Д.Энхлэн: Би том болоод хүүхдийг уйлуулахгүй тарьдаг сувилагч болно
Бяцхан иргэдийнхээ эрхийг хамгаалах амлалт өгсөн нэгэн жил улирч байна. Монгол эцэг эхчүүд, томчууд бид амлалтандаа хүрч бяцхан зүрх бүрийг хайраар бялхааж балчир сэтгэл бүхнийг тайван амгалан байлгаж чадсан бил үү?...
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хайрлана гэдэг нь өнөөдөр өгөх ганц чихэр, хамгаалал гэдэг бол өчигдөр хэлээд мартсан үг биш болохыг сануулж байна. Ойрын өдрүүдэд болсон “хамгаалагдаагүй” үрсийн асуудалд сэтгэл хөндүүрхэн байгаа ч ярилцлагын гол баатар Д.Энхлэн охины хүсэл тэмүүлэл дүүрэн, сүүдэр үгүй яриа бодлын мухарт гэрэл бийг хэлэх шиг. Түүний мөрөөдөл гэгээн тунгалаг. Бас ч үгүй орчин үелэг.
...Би таалагддаг “залуу”-тайгаа уулзахын тулд Солонгос явахыг мөрөөддөг гэж хэлэхдээ гэрэлтэж буй түүний нүд хичнээн өхөөрдөм бэ? Тийм ээ. Хүүхэд бүрийн харц Д.Энхлэнгийнх шиг цовоо сэргэлэн,хайрлагдсан бас тэгээд хамгаалагдсан байгаасай.
Сайн байна уу? Уншигч хүүдүүддээ өөрийгөө танилцуулаач?
-Намайг Дагийроозойн Энхлэн гэдэг. Улаанбаатар хотод аав, ээж, эгч, охин дүүгийн хамт ам бүл тавуулаа амьдардаг.
-Д.Энхлэн маань энэ жил сургуулийн сурагч болсон гэсэн. Аль сургуульд сурдаг вэ?
- Би “Хаан эрдэм” сургуулийн 1Б ангид сурдаг. Ирэх намар хоёрдугаар ангид орно.
-Энэ жил өвчин гарснаас болоод сургууль удаан хугацаанд амарч байгаа.Гэртээ юу хийж амрав?
-Дүүтэйгээ хамт тоглодог. Хүслэн эгч маань Солонгос хэлний хичээлээ их давтдаг учраас завтай болохоор нь тоглодог. Төрсөн өдрөөрөө гитар авахуулсан. Тэрийгээ сурах гэж байгаа. Ээж маань гитар зааж өгөх багш хайж байгаа.
-Багшийгаа, ангийнхнаа санаж байна уу. Зарим үеийн найзууд нь багшийнхаа нэрийг мартчихсан гэсэн. Д.Энхлэн маань тэгээгүй биздээ?
-Би мартаагүй ээ. Ангийн маань багшийг Базаргүр гэдэг. Би багшийгаа, ангийн найзуудаа санаж байна. Дотны найз Анужингаа бүр илүү санаж байгаа.Бид хоёр хичээлдээ өдөр өнжүүлэхэд ч хамт явдаг.Заримдаа өдөр өнжүүлэхээс аав ээж маань оройтож авдаг болохоор гадаа тоглоомын талбайд хамтдаа тоглодог. Нэгнийх нь аав ээж түрүүлж ирэхээр бие биеэндээ чихэр өгдөг. Бас заримдаа муудаад л заримдаа сайдаад л байдаг.
-Сургуульд сурах гоё байна уу. Ямар хичээлд илүү дуртай вэ?
-Би тооны хичээлдээ их дуртай. Манай монгол хэлний багш жоохон ууртай болохоор нэг их дуртай биш байсан. Хичээл заахдаа их ширүүн харж заадаг. Харин тооны багш маань их хөөрхөн сэргэлэн,сонирхолтой заадаг.
- Соробан сампингаар хичээллэдэг мундаг охин гэж эмээ чинь магтаж байсан. Сампингийнхаа хичээлийн юунд нь дуртай вэ?
- Би Соробан сампингийн хичээлд явахдаа их дуртай гоё байдаг. Багштайгаа цуг хичээллэж сонсох дасгалаа хийх маш их дуртай. Сонсголын дасгал дээрээ хааяа алддаг ч багш маань сүүлийн үед бараг онц болох нь гэж магтаж байгаа. Даалгавраа сайн хийсэн бол багш маань дэвтэр дээр наалт нааж өгдөг. Би дандаа онц гэсэн наалт авдаг. Хааяа даалгавараа хийхгүй байвал багшдаа жоохон загнуулдаг. Даалгавараа хийхгүй байвал наалт авахгүй.
-Соробан сампингаар хичээллэхийн юу нь таалагддаг болоод сонгосон бэ? Аав, ээж багш нь сампингаар хичээллэвэл ямар болно гэж хэлсэн бэ?
- Тооны хичээлд сайн болно. Тоогоо дотроо бодсоноор өөрөө бодож чаддаг болно гэсэн. Сорбонагаар хичээллэхэд ээж маань их баярладаг.
- Ээжийнхээ үгэнд орж баярлуулах нь маш чухал тийм ээ. Зурагт хамаагүй үзэж утсаар хамаагүй тоглож болохгүй гэж байна уу ээж нь?
- Ээж маань дандаа хацар дээр үнсдэг. Ээжтэйгээ нийлээд даалгавараа хийдэг. Хичээлээ хийгээд тоглодог.Дараа нь ахин нэг цаг хичээлээ хийгээд зурагтаа үздэг. Би зурагтаар дуртай солонгос хамтлагуудаа үздэг.” BGS”, “BLACK PINK” гээд хамтлагуудыг би шүтдэг. “BLACK PINK” бол дөрвөн хөөрхөн охинтой охидын хамтлаг л даа. Тэдний дундаас би Лизад илүү хайртай. Тэднийг шүтэн биширдэг хүмүүсийг Арами гэдэг юм.
- Тэдний юу нь гоё болохоор чи шүтдэг юм бэ?
-Тэдний царай, хувцаслалт, бүжиг нь гоё.
-Чи солонгос явах мөрөөдөлтэй юм байна. Өөр юу мөрөөддөг вэ. Том болоод ямар хүн болох вэ?
-Би том болохоороо сувилагч болохыг хүсч байгаа.
- Чамайг бусад охидтой адил мисс, загвар өмсөгч болно гэж бодсон.
-Сувилагч болохоор хүүхэд уйлуулахгүй тарина. Хүүхдүүдийг эдгээж бас их цалин авна.Хүүхдүүдтэй хамт аялалд явахыг хүсдэг.Би хааяа гэртээ мисс болж тоглодог л доо. Дүүгээ янз бүр хувцаслаад л.
- Хоёулангийнх нь ярилцлага хүүхдийн баяраар нийтлэгдэнэ. Хүүхдийн баярыг чи юу гэж ойлгож байна?
-“Хүүхдийн баяр”-ыг ээж аавтайгаа хамт байх сайхан баяр гэж боддог. Короноавирус гараагүй байсан бол парк, цэцэрлэгт хүрээлэн орох байсан. Бас аав ээжтэйгээ гадуур явж хоолны газар орох байсан. Энэ жил өвчин дэлгэрсэн болохоор гэртээ л байна гэж аав, ээж маань хэлсэн.Коронавирус байхгүй болсоны дараа агаар салхинд гарч бас гоё хоолны газар орно гэсэн.
-Короновирус аюултай болов уу?
-Аюултай.Нэг короно вирус хүний биед орчихоор олон болдог. Зурагтаар харсан.
- Зуны амралтаа хэрхэн өнгөрөөе гэж бодож байна?
-Аав, ээж, эмээ, аниа, ах дүү нартайгаа шорлог хийж иднэ. Хөдөө бараг явж үзээгүй. Хөвсгөл далай нэг удаа явж үзсэн. Корона гарснаас хойш яваагүй.
- Хүүхдийн баяр бол байна. Тэгэхээр ээж нь эмээ нь бас үеийн найзууд нь баярлана. Тиймээс эдгээр хүмүүст хандаж гоё үг хэлэх үү?
-Миний найзуудаас хамгийн сайн найзууд бол Батцэцэг, Анужин, Одноо. Одноо аниа маань 9 настай. Би тэр аниадаа их сайн. Дүүдээ өөрийнхөө эгчид бас хайртай. Тиймээс бүгдэд нь сайхан баярлаарай гэж хэлье. Аав ээж эмээ өвөөдөө хайртай учраас хайртайгаа хэлмээр байна. Ээждээ төрүүлж өсгөж байгаад баярлалаа. Намайг төрүүлсэндээ баярлаж яваарай гэж хэлье.
- Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх том охин болоорой.
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Д.Цогтбаатар: Би гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй
“Оросын тал зургаа хийгээд, төсвөө гаргая гэсэн ч манай талаас үнээ буулга гэсэн санал тавьсан”
АНУ-д монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай
Монголоос хүлээсэн алдагдал "Trafigura"-ийн захирлын албан тушаалаа өгөх гэж буй эмзэг үед нэрмээс болжээ
Р.Раш: Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй, Ц.Дамдинсүрэн гуайн үг дээр ганц нэг үг өөрчлөгдсөн байх
“ЭТТ” ХК Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын холболтод шаардлагатай 978 тэрбумыг бэлнээр өгнө
Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд аравдугаарт жагсаж байна
ДЦС3-ын хэлэлцээрийг соёрхон баталж, Гашуунсухайт-Ганцмод болон “Орано”-тай байгуулах гэрээг хэлэлцэхээр боллоо
Дөрвөн тэрбум гаруй төгрөг залилсан П.Эрхэсийг яллагдагчаар татан шалгаж байна