Шүүхээс яллагдагч Г.Солтан, Ж.Эрдэнэбат нарыг албадан ирүүлэх шийдвэр гаргажээ

Н.Алтанцэцэг / Улстөр

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татсан билээ.

Тэдний нэг болох яллагдагч Г.Солтаныг Нийслэлийн прокурорын газраас прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Шүүх хүсэлтийг хүлээн авч, хянаад шүүгчийн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгчийн дээрх захирамжид яллагдагч Г.Солтаны өмгөөлөгч Э.Туул Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Э.Туулын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Эрдэнэбатыг удаа дараагийн дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбатыг албадан ирүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-05-20 00:24:35

ЖДҮ-ЧИДИЙГ БҮҮ ДЭВШҮҮЛ. ОДОО АН НАМЫН ХУЛГАЙЧ НӨХДҮҮДИЙГ ШҮҮХ ДУУДАХ ХЭРЭГТЭЙ. ЗӨНӨГ ҮҮЛ, ХУЖАА БАЯРЦОГТ НАРГ ЯАСАН Ч ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

zochin [192.82.68.180] 2020-05-19 18:14:31

naad hujaa hasag 2-oo shorondn hiigeechee

Зочин [202.126.88.129] 2020-05-19 16:40:09

солтан,эрдэнэбат нарыг шууд 461-д ачуулаачээ.жирийн иргэд байвал аль хэдийн хорьсон байгаашдээ.хуулийнхан тэгш хандаачээ.

Зочин [172.58.143.96] 2020-05-19 13:36:36

Shuuh sain bna

Зочин [172.58.143.96] 2020-05-19 13:32:12

Songuuliin horoond boldsaihan mafiin etgeed hor hutgaad baina shuu dee

Зочин [202.9.40.46] 2020-05-19 13:03:56

Одоо сонгуулийн хороо шийдвэр гаргах нь чухал. Шүүх дээр хэрэг очсон,яллагдагчаар татагдсаг,шүүх хурал нь хойшлогдсон улс нэр дэвшээд байх юм. Жирийн иргэн Дорж бол шүүхийн болон прокурор, цагдаагийн үүдэнд өдөр болгон очоод цагаа бүртгүүлээд суудаг биздээ. Тэгэхэд их хуралд нэр дэвшээд төрийн ордонд залрах гээд байдаг арай дэндүү юм даа.

Зочин [66.181.161.82] 2020-05-19 12:50:13

Сонгуулийн ерөнхий хороо юу хийж байдаг байнаа.

зочин [43.242.243.90] 2020-05-19 12:06:02

ямар гээчийн сонгууль болох гээд байна аа, яллагдагчдыг нэр дэвшүүлээд одоо болдог л юм байх даа

Зочин [192.82.70.159] 2020-05-19 11:43:26

Сонгуулийн ерөнхий хороо ЯЛЛАГДАГЧДАД нэр дэвших эрх олгох ёстой юу , МАН - н ЖДУчин - КОНЦЕСчин Мөнхбт , саранчимэг , Л . Энхамгалан болон АН -н Баярцогт , Батүүл , Н . Батбаяр г . м нөхдөд ч гэсэн ... ??!!!

Иргэн [59.153.112.187] 2020-05-19 11:38:43

МАН ийм хог шааруудыг дахин дэвшүүлчихээд ялна гэж зүүдэлж байгаа юм байх даа. Ард түмэн ЖДҮ-чид, авилгачдыг чинь үзэн ядаж байгаа.

Зочин [64.119.25.1] 2020-05-19 10:51:41

ЯЛЛАГДАГЧ НЭР ДЭВШЭЭД Л

Зочин [66.181.183.98] 2020-05-19 10:39:27

Шийдвэр нь гарсан бол гүйцэтгүүлээчээ,жирийн иргэд байсан бол аль хэдийн аваачаад хорвчихсон байх байсан ш дээ.УИХ-н гишүүд гэхээр нь том толгойтой юм уу?


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.