ТАНИЛЦ: Цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг компаниудаас цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ
Google компани:
Технологийн дэвшилтэй холбоотойгоор цахим орчинд болж буй бүхий л үйл ажиллагаа Google компанитай холбогддог. Иймдээ ч тус компани иргэдэд бодит мэдээлэл хүргэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал:
- Нүүр хуудсандаа “Covid-19” вирусний халдвараас сэргийлэх зөвлөмж байршуулах;
- Дэлхийн улсууд дахь халдварын талаарх хяналтын самбар бий болгох;
- Дэлхийн бүхий л улсуудын эрүүл мэндийн байгууллагуудын албан ёсны хаягийг баталгаажуулах;
- Хуурамч мэдээ, мэдээлэл, мэдэгдлийг цаг алдалгүй устгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
- “Covid-19” вирус болон эмнэлгийн хэрэгсэл (амны хаалт, ариутгалын бодис г.м) зэрэгтэй холбоотой албан бус зар сурталчилгааг хориглох, хаах;
- Meeting программыг зарим бүсэд үнэгүй ашигладаг болгосон ба 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө бүхий л хэрэглэгч үнэгүй ашиглах боломжтой болгох;
- Иргэдээс “Covid-19” вирусний шинжилгээ авах программыг зохион бүтээж байна. Тус программ нь англи хэлээр ярих бөгөөд иргэдээс асуулт асууж маягт бөглүүлэх аж. Тус компани энэхүү программаа илүү боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.
Apple компани
Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор зарим сүлжээ дэлгүүрүүдээ хаасан бөгөөд иргэдийг цар тахлаас сэргийлэх уриалга гаргасан байна.
Microsoft компани
Тус компани үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдээ хааж, үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд иргэдийг цар тахлаас сэргийлэх тухай уриалга гаргасан байна. Мөн дэлхийн газрын зурагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ болон дэлхийн бусад улсууд дахь халдварын талаарх хяналтын самбар бий болгосон.
Uber компани
Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэг бөгөөд тус компаниас дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал:
- Тээврийн үйлчилгээгээ зогсоох;
- Халдвар авсан жолооч нарт мөнгөн тэтгэмж олгох;
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын захиалгын хоолыг үнэгүй хүргэх;
IBM компани
Covid-19” вирусний шинжилгээ хийхэд тус компани идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд аюулгүй байдаа хангах, урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд өгч байна.
Intel компани
БНАХУ-ын “BGI Genomics”, “Lenovo” компаниуд хамтран “Covid-19” вирусний шинжилгээ, судалгаанд зориулсан тооцоолуур бүтээхээр ажиллаж байна. Мөн Зика вирус, Sars, H1N1 томуу, шувууны томуу, эбола вирус болон бусад халдварт өвчний үед ажиллаж байсан мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлсэн байна.
Facebook компани
Иргэдийн дунд цар тахлын талаар хуурамч мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч хяналтыг сайжруулж байна. Мөн өөрийн компанийн ажилчдадаа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Cisco компани
Цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс өөрийн компанийн эзэмшлийн онлайн хурлын Webex программын ашиглалтаа 90 хоногийн турш үнэгүй болгоод байгаа.
Samsung компани
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс гар утас, хувийн эд зүйлээ ариутгаж цэвэрлэхийг уриалсантай холбоотойгоор гар утсыг бактери устгах чадалтай хэт ягаан туяаны гэрлээр цэвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.
Эх сурвалж:
- www.Interpol.int/News-and-Events/News/2020/INTERPOL-warns-of-financial-fraud-linked-to-COVID-19
- www.eet-china.com/mp/a14220.html
- www2.deloitte.com/cn/zh/pages/risk/articles/threat-advisory-cybercriminal-activity-exploiting-covid-19-themes.hyml






























































Р.Чингис: Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно
Д.Цогтбаатар: Төрийг данхайлгаж, дэд сайдууд томилсон нь цагаа олсонгүй
Г.Дамдинням: Өнөөдөр Улаанбаатарт 75 вагон буюу 4500 тонн АИ-92 шатахуун бууна
Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилов
А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлсөн бол төсөв тасрахгүй байсан
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв