ЗТХ-ийн сайд Дарханы замыг ашиглалтад оруулна гэж молиго үмхүүлж, бүтэн жил хулхидав

Н.Алтанцэцэг / Улстөр

Дархан-Улаанбаатар чиглэлийн 224 км замыг хурдан ашиглалтад оруулчихаасай гэж Улаанбаатараас Дархан-Уул аймгийн төвийг чиглэн хатуу хучилттай, энд тэндгүй овоолсон шороо, дугуй хагалах сул чулуутай, бартаат замын уралдаан шиг замаар дэржигнүүлэн яваа хүн бүр хүсч байгаа.

ЭНЭ ЗАМЫГ ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ БОЛГОЖ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦАА ШААРДАХ БОЛОВ УУ

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ, хоёр урсгалтай, хатуу хучилттай зам болгох шийдвэрийг Засгийн газар 2018 онд гаргасан. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн 83 сая ам.долларын хөрөнгөөр хуучин замыг нь өргөтгөн шинэчлэх болсон юм. Дөрвөн эгнээ замын хоёр эгнээг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлж барина. Харин үлдсэн хоёр эгнээг Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар төлөвлөж, ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн. Гэвч энэ замын ажил урагш яваагүй овойж шовойсон чулуутай шороон замаар сэгсчүүлээд явж байна.

Одоо Дарханы замын ашиглалтад орох хугацаа яг хэзээ нь тодорхойгүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 тээврийн хэрэгсэл зорчдог. Харин амралт зугаалгын үеэр 12.300 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг гэсэн судалгаа бий. Иймээс Монголын хамгийн эрчимтэй хөдөлгөөнтэй замд тооцогддог. Цагаан сар, шинэ жилийн баярын үеэр энэ замд түгжрэл үүсдэгийг монголчууд мэднэ. Замыг нь дөрвөн эгнээтэй болгосноор аваар осол буурч, импортын болон транзит тээвэр хөгжиж, эдийн засагт чухал хувь нэмэр оруулна гэж тооцож байгаа. Бодит байдал дээр энэ чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгож бүрэн ашиглалтад оруулахад таван жилийн хугацаа шаардах болов уу.

ХУУЧИН ЗАМЫГ НЬ ХУУЛСАН БОЛОВЧ АЖИЛ НЬ ЗУУН ЗАДГАЙ БҮТЭН ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЛЭЭ

Хуучин замыг нь хуулсан боловч ажил нь зуун задгай бүтэн жилийн нүүрийг үзлээ. Энэ чиглэлийн замыг хааж, түр замаар зорчуулсан хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авчээ. Одоогийн байдлаар машин техник хэрэгслээрээ хохирсон 200 гаруй иргэн байгаа аж. Там болж арзайж сэрийсэн, овойж шовойсон чулуутай шороон замаар хэдий хүртэл явахыг бид таашгүй.

ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан 2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орно гэж иргэдэд молиго үмхүүлж, бүтэн жил хулхидав. Бодит байдал дээр Дарханы зам ашиглалтад орох нь байтугай шороон замаа бүрэн тэгшлээгүй, он дамнан хойшлогдсоор өдийг хүрсэн нь хөдөлшгүй үнэн.

ЗТХ-ИЙН САЙД Б. ЭНХ-АМГАЛАН АГААРЫН ЗАМ ЯРЬЖ, МОЛИГО ҮМХҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН БОЛОЛТОЙ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ээлжит молиго үмхүүлэлтээ агаарын замаар хийх бололтой. Тэрбээр өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн. Тэгэхдээ “Улаанбаатар хотод асуудал их бий. Нийслэлийн түгжрэлийг шийдэх дараах ажлуудыг эхлүүлэхээр болсон. Монгол Улсын Үндэсний хөгжлийн газрын “Тэнгэрийн тойрог” төслийн хүрээнд нийслэлийн А бүсэд зам барих асуудлыг шийдлээ. “Тэнгэрийн тойрог” зам нь 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй байх юм.

Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах бололцоотой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн хураамж авч зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө гэсэн тооцоо гарсан байна.

Энэ зам нь Сансарын аюулгүйн тойрог - Зүүн дөрвөн зам – Нарантуул – Дүнжингарав – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Хан-Уул дүүрэг - Нарны гүүр - Баруун дөрвөн зам - Гэсэр сүм – 100 айл гэсэн тойргоор холбогдоно. Дүүжин замын маршрут нь Баянхошууны уулзвар – Ханын материал – 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл нийтдээ 4 .9 км зам байх юм. Энэ замаар өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ. Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 км байхаар төлөвлөгдөж байна. Улаанбаатарт газрын асуудал хүнд болсон учраас энэ хоёр зам хоёулаа өндөрт баригдана. Цамхгийн өндөр 22-110 м, хоорондын зай нь 250-700 м, зогсоол хоорондын зай 2-6 км бөгөөд нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэнэ” гэсэн юм.

... ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан Дарханы замыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй байж, одоо агаарын зам яриад эхэллээ. Эхний ажлаа хийж дуусгаж, ашиглалтад оруулчихаад дараагийнхаа ажлыг эхлүүлэх хэрэгтэй шүү дээ. Салбарын сайд нийслэлийн иргэдэд агаарын замаар молиго үмхүүлэхээр шийдсэн бололтой.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:54

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:53

Зочин [103.10.23.80] 2020-03-12 23:20:05

Энэ дарга гарт ажлын хариуцлага гэж байна уу

Зочин [103.26.194.8] 2020-03-12 17:06:26

Za barih chin amar yum bish oorsdoo ochood bariach hudlaa amuud aa hurz ch barij uzeegui llalaruud bj

Зочин [192.82.76.54] 2020-03-12 16:28:34

Пин гээд хорвоо бий болсон гэж хулхиддаг хүнүү энэ чин

zochin [202.180.216.78] 2020-03-12 13:27:04

enhamgalan miny dee ehleed darhani zamaa zaschih,daraa ny serchihgui bol zuudee yrisan ny deer bh..................

Зочин [139.5.216.234] 2020-03-12 15:34:03

Ахиад зөвшөөрөлгүй онгоц нисгэвэл тоглоом биш шүү. Хэрвээ дураараа онгоц нисгэвэл бүх эмч сувилагч нар ажил хаяж тэмцэх зүйл битгий гаргуулаарай.

Zichin [195.211.193.157] 2020-03-12 13:05:43

Novsh !

Zochin [59.153.112.251] 2020-03-12 12:45:55

Sonin ymaa delhiid hymar gazart hotin dotor teeuert dvvjin zam baidiim boloo ter estoi mongoor togoloson ym bolnoo ter mongooroo oor zam hiiuel arai urt nastai bish gejvv

Зочин [103.212.117.26] 2020-03-12 10:49:31

ОДОО ТЭНГЭРИЙН ЗАМ ГЭЭД ХУЦААД ГҮЙЖ ЯВНА.

Зочин [150.129.142.164] 2020-03-12 09:17:35

Tui

Зочин [64.119.25.77] 2020-03-12 09:46:00

ENE OSTOI BUTEXGUI GAR SHUUDEE. JDU, XADGALAMJ ZEELIIN XORSHOOGOO L AJILLUULJ BAIVAL ENE NAXIU XAMARLASAN TUUCHIID OOR CHADVAR BAIXGUI. NOVSH. UO CH MEDEXGUI YAMAR CH BOLOVSROLGUI NUS

Зочин [150.129.142.164] 2020-03-12 09:17:31

Lalrin pizda

Зочин [64.119.24.165] 2020-03-12 07:42:40

Газрын замаа засч чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ, ёстой сонгуулийн шоу

Зочин [64.119.21.24] 2020-03-12 07:04:06

энхамгалан сайд тэнгэрийн хүн шүү дээ түүнтэй дархан налаых гм газрын асуудал битгий ярь

Irhen [139.5.218.50] 2020-03-12 06:35:26

Hurdan darhaniii zamaaa oruuul!!!! Shaardaj bn

Сайд нь [192.82.76.97] 2020-03-12 05:11:31

Уг нь усан зам гаргана гэж хэлэх гэсэн чинь гол, ус байдаггүй тэгэхээр агаарын зам гэсэн юмаа бүтэхгүй л дээ.

ГАЗРААР ЯВАГЧИД [64.119.23.73] 2020-03-12 04:56:38

ОДОО УЛААНБААТАРЧУУД ХУУРТАХГҮЙ ЭЭ. АНДУУРААД ТЭНГЭР ГЭСЭН БАЙХ ШҮҮ. ХӨӨРХИЙ ДӨ БИДНИЙ ТӨЛӨӨ ИХ Ч ХУДЛАА ЯРИХ ЮМ ДАА. БУЯН НЬ ХҮНДДЭХ ВИЙ ДЭ УМАА ХУМ

Зочин [64.119.23.46] 2020-03-12 04:24:02

Хүрнлсүх Оюуэрдэнэ нарын попууд гарч ирснээр ард түмнээр тоглоом хийх нь бүүр ихэслээ. ПОПУУДЫГ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ЭНЭ УЛС ОРОН АМЛАЛТЫН УЛС БОЛЛОО

Зочин [66.181.178.131] 2020-03-12 04:06:17

Газраар зам барьж чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ . Тэгээд ч сонгуулиар сураггүй алга болох байлгүй дээ

иргэн [103.9.90.130] 2020-03-12 03:57:31

Энэ зам тавина сайхан болно гэсэн ярианд нь итгэцэн нэг хэсэг иргэд байгаа тэрийг одоо яана хар масс МАН гэж гаргаад байна хэзээ ч бүтэшгүй зам ш дээ замын цагдаагийн гүүрийг хар байшин тулаад зогссон хайран бидний мөнгө яаж эднээс салах вэ

зочин [203.91.118.180] 2020-03-12 03:53:30

Газраар тавьж байгаа замуудаа дуусгаагүй байж юун тэнгэрийн зам бэ.Нэгэнт УБ хотын нэг хавтгай хэмжээсэнд байгаа байшин барилга,хүн амын тоо буугаагүй байхад хичнээн зам давхарлаж тавиад ч түгжрээ буухгүйг 1-р ангийн хүүхэд ч мэднэ.Яагаад гэвэл давхар зам тавьлаа гээд буцаад газарт байгаа зам дээр буухад түгжрээ нь арилаагүй байж л байна.Тэгэхээр ямар ч түгжрээ арилахгүй.800 сая төгрөг чинь 2 ихнаяад гаруй төгрөг.Энэ бол Монгол улсыг хорлох бодлого

Зочин [202.9.46.139] 2020-03-12 03:49:30

тэнгэрээр зам тавиад түгжрэлээ арилгасан улс байна уу, энэ бол хүүхдийн мөрөөдөл шиг санагдаж байна, мэрэгжлийн албагүй болчихсон засаг,яамд л ийм инээдмийн мөрөөдөл хөврүүлж байдаг байх,энд чинь инженерийн тооцоолол эдийн засгийн судалгаа газрийн болон экологийн судалгаа олон юм хийж байж шийдэнэ шүү дээ бараг л сэрүүн зүүд энүүний хажууд Батүүлийн молги үмхүүлээд байсан метро бол сэтгэлд арай ойр санагдах байх гэхдээ энэ сэдвээр батүүл молгидчихсон болохоор болохгүй байгаа байх болоогүй ээ одоо наадуул чинь шав тавина, хаяг шон босгоно ,тэгээд хэдэн сар болоод тэр нь ч алга болдог юм энэ шиг худлаа яриа байхгүй баахан мөнгөөр л наадах гэсэн луйвар байж болох юм

zochin [202.179.31.43] 2020-03-12 03:32:16

Ene teneg nohduud uls torjood zugeer bsan zamiig heveer ne bailgahgui huulj l bdag evdehed amarhan harin buteej bosgohod hetsuu gedgiig meddeggui malnuud mongo ugaah l um bodohoos sain saihan zuil sanaachlaj baigaa um ogt alga zamaas bolj olon irged hohirch baigaag medsencj jisemch ugui bgaad bdag ene said uy bodoj suudag um bolo olon hunii haraal ideed setgeh bureeh chadvargui ene maliig yagaad songodog bnaa

зочин [202.9.46.65] 2020-03-12 03:14:55

Эхэлсэн ажлаа дуусгачихаад дараачийн ажилдаа орсон дээр шуу дээ. Энд тэндгуй дутуу ажил улдээж байхаар эхлээд замынхаа ажлыг дуусгачих хэрэгтэй. Дараа нь дуужингээр явдаг асуудлаа болговол яасан юм болдоо

Тодруулга [45.51.113.91] 2020-03-12 03:10:24

Нөгөө загнаад хангинаад байдаг Доржханд гэдэг авгайг тасалдаггүй юу. Шүүх, цагдааг авлигадсан уу?

Зодааа [103.212.117.230] 2020-03-12 03:07:20

МАН бидэнд «тэнгэрий зам» дээр гараад «алсын хараа 2050» г харуулах нь дээ. Поп Хурэлсух, Оюун эрдэнэ гэж дуракууд Яаж ард тумнээр тоглоод байнаа.

мега [103.212.117.230] 2020-03-12 03:02:37

МАН 2016 онд ялаад «Аз жаргалтай Улаанбаатар» хитилбир баталсан, одоо ялагдаад явахдаа бидэндээ «тэнгэрийн зам» барьчихаад л явах нь хайртууд.

Uygluu [103.212.117.230] 2020-03-12 02:56:11

Сонгогчид газрын зам тоохгуй , тэнгэрийн зам гэж шоуд гэж МАН шийдээд, наад Мишээл ийн тагжиг ийг , дарханв шороотой нь хутгпад хаяаж байхгуй юу.

zochin [124.158.109.232] 2020-03-12 02:52:52

yun dujin . gazriin zamaa odoo boltol duusgagui hudlaa tuuz haichlaad yavad baisan baij. tengeriin zamaa bolioooooooo

Зочин [59.153.87.170] 2020-03-12 02:38:18

АРДЫН НАМЫНХАН ХЭЗЭЭЧ ОЛИГТОЙ ЗАМ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ ,ГАРАМГАЙБААТАРААР ЗАМ ХИЙЛГЭЕ

Зочин [192.82.71.97] 2020-03-12 09:59:39

Хулих Дамбаочироос дор хулгайч байна юун тэнгэрийн зам бэ? Дарханы замаа дуусгаач.

Зочин [64.119.24.182] 2020-03-12 02:26:48

Энэ бохир цорсон шатрын бэрс царайлсан дурак юун тэнгэр йн дүүжин , агаарын цагираг зам бэ? Болж үз ер нь алс хэтдээ метро барих нь гарцаагүй зөв шийдэл одоо байнга оршин суугч 1400,0 мян давсан цаашид 10 жилийн дараа 2,0 сая болбол 1 мөр МЕТРО бариад явах нь зөв, МАН аас хэзээч зөв шийдэл гарахгүй зөвхөн идэх уухаал бодно!

Зочин [125.35.31.83] 2020-03-12 02:24:01

Эхлээд Дарханы газрын замаа дуусгаад дараа нь тэнгэрийн замдаа орсон нь дээр бус уу

Зочин [202.55.188.88] 2020-03-12 02:17:44

ЗАМ ТЭЭВРТЙН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН СОЛТАН, РААШ, БАТ-ЭРДЭНЭ НАРЫН ДЭРГЭД БОЛ ЁСТОЙ ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ, ҮНЭХЭЭР ИЙМ ТОМ САЛБАРТ ХЭТЭРХИЙ ЖИЖИГДСЭН САЙД !

Зочин [192.82.71.97] 2020-03-12 10:05:22

Хөгшин ч гэсэн хар Буд Рааш 2 дээр..

Иргэн [103.212.117.201] 2020-03-12 02:14:50

Зам тавьдаг байгууллагаа байгуул. Хүний хүнээр ажил хийлгэнэ гэж байхгүй шүү. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үгтэй. Гадны хүн авч ажиллуулдаг байгууллагад оногдуулдаг татвараа нэм. Төрийн байгууллагууд хүний өмч хөрөнгөд авилга , шантааж , гуйлга түүлгэ зэрэг түмэн аргаар халдахаа зогсоо.

зочин [103.57.95.182] 2020-03-12 12:06:28

хуучин замаа байлгаж байхгүй хажуугаар нь шинээ тависан бол болохгүй байсын байхдаа энэ хүний зөв шүү

зочин [202.9.40.48] 2020-03-12 02:10:15

Машины тоо өдөрт хэдэн зуугаар нэмэгдэж байхад хичнээн зам бариад ч түгжрэл буурахгүй . Хэдэн жилийн дараа хоёр дахь гурав дахь Тэнгэрийн ч гэнэ үү Диваажингийн ч гэнэ үү замын үлгэрийг нэг сэтгэгч нэг нам нь ярина даа

Zochin [103.26.195.145] 2020-03-12 02:09:45

Zalitai pizdaag udahgui shoron huleej bgaa

ЗОЧИН [202.21.100.210] 2020-03-12 02:08:57

намынхаа хэрэгцээ ашиг сонирхолыг бодож сонгууль дөхөхөөр их хэмжээний мөнгөний асуудал үүсгэдэг

зочин [202.9.40.48] 2020-03-12 02:01:28

Тэнгэрийн зам , Дүүжин зам гэсэн үлгэрээ зогсоо. Тэр өндөр дээрээс чинь машин хүн нисэж үхэх болно. Түүний оронд ихэнхи хэсэг ил байх метрогоо яаралтай бариач.

Зочин [66.181.178.31] 2020-03-12 01:41:40

Дарханы замаа маш сайн чанартай барих шаардлагатай шүү. Яагаад ч заавал хятад компаниуд барих эрхийг нь авсийн, огт ойлгохгүй байгаашдээ. Энэ дээрээ тайлбар хий, мөн ингээд хийхгүй болохгүй байгаад байгаа нь юундаа байгаан, хэний буруу юм бэ? Энэ дээрээ дахиж тендер зарламаар юм. Чанар чанар чанар!!!!!! Чухал шүү. Олон олон машин хүмүүс байнга явдаг, замын аюулгүй байдал, эдэлгээний чанарт онцгой сайн анхаараарай!!!

Зочин [64.119.21.24] 2020-03-12 01:41:15

тэнгэрийн замыг 25 жилд барих ажээ. 1км замыг 2 жил барихаар тооцжээ. энэ замаар явна гэдэг үлгэрийн далай гэдэг болох юм байна

Зочин [122.201.21.3] 2020-03-12 01:32:32

Сайд нь мэргэжлийн хүн биш учраас яамны ажилтнууд ингэж сайдаараа хамаагүй юм яриулж нүдний булай болгож болохгүй шүү дээ, 2020 оны сонгуулиар гарах найдваргүй боллоо

Зочин [66.181.161.13] 2020-03-12 01:11:14

1 км замыг 166 тэрбумаар барих гэж үү? Бүр үсрээд л 15 тэрбум байг. Эрх баригч нам км тутамд нь 100 гаруй тэрбумыг идэхээр шийдвэл хэд хэдэн сонгуулийн мѳнгѳѳ босгох нь ээ? Концес гэж юу юм? Эцэст нь энэ компани тѳсвѳѳс л сүүлд нь мѳнгѳѳ авч таарна биз дээ?

Zochin [66.181.185.73] 2020-03-12 01:10:19

Neg umaa duusgaad daraagiikhiigaa yarij bai mal min.

Зочин [66.181.168.131] 2020-03-12 01:00:18

Ene hul horionii uyer ug ni yanzalchval tee, daanch amisgaanuud chadahgui l dee

Зочин [202.9.40.34] 2020-03-12 00:59:04

Ганц гүүрэн зам барих гэж яаж зам хааж хичнээн удлаа. Энэ бол үлгэр. Түүний оронд метро баривал дээр. Маш хурдан хугацаанд уул нэвлэн зам барьж байхыг Норвегид харж байлаа.

Зочин [103.229.121.242] 2020-03-12 00:53:59

Салам баавгай үлгэр шиг яваад бна даа сайд минь. Дарханы замаа олгитоохоон засаж дуусаад дараагийнхаа үхлийн тойрог замаа засдаа Энх амгалан хулхи минь

Зочин [202.179.31.104] 2020-03-12 00:53:08

Аливаа ажил эзэнээсээ их шалтгаалдаг.Энэ сайдаа сольсон нь дээр болов уу.Чадваргүй үлбэгэр сул хүн байна

Зочин [103.111.68.3] 2020-03-12 00:48:03

ОДОО БАС ДАВХАР ЗАМ, ДҮҮЖИН ЗАМ ГЭЭД Л ЯМАР Ч СУДАЛГАА ЗУРАГГҮЙ ҮЛГЭР ЯРИАД ДАХИАД СОНГОГДОХ САНААТАЙ... МАЛ

Зочин [64.119.23.46] 2020-03-12 00:38:33

Дарханы зам тэгээд байж байг

Зочин [103.26.194.195] 2020-03-12 00:37:56

200 km gazar zam barij chadahgui baij , agaart zam barilaa sh dee....

Зочин [64.119.21.24] 2020-03-12 01:37:33

дарханы зам дээр хулихдаж үзээд болохоор юм бна гээд одоо тэнгэрт гаргаж иргэдээ хулихдая гэж шийджээ Хүрэлсүх Энхамгалан саад ууд

zochin [202.126.88.154] 2020-03-12 00:21:06

Darhanii zamiug mash hurdan ashiglaltand oruulah heregtei bna.Ene zam mash achaaksktai zam.zam daguu orshin suugxhid ih suurshsan.Zun hunuus zuslangaasaa ajuldaa yvdag.Yun agaariin zam ehleed ene zanaa ashiglaltand yaraltai oruulah hetegtei.

Дарханы иргэн [202.9.40.124] 2020-03-12 00:12:55

Энэ хүн ,ухаан санаа нь зүгээр л байгаа даа

Зочин [192.82.71.97] 2020-03-12 10:11:33

Идэх мөнгөө бодоод солио болсон байх.


58 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
58 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.