Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцлоо
Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол-Казакстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцсон дагуу нислэгийн хугацааны талаар Элчин сайд санал хүсэлтээ илэрхийлсэн.
Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм байна.
Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийллээ. Тэрээр "Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд 6 дугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд КОВИД-19 халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Ташрамд дурдахад, тус улсад КОВИД-19 халдварын 9400 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4600 гаруй хүн эдгэрээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.






























.jpg)







.jpg)


.jpg)




























Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан
М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ