З.ЭНХБОЛД: Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД: Өчигдрөөс эхлэн 50 жилийн ойг нь тэмдэглэж байгаа Эрдэнэт хотын түүх Эрдэнэт үйлдвэрээс эхлэлтэй. Тэр үед үйлдвэр байгуулахын тулд эхлээд хот байгуулдаг байж. Эрдэнэт үйлдвэрийн түүх 1973.09.11 -нд бөмбөрцгийн нөгөө талд Чили улсад төрийн эргэлт гарснаар эхэлдэг. АНУ ТЕГ оролцож ерөнхийлөгч болсон генерал Пиночет тухайн үеийн ЗХУ (СССР) улсад зэсийн баяжмал экспортлохыг зогсоосноор тухайн үеийн БНМАУ-д нээгдсэн байсан Эрдэнэтийн овоог түшиглэж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахаар болж 1973 оны БНМАУ, ЗХУ хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд 3 жилийн дараа Эрдэнэт хот байгуулагдсан. Үйлдвэр 2 жилийн дараа буюу 1978 онд эхний баяжмалаа экспортложээ.
Эрдэнэт үйлдвэрийг 1973 онд байгуулагдсан гэж үзвэл өнөөдрийг хүртэл 53 жил болоход Орос болон Монгол талд уг үйлдвэрийг хувьчлах талаар 2 удаа хууль зөрчсөн үйлдэл гарч 2-ууланд нь миний оролцоотойгоор хүчингүй болж байжээ.
Эхнийх нь ТӨХ дарга байхдаа ОХУ Госкомимущество дарга Кох д явуулсан 1997 оны албан бичгээр эхэлсэн байдаг. Хавсаргав.
1973 онд Эрдэнэт үйлдвэрийг барих гэрээндээ Монгол улс ЗХУ 2 адилхан 50% эзэмшихээр, зардлыг ЗХУ 100% гаргаж, Монгол улс авах ёстой АМНАТ аараа төлж дуусгахаар тохирсон. 1991 онд тооцоо нийлж Монголын талын өр тэглэгдээд, 1993 онд 1% нэмж аваад монгол хүнийг захирлаар томилох эрх үүссэн. 1973 оны хэлэлцээрийн нэг чухал заалтаас болоод Орос Монгол улсад явагдсан хуулв бус хувьчлалууд зогссон байдаг. Тэр нь 2 улс өөрийн хувиа зарах тохиолдолд нөгөө талдаа давуу эрх олгож анхны санал тавиад татгалзсан тохиолдолд 3 дагч этгээдэд зарах эрх үүсдэг заалт. Миний гарын үсэгтэй албан тоотод хэлэлцээрийн энэ заалтыг үндэслэж Монгол улс Оросод явагдсан хувьчлалбн үнэ 50000$ оор 49%-г авах албан ёсны саналаа тавьсан байдаг. Ингээд ОХУ ТӨХ нь 1997 заргаа эхлүүлж 2003 онд Зарубежцвет д зарсаныг хүчингүй болгож ОХУ өмч болгоод Ростех д хариуцуулсан байдаг.
2 дохь Монголын ХХБ Ростех ээс худалдаж авахдаа Монгол УИХ-ын зөвшөөрөл аваагүй учраас бас хүчингүй болж ЗГ авсан. 2016 онд УИХ-ын дарга байхад Эрдэнэтийн 49% хувьчлахыг зөвшөөрөөгүй. 1973 оны гэрээгээр ОХУ 49% иа зарах тохиолдолд Монгол улс авах эсвэл авахгүйг зөвхөн УИХ шийдэх эрхтэй.
Ингэж Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа.



































.jpg)









.jpg)













.jpg)








Сэтгэгдэл
Зочин [172.56.204.202] 2026-07-28 02:19:06
Монгол улс шанхайд орох естой гэж энэ хүн ба гар хөлүүд ярьдаг байсан санагдана.
mongol [103.57.92.30] 2026-07-27 18:36:00
хүмүүс юу дүгнэх нь хамаагүй ямарч байсан энэ хүний гавьяагаар монголын төсөв өнөөдөр эрдэнэт үйлдвэрийн орлого ашгаар бүрдэж байгаа шүү бүү март
Я [66.181.185.160] 2026-07-27 09:53:03
Эннэ хүн олигтой хүн биш ээ
Зочин [188.162.248.252] 2026-07-26 19:58:24
эх оронч сэтгэлтэй л хун, тэгэхэд сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан хунийг Монголын бахархал гээд даргаа гэж долигнож дууддаг мортлоо Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг.