6500 малчин өрхөд 120 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

НҮБ-ын ХХААБ-аас малчдын амьжиргааны эх үүсвэрийн хамгаалах эрт арга хэмжээний яаралтaй тусламжийн төслийг хэрэгжүүллээ. УЦУОШГ-аас энэ оны 1-р сарын 2-ны өдөр албан ёсоор гаргасан зудын эрсдэлийн зургийг үндэслэн HҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) “Зудын эрсдэл өндөртэй бүс нутгийн зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг хамгаалахад эрт арга хэмжээ үзүүлэх нь” хүмүүнлэгийн яаралтай тусламжийн төслийг хэрэгжүүлэв.

image

Төслийн хүрээнд Дундговь аймгийн 10, Дорноговь аймгийн 5, Төв аймгийн 5, Баян-Өлгийн аймгийн 2 сумын цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон гэх мэт нийгмийн зорилтот бүлгийн хөдөлмөрийн насны 450 малчин өрхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу нийт 420,000 төгрөгтэй дүйцэх бэлэн мөнгөний болон малын сувиллын багцыг олгосноос гадна Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн 16 сумын Засаг даргын тамгын газарт улсын аюулгүйн нөөцөөс сум тус бүрд хуваарилан олгосон өвс, тэжээлийг тухайн сумдын бүх малчин өрхийн хотонд тээвэрлэн хүргэх зардлыг мөн олгож байгаа юм.

image

НҮБ-ын ХХААБ-аас хүргэж буй энэ удаагий хүмүүнлэгийн тусламжийн үр шимийг дээрх 5 аймгийн 38 сумын 6500 малчин өрх хүртсэнээр 32.0 мянга гаруй хүний амьжиргааны эх үүсвэр хамгаалагдах ажээ. Уг төслийн Шведийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (Swedish International Development Cooperation Agency)-ын 120,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлжээ.

Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:30

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:58:30

Зочин [66.181.160.53] 2020-03-10 08:52:12

1000 малчид тусламж аваад л сууж байна шүү дээ одоо болимоор юм аа

Зочин [139.5.219.74] 2020-03-09 16:17:36

Сайхан айл байна, гуйлга гуйхааргүй.

зочин [124.45.101.202] 2020-03-09 14:07:37

Тусламж гэж гурил будаа, ойр зуурын хүнс хувцас монголчуудад тарааж өгдгөө болиод байнгын ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн ажилд энэ хөрөнгө мөнгийг зарцуулдаг болоосой доо, үүнийг НҮБ ба бусад олон улсын байгууллагын монгол ажилтнууд анхаарч бодож үзмээр юм даа, хэдэн жил ийм мэт зүйл тараав даа, үр дүн нь юу гарав даа? Малчид улсад ямар ч татвар төлөхгүй, улсаас өвсөө үнэгүй авна, тэжээлээ тал үнээр нь авна, харин мах ба бусад бүтээгдэхүүнээ ард түмэнд өндөр үнээр борлуулдаг мөртлөө борлуулалт орлого нь хаана ч тооцогдохгүй. Үүнийг Монголын төр засаг анхаардагггүй юм байх даа?

Зочин [66.181.182.180] 2020-03-09 13:30:10

малын хөлийн татвар бог-1000т бод-10000т авах.Бид энэ ган зуд малын өвчин бэлчээрийн их доройтол царцаа нүүдэл үлийн цагаан оготно гээд Энэ бүгдийг улсын эдийн засаг дийлэхээ болих нь хөрсний доройтол дэлхийн дулаарлалт булаг шанд ширгэж үгүй болчих явдал түгээмэл болсон.Малчид чанартай малтай болох малын тоог цөөрүүлж бэлчээрийн даацаа хэтрүүлэхгүй байх нь хэрэгтэй шүү дээ.Татвар авах ЗҮЙД НИЙЦНЭ.!

badma [192.82.76.180] 2020-03-09 12:13:38

temeeg tatvaraas chuluulj busad bodiig bogd shiljuulj 1000 aar bosgo togtooj tatvar avdag bolii burtgeliig sain bolgoh heregtei tsaasan deer buun malchin bii bolohoos sergiileh heregtei mun selenge bulgan zereg tarialangiin busiig belcheeriin mal aj ahuigaas buren chuluuj tend mal mallahaar bol erchimjsen mal aj ahui erhluuleh heregtei

badma [192.82.76.180] 2020-03-09 12:06:05

maliin burtgeliig nariin bolgoj bogd shiljuulseneer 1000 hurtleh maltai malchdiig tatvaraas chuluulj 1000 deesh malnaas mash undur tatvar avah heregtei ene ajliig oron nutgiin songuuli dunguj ungurunguut hiih heregtei

Зочин [66.181.189.92] 2020-03-09 11:54:06

Энэ малчид гэж татвар толохгуй дээрээс нь байнга тусламж авна. Хотынхонд ямар тусламж байнаа айн

Zochin [66.181.188.168] 2020-03-09 10:13:46

Mal khenii omch ve? Malchid yamar tatvar toldog ve? Bukh zuiliig unegui khereglej deerees ni tatvar tologchdiin mongoor bainga ugjuulj bgaa shudarga esond ul niitsne.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.