Ё.Баатарбилэг: Засгийн газрын хийх ажил руу хутгалдаж ормоогүй байна

Б.Лхамаа / Нүүр

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.07.09/ хуралдаан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлаар эхэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг- Хуулийн төслийг дэмжиж байна. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Энэ удаагийн байнгын хороодын бүтэц бүрэлдэхүүн Засгийн газрын хийх ажил руу хутгалдаж ормоогүй байгаа юм. Байнгын хороодын ажил үүргүүд давхцдаг мөн дунд нь асуудлууд орхигддог тохиолдлууд гардаг. Иймд давхардалгүй, зааг ялгаагүй болгох асуудлыг хуулийн төсөлд тусгаж оруулж ирсэн байх гэж найдаж байна. Мөн Ёс зүйн байнгын хорооны төслийн танилцуулга дээр “Төрийн албаны бүх шатны ёс зүйн асуудлыг эрхлэн ажиллана” гэж оруулсан байна. Төрийн албаны тухай хуультай, Төрийн албаны зөвлөл ажиллаж байгаа. Энэ бол Засгийн газрын хийх ажил. Засгийн газрын ажлыг Ёс зүйн хороо татаж оруулж ирж ажиллана гэдэг асуудал байхгүй. Байнгын хороо эрхлэх ажлынхаа хүрээнд онцгой анхаарч Засгийн ажил руу битгий хутгалдаарай.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:20:21

j15TRv http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:08:08

YpfAmp http://pills2sale.com/ levitra nizagara

Selenge Mandal sum [202.9.46.129] 2020-07-09 08:06:18

J.Erdenebatiin songuuliin menejer Ayush-t Shildeg bagsh gd 100 say tug ugsun gardaa.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.