” гэлээ.

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сааруулалгүй, экспорт, импортын эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг санал нэгтэй тэмдэглэв.


Сэтгэгдэл

aaaaa [202.21.109.150] 2020-02-23 22:04:13

zailaa hujaagiin bugs olooson MAH-uud,Hurelsuh buur 30 honog vizgui bolgoh geed zutgeed baisna biz dee hujaag.buh nasaar ni hujaa ruu tsul ter opo Hurelsuh-iig

зочин [43.242.243.46] 2020-02-25 13:59:15

Хятадууд дүр эсгэж бгааг мэдэж бгаа .гэхдээ манж гаргаж бгаа.Хятадууд хүний тусыг эргүүлж заавал барьдаг.чадахгүй үхвэл хүүхэддээ хариулаарай гэдэг .Хонзонг бас заавал авдаг авч чадахгүй үхвэл хүүхэдээ хэлж үхдэг үндсний уламжлалтай .

Zochin [66.181.161.52] 2020-02-23 04:51:45

Зовох цагт нөхрийн чанар танигда.на Энэ агуу ард түмний буян их шүү.Нүднийхээ харах өнцгийг жаахан томруулаад хараасай гэж...

Зочин [37.76.71.254] 2020-02-23 03:44:30

Энэ их далчгар эвгүй элчин иржээ. Ирэнгүүтээ л хэвлэлээс салахгүй пиар хийгээд эхэлсэн

Зочин [202.126.89.216] 2020-02-23 01:18:44

Gai gamshigiin ued setgel gargaad tusalaa,

Зочин [64.119.20.210] 2020-02-22 14:54:38

дахиад бид туслах боломж гараач уу?! vгvй ч vv?! энэ vед дорвитойхон тусла!! Сvvлийн 30 жил дандаа царай алдан гуйлга гуйж байсан бид энэ удаа сайн тусламаар бн!! Нvvрс егне гэдэг зев санаа бн!!

Зочин [64.119.22.222] 2020-02-22 12:29:58

Энэ пизда

Зочин [37.130.224.22] 2020-02-22 09:58:18

Haraaj uzen yadaad baidag hyataduudiin achaar l bid tsalintai, orlogotoi baidag shuu. Hyatadad nohtsol baidal hundereed Mongoloos erdes, tuuhii ed oruulahaa bur horiglochihvol bugdeeree oilgono doo.

Зочин [66.181.190.232] 2020-02-22 10:27:27

ter vneen haraagaa l muug ni gaihaa l hend ch hreggui nvvrsee busad nobshoo shahaa l $ blgoo l bodit vnen bol hyataduud hog nibshiig mungu blgon ugch bga shd

иргэн [103.229.123.132] 2020-02-22 09:20:17

яг үнэндээ бид хятадын зах зээлээр амьдардаг. Яагаад одоо нэг сэтгэл гаргаж болохгүй гэж. Үргэлж л харааж зүхэцгээдэг.

зочин [43.242.243.241] 2020-02-22 08:17:30

Занданшатар сайн хүн болох гээд хэдэн ахмадуудад зээл өгнө гээд тулгаад бөөн оочер .Жинхэн бөөгнөрөл үүссэн байв. Блдог юм уу. Ам ажил зөрөөд, Жирийн иргэдийг дэглэж хатуурхадаг

Зочин [202.55.188.37] 2020-02-22 07:10:24

Ямао ухаалаг санаа вэ.Дэжиэ байгах шүү

Зочин [64.53.234.130] 2020-02-22 06:24:54

Teneg balai erguu dagzaa solongosiin nislegiig haagaachee

Зочин [202.179.31.64] 2020-02-22 07:45:10

Sologos -n nislegiig haa!!!!!!!!1111111

Иргэн [202.126.89.206] 2020-02-22 05:47:03

Манайх хэдхээн төгрөг цуглуулж тусламж өгч байна гэхээр, Таван толгойн нүүрснээсээ та нар тээврийн болон бусад зардлаа хариуцаарай гээд 5-10 сая.тонн нүүрс өгчихмөөр юм. тэгвэл дээр. Тусламжийг бараа түүхий эдээр өгч болдог ш дээ

Зочин [192.82.71.48] 2020-02-22 06:05:40

Маш сайхан санаа бн 1 сая тонн нүүрс өгчөөч. Энхийн цагт мөнч их авсандаа хөөрхий. Царай алдаж цавиа майжсан юмнууд. Эр хүн шиг байлдаа.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.