АН: Эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн бүрт сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоолын төсөл өргөн барилаа
Цар тахалтай холбоотой нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: “Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой цар тахалыг хязгаарлах асуудал дээр нийгэм эдийн засгийн үр дүнтэй, байгаа олсон төрийн бодлогыг боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Хоёрдугаарт, Цар тахалын хамрах хүрээ тэлэх хандлагатай байгаа цаг үед төрөөс авах арга хэмжээний талаар оновчтой бодлого явуулах шаардлагатай.
Гуравдугаарт, Цар тахал төдийгүй гол үүсээд байгаа асуудал юу вэ гэхээр нийгэм, эдийн засагт үүсч болзошгүй хүндэрлүүдийг ямар бодлого хэрэгжүүлж, ажлын байраа хадгалах, иргэдийн амьжиргааны түвшинг хэрхэн тогтвортой түвшинд барих вэ гэдэг нь чухал болоод байна. Иймд АН-аас УИХ-д байгаа гишүүд хамтраад Монгол Улсын Их хурлын тогтоолын төслыг боловсруулан өргөн барихад бэлэн болсон. АН-аас цар тахалтай холбоотой дөрөв дэх тогтоолын төсөл, саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байна. Удаа дараагийн хүргүүлсэн тогтоол, санал, хуулийн төслийг эрх баригчид үл ойшоосон байдлаар хандаж, хүлээж авахгүй байна. Энэ бол аль нэг намын бус улс орон, үндэсний аюулгүй байдлын асуудал учраас энэ асуудалтай холбоотой улс төрийн намууд, байгууллага хамтрах ёстой. Тогтоолын төсөлд:
УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их хурлаас тогтоох нь,
Коронавирус цар тахалын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхиыг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгасугай.
Нэг. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэн бүрт байр, хоолны наад захын хэрэгцээг хангахад зориулж, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн агаарын хил нээгдэж, эх орондоо ирэх хүртэл сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
Хоёр. Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах түр журам боловсруулж, хэрэгжүүлэх.
Гурав. Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд, консулын газрыг тухайн улсад хүнд нөхцөлд байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, өндөр настай, хүүхэд, оюутнууд, санхүүгийн бэрхшээлд зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэнийг бүртгэх ажлыг зохион байгуулах.
Дөрөв. Энэ тогтоолын төсөлд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, тогтоолын хэрэгжилтыг хангаж, УИХ-д танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус даалгасугай.
Тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж, батална гэдэгт итгэж байна" гэв.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Юн Сок Ёлийг онц байдал тогтоосон хэргээр баривчиллаа
Энэ онд 35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ
Нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурав
"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 8 гишүүн тасалжээ
ЦЕГ: Иргэн Б.Цацралын биед халдсан хэргийг шалгаж байна
Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэлжээ