Сурагчдын амралт эхэлснээс хойш хүүхэд бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгджээ

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр бэртэж гэмтсэн гэх 137 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр нийт 383 хүн хандсаны 50 хувь нь хүүхэд байгаа юм. Тус төвийн мэдээлснээр жилд дунджаар 138 мянган хүн гэмтэж бэртдэг байна. Тэдний 30 орчим хувь нь хүүхэд байдаг аж. Он гарснаас хойш тус төвөөс 2580 хүн тусламж үйлчилгээ авсны 762 нь хүүхэд байжээ.

Амралтын өдрүүдээр цана, чарганаас унаж гэмтэж бэртэх тохиолдол их байдаг. Тиймээс анхаарал болгоомжтой байж, хамгаалах хувцас хэрэгслээ иж бүрэн өмсөж, зориулалтын чаргаар гулгахыг тув төвөөс зөвлөлөө. Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү "Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор иргэд агаар салхинд гарч, зориулалтын бус цана, чаргаар гулгаж байна. Үүнтэй холбоотойгоор унаж гэмтэх, зам тээврийн осолд өртөх тохиолдол элбэг байна. 2019-2023 оны хооронд 8919 иргэн цана, чарганаас унаж гэмтсэн шалтгаанаар ирж эмчлүүлсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны нэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд 200 иргэн ирж үйлчлүүлсэн. Үүний 106 буюу 50-иас дээш хувь нь бага насны хүүхэд байна" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.