Төрийн банкны ажилтнууд COVID-19 вирусын эсрэг аянд нэгдэн 33,192,000 төгрөгийн хандив өглөө
Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг Төрийн банкны ажилтнууд Дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг аянд нэгдэн 33,192,000 төгрөгийн хандив өглөө.
Төрийн банкны хувьд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт нийт 500 гаруй салбар нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дэлхий даяар тархаж буй коронавирус (Covid-19)-ийн халдварын тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэд, харилцагчийнхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой хүн хүч, тоног төхөөрөмжийг зэрэг зардлыг хангах үйлсэд бүх нийтээр нэгдэх энэхүү онцгой цаг үед Төрийн банкны ажилтнууд өөрсдийн санаачлагаар “Төрийн банк халдварын эсрэг” хандивын аяныг өрнүүлж, банкны нийт хамт олны халуун сэтгэлийн хандиваар 33,192,000 төгрөг цугларчээ.

Үүнээс гадна Төрийн банкны Улаанбаатар хотын ажилтнуудаас цугласан 12,622,000 төгрөгийг Улсын ОБЕГ-т, Орон нутгийн салбар нэгжийн ажилтнуудаас цугласан 20,570,000 төгрөг болон богино долгионы холбоо, шүүлтүүртэй амны хаалт зэрэг шаардлагатай эд зүйлсийг аймгуудын Онцгой байдлын комисс болон ЗДТГ-т тус тус гардуулж өгсөн байна.




















.jpg)


















































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна