Б.Ууганбаяр: Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа гэсэн мэдээлэл ирсэн
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр :УОК-ын даргад яг одоо Япон улсаас ирж буй тусгай үүргийн нислэгийн талаар танилцууллаа. Тэрбээр "Бид нислэг болгоны өмнө урьдчилсан бэлтгэл хангадаг. Онгоц дотор мэргэжлийн байгууллагын хоёр хүн үүрэг гүйцэтгэсэн. Хүмүүсийн халууныг үзэж, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг бусад зорчигчдоос тусгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Энэ удаагийн нислэгээр өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай 10 гаруй, хүүхэд 10 гаруй, дамжин ирж байгаа 55 зорчигч, жирэмсэн эмэгтэй гурав, бусад 151 зорчигч байна гэсэн урьдчилсан мэдээг ирүүлсэн.
Сэжигтэй тохиолдол байх юм бол ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Өөр өвчтэй зорчигчийг Цэргийн төв эмнэлэг рүү тэвээрлэнэ. Нислэгээр ирж байгаа хүмүүсийг аль болох нэг дор байлгах бодлого барьж байгаа. Дараагийн нислэгийг 04.08-ны өдөр БНСУ руу хийнэ. Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа гэсэн мэдээлэл ирсэн" гэв.
ӨНӨӨДРИЙН НИСЛЭГЭЭР ИРСЭН ИРГЭД ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААГҮЙ ИРЖ БАЙГАА
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлээд байна. Богино хугацааны визтэй, байрны болон санхүүгийн асуудалтай гэх мэт шалтгаанаа хэлж байгаа.
Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй байсан гурван хүүхэд ирсэн. Японы Шизүока хотод параолимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь хангаад бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр бол ирээгүй.
Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй" гэв.

































































Антониу Гутерриш: НҮБ санхүүгийн хувьд дампуурах бодит эрсдэлд орсон
Н.Учрал: Иргэдээ өрийн сүлжээнд туйлдуулсан зээлийн хүүг үе шаттай бууруулна
Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайхан сонгогдлоо
Их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийн гэрэл зургуудыг шинээр илрүүлжээ
ОХУ Киев, Харьков хотууд руу олон тооны пуужин, дроноор довтлов
Визийн хугацаагаа хэтрүүлсэн Гана Улсын иргэнийг албадан нутаг буцаалаа
Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс 5 байршилд зохион байгуулж эхэллээ
Их жанжин Д.Сүхбаатарын гэрийн бууринд цэцэг өргөх ёслол болно