Өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргүүд шүүх рүү эргэж, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг сэргээжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр улиралд 110 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг” 25, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан" гэмт хэрэг 55-ыг тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Прокуророос шүүх рүү шилжүүлсэн авлига албан тушаалтай холбоотой хэргүүдийг тоймлон хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР, Г.СОЛТАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлээд байгаа аж.

ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор 2019 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж байсан ч чуулганаар түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэж байсан.

УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргийн явцад дуудан ирэх, хянан шийдвэрлэх ажиллагаанд дуудсан хугацаанд нь ирүүлэхийн тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч байгаа боловч хүндрэл учирч байгааг НПГ-аас мэдээлсэн. Тиймээс цаашид бүхий л арга хэмжээг авч ажиллана гэв. Гэхдээ одоогийн байдлаар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаагүй, тэр талаар яригдаагүй байгаа юм байна.

Б.ГАРАМГАЙБААТАР, Н.БАТБАЯР НАРЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХААР БОЛЛОО

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан нийт зургаан хэргийг сэргээн шалгах болсон талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлсэн.

Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Улсын прокурорын ерөнхий газраас 2017-2020 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн судалгааг гаргажээ. Нийт 12 хэрэг байснаас 6 хэргийг прокуророос сэргээж, дахин шалгаж эхэлжээ. Эдгээр зургаан хэргийн дотор УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэрэг багтсан байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Монроуд” компанид авто замыг барих тендерийг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн, энэ шийдвэрт таныг нөлөөлсөн гэж буруутгаж байгаа.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЗОЛЖАРГАЛ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэргийг НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн эргэн сануулахад, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, тэр гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хэрэгт холбогдоод буй билээ. Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримтад уг байшинг ямар үнээр хэн худалдаж авсныг тодорхойлж, улмаар хөрөнгө царцаах ажиллагаа хийсэн аж.

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.ГАНБАТ, ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА Д.ДОРЖХАНДЫН ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЭВ

Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэргүүдийг 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн сануулахад, АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.36] 2020-04-10 07:37:57

Албан тушаал мснгөтэй нөхдүүд шүүхийг тойроод гарчих юм . Авалгилжсан шүүх төр хэзээ унах бол...ардын хүүхдийг шүүсэн болоод хохирогч болгочих юмаа...

Зочин [103.10.23.106] 2020-04-10 00:14:43

Худлаа даа худлааШүүсэн болож харагдаж сонгуулийн өмнө Ард түмнийг хуурч байна тэгэсгээд гараад явуулан наад хулдгайч нар чинь Үүнэндээ бол баригдаж болхоон байгаа энгэж хамгаалах хэсэн нэг арга төдий

Санаа [64.119.26.113] 2020-04-09 23:54:01

Зайсангийн Оргил хотхон тэр аяараа сайд асан Ганбатын мэдэл гэдэг

Зочин [150.129.140.155] 2020-04-09 19:03:24

4, 5 jil shalgaad, horiod gemt hereg hiigeegui bna gej shiidverlee bizdee?! Alban tushaal, erh medelgui bson humuus Shuuh prokurort nuluulj chadlaa yu?! Gemt hereg mun bgaad barimt notolgoo bsan bol ali hediin ene olon hevlel medeelliin heregsleer il gargahgui yasiin, ungursun jiluuded?! Shuuh prokuror n “gemt hergiig ilruullee, notolloo” geed zarlahgui yasiin?! Hudal zuiliig 1000 davtahaar unen bolchih uu? Songuuli boldgooroo bolood ungurnu. Unen muniig tsag hugatsaa haruulna.

Зочин [202.179.27.235] 2020-04-10 03:56:41

huniig ingej olon jil shalgaj uil tamiig n uzdeg bolsim bh da

Хулчгар [64.119.22.214] 2020-04-09 18:33:20

УИХ аас тодорсон төрийн их бөөг хэн ч дийлэхгүй. Далбаан дор нь Сэгсэлзүүр залуугийн хэрэг нь хэрэгсэхгүй болоод л гараад ирнэ.

ard [202.126.89.225] 2020-04-09 18:01:50

mongold shvvh shudragaar vilchleh boltugai toriin hulgaachuudiig bvv dawraaa ard irged guilgachin bolsooor

Bold o [121.163.70.184] 2020-04-09 17:53:47

Songuuli dohood ireheer shou hiij bgaa yum neeh shudarga tsarailaad songuuli duuslaa tegeed l tag bolno songuuli bolohoor ahiad sergeene ..shudarga Hurelsuhiin shou shuu

Зочин [103.212.116.141] 2020-04-09 17:41:01

Зөв өө сайн шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй

tsahiur tumur erdene [66.181.169.70] 2020-04-09 17:32:38

ene 2 gahai idsen uusnaa tulj chadahgui bol yasiig tsaital suulga hoich ued surgamj bolog...hurungiig ni huraa...

Зочин [64.119.18.7] 2020-04-09 16:36:29

Fortuna bil emh zambaraagui hun. Yaj mungonii medeltei said hiij bsan yum. Burkhan mini, aimar laviachin lalar shdee

Иргэн [202.179.31.57] 2020-04-09 15:02:24

Монголд авилгал хээл хахууль ,шударга бус байдлыг бии болгож, цэцэглүүлсэн ,монгол орны төрииг самууруулсан хүмүүс бол шүүгчид. Тэднии шиидвэр шударга байдаг байсансан бол иим хэмжээнд хүрэхгүй байсан.. . Энэ хэргүүд иин шүүх хурлууд 20-30удаа хойшлож цаг нөхцөөсөөр шүүгчид нь мөрдөн байцаалтын нууц гэсээр сар жилүүд өнгөрч тэгэсхиигээд өнгөрнө биз . Өөрөөр хэлбэл энэ хүмүүс баян хүмүүс шүүгчид тэднээс авилга авахаамэднэ . Ингээд л сунжруулаад эхэлнэ. Ер нь тиим л байдаг.. Жириин иргэн байсан бол тэр дор нь шиидээд л шорон руу баян хүн байвал хэрэг нь удаашраад л эхэлдэг. Манай шүүгчид иим л луйварчид байдаг. Шүүгчидыг шүүх тусгай шударгашүүгчид нэгдэн авилгач шүүгчидыг шүүмээр байна . Ингэхгүыгээр . Монгол орон урагшлахад үнэхээршүүнчид гай болж байна

Б.Батбаяр [202.179.26.12] 2020-04-09 14:09:40

Нэр нэгтийн чих нэг ч гэдэг. Найзууд маань Батбаяртангууд гэж бас ч үгүй гоочлох янзтай байдаг юм. Н.Батбаяр гэдэг таль таль хийж хэлээ хазсан ихэнхдээ согтуу байдаг энэ хулгайчийг харахаар ийм хүн л монголын төрөөс барилцаж байсан байна шүүдээ гээд бодохоор огиудас төрдөг юм. Бас нэг их том гарын нэг Баабар гэдэг ардчилагч нартай эн зэрэгцэх гэсэн мэдэмхийхэж хийрэхсэн Сангийн сайдаар нэг хэсэг ажиллаж байсан бас нэг хулгайч байдаг даа. Үнэн юм шиг худал гөвж их ч сайхрлаа. Одоо өвгөрөө биздээ. Зөнөг залгачихсан юм шиг ярьж байгаа нь хүртэл үнэн зэвүүн,.Түүний хөрөнгийн эх үүсвэрийг яаж хөрөнгөжсөнийг авилгатай тэмцэх газраас шалгавал их юм гарна даа. Өчиг өгөх гэж худал их солиорох байх. Ийм л амьтад монголыг дэндүү доош нь хийж ард иргэдээ зовоож байна

Зочин [64.119.22.76] 2020-04-09 12:48:09

Эрдэнэтийн 51% зээлийн барицаанд тавьсан нөхдүүдийг яах гэж байна.

Зочин [64.119.26.25] 2020-04-09 13:02:19

ХЭРЭГ СЭРГЭЭСЭН САЙН ШҮҮХ ШИЙД ГАРГАХГҮЙ НЭГ БОЛ ДАРНА ЭСВЭЛ БУЦААНА ЮМ АВЧИХСАН БОЛ ѲѲР ЯАХАВ ЯЛ ѲГЧ ЧАДАХГҮЙ ШУДАРГААР ЯЛЛАЧИХСАН ШҮҮГЧИЙГ ХАМГААЛЖ ДЭМЖВЭЛ ЗОХИСТОЙ

Adildaa adil godildoo godil busuu [202.9.46.137] 2020-04-09 12:41:39

Dvvdee jdv abch vgsvn hvrel svh yagaad orhigdood baidag sain popdohoorzarim hvnii hairyg tatdag yum bolobuuesbel hvn zanalhiilj ailgaad duugargadaggvi ni ailgadag yumuuadilhan ljdvchin bvr er. Saiddaas ogtsrohgvin tuldzohion baiguulaa bizdee.

Иргэн [192.82.77.85] 2020-04-09 12:33:18

АН-аас УИХ-д, сайд байсан луйварчид Чингэс, Самурай гэх мэт бондуудын мөнгөнөөс 2012-16 онд хэдэн арван тэрбумаар нь үхтлээ идэж гэдсээ илээд хэвтэж байсан даа. Шударга ёс гэж байдаг бол хариуцлагыг нь хүлээлгэх л ёстой.

ЗОЧИН [64.119.26.25] 2020-04-09 12:54:33

ЭНЭ ШҮҮГЧ НАР ХЭРГИЙГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ АВИЛГА ШАН ХАРАМЖ АВЧИХААД БУЦААХААС ѲѲР ШИЙД ГАРГАХГҮЙ Л БОЛОВ УУ ХҮМҮҮС ИНГЭЖ ДҮГНЭДЭГ ХАРЖЛ БАЙЯ ШҮҮГЧ НАРЫГ АТТЕСТАЛАЯ ЭЛБЭГДОРЖИЙН ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА ХАРДАЖ БАЙНА

Зочин [203.98.76.9] 2020-04-09 12:30:18

Хөөн хэлэлцэх хугацаагаар хаасан бусад хэргүүдийг яах юм бол. Хятадын компаниас 1 сая доллар авсан хэрэг,

зочин [202.9.40.43] 2020-04-09 12:11:40

Оффшорчидоо нуусан мөнгөө одоо гадаадаас оруулж ирвэл ялаас чөлөлөгдөж магадгүй шүү

Зочин [202.179.31.109] 2020-04-09 11:58:07

Хууль бүх хүнд шудрагаар тэгш үйлчидэг гэдэг нь үнэн бол эдгээр хүмүүс зохих ял шийтгэл хүлээх ёстой.Учирсан хохирол нь тодорхой,харин тэр 60,0 тэрбум гэж эзэнгүй яриад байгаа зүйлээ одоо больчихмоор юм. Ард иргэдийн маш их хүлээлт байгаа шүү,Шүүх маань одоо яажшуу цэвэршсэнийг харуулах л үлдэх шив.

зочин [66.181.184.192] 2020-04-09 11:47:19

60 тэрбумын хэрэг мэт цаад МАНАН ийн томчуудын хэргүүд яасан бэ

Зочин [202.9.47.8] 2020-04-09 11:41:49

Шүүхчид тасартлаа баяжиж дээ

ter [150.129.140.27] 2020-04-09 11:35:37

стандарт банкны 51% юу болсон бэ сэргэнэ биздээ

энэ 2-г [150.129.140.27] 2020-04-09 11:33:30

намаас бүр мөсөн хөөх хэрэгтэй. Би санж байна Гарамгайбаатар Бямбацогтын өрөөнд байнга орж хор найруулдаг байсан.

Ял эдлэхгүй нь зүс царайнаас нь харагдаж байна. [202.131.225.53] 2020-04-09 11:08:10

Дээрх 4-ийн зургийг нь хар л даа. Бүгд цэвэрхэн, ухаалаг, сэхээтэн, цатгалан царайтай байгаа биздээ? Ламброзо ч бил үү, Мальтус ч бил үү, нэг дээхэн үеийн италийн эрүүгийн эрх зүйн эрдэмтний онолоор бол ийм сайн зүс царайтай хүмүүс шоронд ордоггүй юм. Нийгэм нь ийм царайлаг хүмүүсийг шоронд хийдэггүй, ийм ухаалаг хүмүүс шоронгоос зайлах арга ухаанаа "сийлчихдэг л" байхгүй юу даа. Онол батлагдах эсэхийг харж л байя.

Зургийг сольчихжээ. Инээдэмтэй юм. [202.131.225.53] 2020-04-09 11:59:21

4 хүний зураг байсан чинь дээрх зүйлийг 30-хан минутын өмнө бичичихсэн чинь түүнийг 2 хүний зургаар шуурхай сольчихлоо. Кх!

иргэн бүрийн хүсэл, шударга шүүхтэй болохсон доо [103.229.122.1] 2020-04-09 10:59:05

МОНГОЛД авлигад идэгдсэнг бүгд мэдэж байгаа. АВЛИГААС салахын тулд шударга хуулийн байгууллагатай болох ёстой. ЦАЛИНГ нь ядуухан төсөвөөсөө хамгийн өндөр тогтоож өгөөд байхад хуулийнхан АВЛИГААС хөндийрч чадахгүй л байна. ДОРВИТОЙ ажил хийхгүй бол эх орон минь хэцүүдлээ.

Зочин [212.95.5.154] 2020-04-09 10:57:57

hahaa neeh surtei garchig. Shuuh n shiidej chadahguee gedgiig helye hudlee hoishluulj tolgoi ugaaj bgaad zamhraad alga bolnoo

Irgen [59.153.115.163] 2020-04-09 10:18:54

Gantulga guain heldegeer bugdiig n alaad toiron bujig hiih heregtei boljee

иргэн [59.153.112.253] 2020-04-09 10:16:28

Жирийн иргэдэд оногдуулах ялын бодлого төрийн түшээдэд оногдуулж байгаа ялын бодлого тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Энэ нь төрийн түшээдийг өөгшүүлэж байна.

ZOCHIN [59.153.115.163] 2020-04-09 10:15:29

MONGOL ULSIN UR GEED BAIGAA UR CHIN ENE MET HULGAICH LUIVARCHDIN UR SHU DE.

ЗОЧИН [124.158.95.138] 2020-04-09 09:52:51

НЭЭХ ТОМ ШҮРЖИГНЭЖ БАЙГААД НАМ ДАРАГДАНА БИЗ ЭНЭ ИХ ИДЭЖ УУСАН ХҮМҮҮСЭЭС МӨНГИЙГ НЬ АВЧ АРД ТҮМНЭЭ ӨРНӨӨС ГАРГА.

монгол хүү [122.201.21.61] 2020-04-09 09:46:21

өЭнэ хулгайч луйварчингуудийн хөрөнгийг хурааж очих ёстой газар руу явуулж ялыг нь эдлүүл.Тийм шудрага шийдвэр гаргах шүүх өнөөдөр монголд бна у ? Шүүх хулгайчдын ХУЛГАЙЧ болсон юм бишүү шүүхийнхнийг бас шүүрдий үйлийн үр чинь хүлээж буй шүү

Харж л байя.Ихэнх нь ялаас мултрандаа, мултарна. [202.131.225.53] 2020-04-09 09:42:29

Шүүх коронавирусын карантины үеэр дээрх хэргүүдийг "шийдвэрлэсэн болоод", хөнгөн шийтгэл оногдуулаад өнгөрөөнөө. Ихэнх тохиолдолд дээрх дарга, сэхээтнүүдийг "тэнсэн харгалзах" байх. Тэгээд л энэ бүхэн нь 2021 оны яруу алдарт Ардын хувьсгалын 100 жилийн ойн өршөөлд ирэх оны эхээр хамрагдаад явчихандаа. Харж л байгаарай.

MOGEUH [202.55.188.91] 2020-04-09 09:37:29

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Зочин [103.229.122.207] 2020-04-09 09:34:00

Хүнд өвчтэй учир Торгуулын арга хэмжээ авч сануулав гээд дуусна

Зочин [64.119.18.7] 2020-04-09 16:37:50

Setgel medreliin uvchin ch hetsuu shuu Portun

Зочин [202.9.40.114] 2020-04-09 09:14:24

Луйварчин, хулгайч нарт халтай мэдээллийг бол устгачихна. Мэдээлэл хүртэл хулгайч нарт үйлчилдэг болчихжээ. Монгол эх оронд минь шудрага ёс тогтож энэ орон хөгжлийн замдаа ортол мөн ч өдий байна.

bid [66.181.171.26] 2020-04-09 09:03:56

songuuiiin shou xetsuu umdaa

Иргэн [202.9.40.63] 2020-04-09 08:32:40

Найдаж сайн сайхнаар хүлээх хэрэг огтхон ч байхгүй. Үр дүн нь АТГ-ын авилгачдад л тусна. Бас Баасан гуай гэж нэг худлаа ярьж хулихдсан этгээд энд үүрэлчихсэн гээд бодохоор монгол оронд юу л болоод байна даа. АТГ-т бол шудрага иргэд алба хашихгүй. Зөвхөн луйварчдын гар хөл л энд алба хашина.

Зочин [66.181.186.88] 2020-04-09 08:08:19

За болж дээ , гэхдээ одоо ЩуУХ руу л баахан МОНГО УРСАХ байх даа - ШУУХ гуйа шударгажсан юм болов уу , авлигажсан хэвээр юм болов уу ... ?!!


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.