Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавьж, гэмт үйлдлийг таслан зогсоон ажиллаж байна

Ц.Анударь / Нүүр

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр "Илүү их анхаарал, халамж тавихын тулд мэдлэг, мэдээллээ улам сайжруул” сэдвийн дор явагдаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж сэтгэл зүйч, эм зүйч, химич, биологич-ургамал судлаач зэрэг тусгай мэдлэг бүхий алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодис, түүхий эдийн эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулан ажиллаж байна.

Тус газраас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан хэлбэрээр зохион байгуулж, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, борлуулалт, бүлэг бөөгнөрөл, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлж, хяналтад авах, хууль бус үйл ажиллагааг саармагжуулах, өсвөр насны хүүхэд залуучуудыг мансууралд урвуу татдаг этгээдүүдийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах нууц ажиллагаа, гэнэтийн үзлэг, шалгалт тогтмол зохион байгуулж ажилласнаар мансууруулах бодисын хууль бус нийлүүлэлт, борлуулалт, хэрэглээ багасаж байгаа үр дүн гарч байна.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, энэ төрлийн бодисын донтолтоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад чиглэсэн “ Хасах 25” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд 13-25 насны зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудыг хамруулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хор уршиг, үр дагаврын тухай ойлголт, мэдлэг, хандлага, хэрэглээний тархалтыг тогтоох тандалт судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Мөн “Хасах 25” төслийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа насанд хүрээгүй хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт хууль эрх зүй, сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүүхдийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдаж, хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, үр дагаврын талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдэж, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

“Хасах 25” төсөл хэрэгжсэнээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа, холбогдож болзошгүй, энэ төрлийн бодисын хэрэглэгч, донтогч болох эрсдэлтэй зорилтот бүлэгт чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа нь судалгаа, нотолгоо, дүн шинжилгээнд суурилсан хэлбэрээр явагдаж, өсвөр насны хүүхэд, залуучууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарын мэдлэг, ойлголт нэмэгдэж, хандлага сайжирч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох 25 хүртэлх насны хүүхэд, залуусын тоо буурсан эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

Мөн тус газраас чиг үүргийн төрийн байгууллагуудын алба хаагчдыг сургах, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Тухайлбал:

БСШУСЯ-тай хамтран зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудтай ажилладаг багш, нийгмийн ажилтан, мэргэжилтэн нарт зориулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай ойлголт, хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн зохицуулалтын талаар болон сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, багш, мэргэжилтэн нарын зөвлөмж зөвлөгөө, дүрс бичлэг, гэрэл зураг бүхий цахим гарын авлагыг бэлтгэж, багш нарын гар дээр хүргэхэд бэлэн болоод байна.

Тус газраас АНУ-д үйлдвэрлэсэн хар тамхи, мансууруулах бодисыг молекулын түвшинд тандан илрүүлэгч “TARGET ID”, “HBI-120”, “SABRE™5000”, “Ionscan” 600 болон “В-Scan16HR-FB” рентген төхөөрөмж, “FA2004” аналитик жин, “OHAUS – USA” зөөврийн жин зэрэг өндөр хүчин чадал бүхий орчин үеийн техник хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь хар тамхи, мансууруулах бодисын холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бодит үр дүнгээ өгч байна.

Цаашид тус газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, нийлүүлэлт борлуулалттай тэмцэх ажлыг улам эрчимжүүлж, өсвөр насны хүүхэд, залуучуудад чиглэсэн урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар


Сэтгэгдэл

Зочин [99.229.251.229] 2020-06-27 16:11:38

Хүүхэд залуучууд мансуурна гэдэг нь аюултай,!!! Тусгайлан зоригтой арга хэмжээ авахгүй бол мансуурах бодисоор дамжин монгол устах аюулд хүрсэн шдээ!!!!

Зочин [172.58.143.119] 2020-06-27 18:46:03

Ochnoon jil angli manj oros niileed Mongoliig har tamhind oruulah gej oroldood chadaagui gedeg odoo huuhed zaluuchuudiin hicheeh tsag bolson shuu ovog deedes ahmad ue chini har tamhigui Mongoliig ta nart ogson shuu!

Зочин [64.119.26.12] 2020-06-27 15:23:39

Манайд сонгуулиар ГРЯ ны хар тамхины мафийнхан гарсан уу

Зочин [172.58.143.119] 2020-06-27 18:47:09

Odoo huuk selemdene buizaa

Зараа [182.160.34.233] 2020-06-27 06:15:10

Дээрх зураг рекламных уу, их баясгалантай царайтай залуус байх юм

Зочин [202.126.92.99] 2020-06-27 06:46:27

хахах одоо тэгээд уйлаад явж байлтай бишдээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.