Ухань хот 10 сая орчим оршин суугчаа коронавирусын шинжилгээнд хамруулжээ
БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотын 10 сая орчим оршин суугчийг 19 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулжээ. Тус хотод тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1 хүртэл 9899828 хүнд шинжилгээ хийжээ.
“Huazhong” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Лу Зушуний мэдээлснээр, Ухань хотын оршин суугчдад хийсэн шинжилгээнээс “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол илрээгүй байна.
Харин халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрснийг тусгаарласан байна. Мөн халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан 1174 хүний шинжилгээ сөрөг гарсан бөгөөд тэднийг мөн адил тусгаарлажээ.
Уханьд олон нийтийг шинжилгээнд хамруулснаар оршин суугчдын “сэтгэл зүйн хөл хориог” арилгаж, хотыг аюулгүй болсон гэдгийг батлан харууллаа гэж хотын эрх баригчид мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Энэхүү кампанит ажлын үеэр Уханийн өдөрт шинжилгээ авах хүчин чадал 300 мянгаас нэг сая гаруйд хүрч нэмэгдсэн бөгөөд хот уг үйл ажиллагаанд 900 сая юань буюу 126 сая ам.долларыг зарцуулжээ. Оршин суугчдын хувьд сайн дураараа, үнэ төлбөргүйгээр шинжилгээ өгчээ.


.jpg)






































































Б.Лакшми: Оюу толгойн борлуулалтын орлогыг дотоодын банкуудаар дамжуулснаар валютын орлого, гадаад төлбөр тооцоо илүү ил тод болно
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Өгөгдлийн болон Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсад 919,104 жуулчин иржээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв