Х.Болорчулуун: Сүүлийн арван жил төмөр замын асуудлаар бишгүй улс төржиж, талцлаа

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцууллаа.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулав.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Цэцийн дүгнэлт гарлаа. Монгол Улсад нэг улс-нэг цариг гэдэг бодлого хэрэгжинэ. Сүүлийн арван жил нарийн төмөр зам, өргөн төмөр зам, царигийн асуудлаар бишгүй улс төржиж, талцлаа. Эцсийн дүнд арван жилийн дараа төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг өргөн барьсан. Тэр бодлого хэрэгжиж байгаад баяртай байна. Төмөр замын бүтээн байгуулалт Тавантолгойгоос Зүүнбаян чиглэл рүү явж байна. Цаашид Зүүнбаянгаас Сүхбаатар, Чойбалсан хүртэл явна. Төмөр замын асуудалд УИХ анхаарч ажиллаж байгаа шүү. Нууцын зэрэглэлтэй гээд шийдвэр гаргасан. Аливаа ажил, үйлчилгээ гээд бүх юм нь нууцын зэрэглэлтэй гэсэн нэрийн дор явж байна. Нууцлалын цаана шударга ажиллах ёстой гэдгийг төмөр замынхан болон батлан хамгаалахын ажилчдад захиж хэлмээр байна. Чанартай зам тавигдах ёстой. Говийн хүнд нөхцөлд төмөр зам тавьж байгаа. Тавьсан төмөр зам олон жилийн насгүй эвдэрч сүйдэх вий. Үүнд хэн хүнгүй санаа зовж байгаа гэдгийг сануулж хэлмээр байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.161] 2021-10-16 14:59:14

Зүүн бүсийн төмөр замаа залгаасгүй замаар барьвал восточный боомт руу гаргах нүүрсний чанарт нөлөөлөхгүй

Зочин [64.119.22.161] 2021-10-16 14:57:53

Казакстан улс төмөр замаа нарийн болгочихсон чин хятадын хараат болж эхэлж байхаар нь буцаад өргөн царигт шилжсэн. Тэгвэл монгол улс хос царигтай байвал яах бол гэх судалгаа

Зочин [192.82.73.161] 2020-05-16 16:54:16

Өргөн цариг монголын цаг агаарт тохирдоггүй

Зочин [64.119.24.186] 2020-05-14 19:14:08

нарийн цариг чин стандарт буюу орчин үеийн цариг. Одоо дэлхий даяар нарийн царигт шилжээд царигын маргаанаа болье

Зочин [119.40.98.177] 2020-05-14 12:40:48

Энэ нэг улаан поп авилгачид сонгогдохоо больсон цагт хөгжил дэвшлийн тухай бодох боломжтой болно

зочин [103.80.211.37] 2020-05-14 11:01:51

Оросуудаас хулчийсан, тэдний талд элссэн, худалдагдсан нөхдүүдийн хийж байгаа ажил нь тодорхой. Хамгийн дээр нь ичдэггүй нэг хүн байгаа хүргэн

Ggg [202.126.89.114] 2020-05-14 09:11:55

Чи тэр ЖДҮ н мөнгө өгөөчээ луйварчаан

Зочин [172.90.243.62] 2020-05-14 06:44:05

Таван Толгойн нүүрсийг Гашуун сухайт хүртэл өргөн замаао тээвэрлэчхээд улмаар цагиргаа солих уу. Яасан илүүдээ гарсан мөнгөтэй юм

дэмжиж бна [202.131.225.197] 2020-05-14 10:29:22

энэ тэнэглэл цаанаа улс төрийн хуйвалдаан түүнээс биш улс орноо бодсон асуудал бол алга 200гаран км яваад дахин ачилт буулгах хийхээр зардал өсөөд ашиг буурна

Зочин [66.181.161.28] 2020-05-14 06:25:53

uhlin zam

[103.80.210.183] 2020-05-14 04:41:26

дуугүй болоод зайлаад өг дөө: үхэхээсээ өмнө төрийн мөнийг байранд нь буцаад тавиараа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.