ТОЙМ: Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг судлах ажлын баг байгуулна

Ц.Анударь / Улстөр

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсыг сайшаав

2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар болон Хүний эрхийн Дээд комиссарын ажлын тайланг хэлэлцэх үеэр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, хатагтай Мишель Бачелет Монгол Улсын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр, “Монгол Улс иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай багц хууль боловсруулан батлах санаачилга гаргасан нь хүний эрхийн төлөө тэмцэгчдэд урам зориг өгсөн чухал алхам боллоо. Монгол Улсын парламент өнгөрсөн сард “Хүний эрхийн үндэсний комиссын тухай” хууль баталж, иргэдийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм бий болгох эрх зүйн орчин бүрдүүлснийг талархан сайшааж байна” хэмээн тэмдэглэсэн байна.

(2020.03.02)

Иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг судлах ажлын баг байгуулна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзав. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон-той уулзаж, энэ хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьсан билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ноён Дато Мохд Рашид Хаснон-той зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын хэсэг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг тэрбээр хүлээж авсан.

Улсын Их Хурал бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж байна. Тиймээс УИХ болон холбогдох Байнгын хороод, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд Ажлын хэсэг байгуулах, тодорхой шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байна. Үүнд хохирогчдын санал бодол чухал байх болно” гэлээ.

(2020.03.03)

12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах шийдвэр гаргалаа

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийн ажлын цагийг нэг цагаар хорогдуулах шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар гаргав.

Тус захирамжид “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-ийн ажлын цагийг нэг цагаар хорогдуулж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд хүртэл ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоосугай” гэжээ.

(2020.03.04)

Улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны гуравдугаар сарын 01-нээс 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө.

(2020.03.04)

УИХ-ын дарга Г.Занданшатар бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Covid-19 вирусын Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаарх УИХ-ын Байнгын хороод болон холбогдох бусад байгууллагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр шинэ коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Түүнчлэн төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, холбогдох байгууллагуудтай хамтран хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэгдүүлэх, алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжих чиглэлд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.

(2020.03.05)

Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төсөл өргөн барив

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.

(2020.03.05)

УОК: Хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна.

ОБЕГ-аас хандивын данс нээснээс хойш нийт 187 иргэн, аж ахуй нэгж, байгуулагаас нийт 834 сая төгрөгийн бэлэн мөнгийг дансанд хуримтлуулж, 10 нэр төрлийн 135 сая төгрөгийн өртөг бүхий хэрэгцээт бараа бүтээгдэхүүн болон 800 хонь хандивт цуглажээ. Дансанд төвлөрсөн бэлэн мөнгөний зарцуулалтыг хэрэгцээт бараа материал худалдан авах зэрэгт зарцуулах юм.

(2020.03.05)

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлохоор хойшлуулав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав.

Тэрбээр, “Шинэ корона вирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн олон улс оронд аялал жуулчлалыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож байна. Манай улс өндөр эрсдэлтэй улс орны нэг учир Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас коронавирусын халдвар тархсан, эсвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй 25 оронд 37 сая ам.долларын санхүүжилтийн тусламж үзүүлэхээ зарласан. Энэ бүс нутагт Монгол Улс багтаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департамент болон Засгийн газарт талархаж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын дундуур АНУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байсан. Тэрбээр ноён Элчин сайдад хандан энэхүү айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархаад, хугацааг дахин товлохоор хойшлуулсныг дуулгав.

(2020.03.06)


Сэтгэгдэл

zochin [180.105.56.110] 2020-03-08 09:29:49

hunii ami nas shuu de.yagad aluurchidiin tald orood eleg negtee muulna ve ta nar.mongol hunii ami nas hend ch hereggui boloo yu.

Зочин [211.36.141.73] 2020-03-08 00:49:06

Малайзын шүүх цагдаа гэж нэг дүүрцэн газар байдаг юм шиг байгаам даа

Ynhanii araas yvaad shivshigtei ym [46.193.0.25] 2020-03-07 11:17:37

Hundtei hun bsan bol yahav, neg muu ynhan ooroosoo bolood hund aluulahad Mongol uls oroltsono ni geh shig, ene maliin Zandanshatar ter emegtein aavaas ni hahuuli avaa yu, iimhen hergiig ulsiin hereg bolgon yrih zorhisgui. Malaysia chuud bugd ter emegteig egduutsen zevuutsej bhad, uuniig dahin shalguulj Malaysia ulsiin ard irgediig Mongoliin esreg bosgoh hereggui mail Zanadanshatar aa. Huviin hereg, Ulsiin hereg gej tsusdaa bdag chi medehgui yu????????? Aaviig ni oilgoj bn, gehdee huviinhaa hergiig ulsiin hereg bolgood bh shaardlagagui za yu ter aavgui ai, odoo bolij uz. ynhan ohin chin nugliinhee holsiig avjee.

Зочин [202.21.97.242] 2020-03-11 02:28:39

yaag unen...

zsssssssss hiih ajil bhgui l ym bhdaa [46.193.0.25] 2020-03-07 11:11:06

neg Mongol ynhan gadaad huntei yvaldaj ehneriig ni uuriig hurgejee. Hen ch bsan shataah bsan bh. huviinhaa hergiig Mongol usliin hereg bolgood bhiin , yasan ichdeggui ymbee? Mongol uls im ochuuhen uls uu? neg ynhanii uheliin araas Mongol uls buhel buten comission bguulna gedeg oorsdiigoo teneg gedgee haruulj bn. Iim ymnii araas hootsoldoj M

Зочин [211.36.141.73] 2020-03-08 00:51:28

Чам шиг ухвар мөчид хүн энэ хавиараа иймэрхүү сэдвээр цэцэрхээд сууж байгаа нь бидний аз юм даа

Зочин [193.6.53.149] 2020-03-07 10:33:58

Зарим гарууд өөрөө өөртөө хүний эрхийг хамгаалагч гээд цол гуншин албан тушаал нэрнийхээ өмнө тавидагаа болиосой

Зочин [202.55.188.43] 2020-03-07 10:28:42

одоо хаяач дээ. Нэг янхан үхээ л биз дээ...

oogii [202.55.188.43] 2020-03-07 10:25:55

нэг янхан үхээ л биз. хохь нь. Гадаадуудад шаалгаж байгаад л үхсэн биз дээ. Ал амь хоёр нь ижил үнэтэй жомбог...

Si [211.36.157.139] 2020-03-08 03:23:19

YANHAN HUUHEN CH YAMAI HEREGEE GANTS MORIO ALDCHIHAAD BALARCH YVNA

Зочин [192.82.77.193] 2020-03-07 07:19:01

Хүний амь нас үнэтэй шүү малуудаа. Та нар жаахан хүний үнэртэй байгаач энэ дээр сэтгэгдэл бичсэн малуудад зориулж хэллээ

Зочин [202.9.46.164] 2020-03-07 05:15:54

юуны байх вэ өмхий банзал .

Иргэн [202.179.10.162] 2020-03-07 08:50:27

Болиоч ,хүний амь ,

Уянга [223.62.204.76] 2020-03-07 04:28:17

Харь оронд харийн хүний өвөрт хэвтдэг харийнхан гэхээр хамаг байдгаа өгсөн энэ талийгаач хүүхний хэрэг одоо дуусахаар юм. Юун ажлын хэсэг вэ. Цагдаа хийх ажилгүй болоо юу

Зочин [139.28.216.186] 2020-03-07 03:53:47

Ажлын хэсэг гараад гараад алуурчид нь өөр улсынх болохоор баримт цуглуулж чадахгүй. Тэрний оронд тагнуул дээр ажлын хэсэг гарч. Багиндаг хаана явааг байнга тогтоож байвал таарна.

Зочин [122.201.22.60] 2020-03-07 01:05:12

зэвсгийн наймаачинтай амраглаж шантаажилж байгаад хөнөөгдсөн гээ биз дээ

Зочин [66.181.185.84] 2020-03-07 00:05:20

Юун завтай юм , нэг хуний толоо ... Эх орныхоо толоо баатарлаг гавьяа байгуулсан БОР шиг юм уу , эх орондоо амьдарч чадахгуй байна гэж " амьдрал " хайх нэрээр харьд гарсан , алдаж онож яваа олон бусгуй бий , бугдийнх нь толоо " комиссоо " байгуулсан нь арай дээр биш уу ...

SI [211.36.157.139] 2020-03-08 03:08:27

OK


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.