Өнөөдрөөс эхлэн 75 хоног загас агнахыг хориглолоо

Aдмин / Хууль

Үржлийнх нь үед агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15 хүртэл загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг ялгаатай тогтоосон байдаг.

Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20 хүртэл, Буйр нуурын загасыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1 хүртэл, омоль загасыг 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30, зарам загасыг 9 дүгээр сарын 5-наас дараа оны 1 дүгээр сарын 30, Алтайн сугас загасыг 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглодог.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Галт [202.126.89.218] 2020-05-04 16:47:19

Голын гольдрол өөрчлөөд ширгээгээд алж байгаа алтны компаниуддаа юу ч хэлж чадахгуй.надаас асуу би өчигдөр очиж харлаа голоос 5 метр гольдролын өөрчилчөөд ухаж байна цагдаа дуудхад бүх бичиг баримт нь бүрэн гэх юм.шарынголын гол.

Загас сонирхогч [64.119.24.150] 2020-04-14 23:22:50

Наад анхааруулгаа өдөрт 500 гр загас иддэг хар галуундаа өгөөд үздээ.

Зочин [66.181.161.18] 2020-05-04 15:21:33

5кг

Зочин [192.82.71.93] 2020-04-14 08:56:41

Хар галууны хаа асуудлыг шийдээчээ Байгал орчны яамныхаан

Зочин [202.126.89.60] 2020-04-04 21:05:47

sport shuudee hyadaad bdag n hen gedgiig hahuilid idegdsen baitsaagch l sain medej bgada te baitsaagchaa hahah

ooooo [195.206.105.197] 2020-04-03 13:53:48

Загасыг нутгийн иргэд л өөрсдөө тор тавьж тэсэлж дэлбэлж олноор нь хяддаг, зүгээр зөвшөөрлийн бичиг авсан хоббигоороо уурга барьсан загасчид бол асуудал гаргадаггүй шүү

Загас хороох хэрэггүй юм даа. Нүгэл болно. [202.131.225.53] 2020-04-02 09:45:03

Байгалийн амьтан байгальдаа амьд, цоглог байвал сайхан байдаг. Иймд загас барьсан ч түүнийг дэгээнээс мултлаад усанд нь тавьчихвал загас барьсан хүнд ч олзтой мэт, загас ч үхэж цөөрөхгүй амар юм биш үү. Бидэнд бол идэх юм баг, сум, аймаг, хотын дэлгүүрүүдээр өчнөөн байна ш дээ. Заавал байгалиа хороох хэрэг байгаа юм уу?

Zochin [202.9.46.178] 2020-04-01 16:43:59

Eruusuu l zagas barixaa bolichix. Zaaval amitan barij taashaal avdag gaj xymyysee.

fuuck youyu [66.181.161.63] 2020-04-02 16:50:48

tiim yum baidaggui yumaa

Иргэн [66.181.161.112] 2020-04-01 15:03:29

Хөвсгөл нуурын загасыг түрсээ шахахаар гол өгсөхөөр нь гол дээр тор тавьж загасыг хяддаг . Тусгай хамгаалалтын газар гээд зөндөө байгаль хамгаалагчбайдагч түрсээ шахдаг сар гаруйхан хугацаанд хамгаалчиж чадахгүй загасаа дуусгаж байгааг анхарах цаг болсон . Сар гаруйхан хугацаанд хамгаалж чадахгүй улсын цалин зүгээр иддэг байгаль хамгаалагч нарыг халж байгальд сэтгэлтэй ажилсаг хүмүүсээр байгаль хамгаалаг болгомоор байна . Тусгай хамгаалалтын газар ажлаа хиих цаг болсон шүү . Хөвсгөл нуурын загас хэдхэн жилиин дотор маш их ховордлоо . Аргагүй үржлиин үед нь хамгаалж чадахгүй байна

Зочин [202.21.109.49] 2020-04-01 17:03:38

Байцаагч нарыг шалгуул.Хахууль авч хятад солонгос хүмүүст өгсөн байж болзошгүй .

Zochin [202.126.89.220] 2020-04-01 14:05:30

Sn bn zuv


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.