Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

Н.Алтанцэцэг / Улстөр

Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэгийг өнөөдөр /2020.07.10/-ийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, түүний оронд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх Батсүмбэрийн Мөнхжинг томиллоо.

Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ.

Түүнийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан энэхүү албанд томилсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.199] 2020-07-11 02:53:33

Ene zaluu chin ex girlfriend Battuyagaa tusgai uurgiin ongotsoor avchirsan bsn shuudee. angliaas . Shudraga uu ????

Зочин [59.153.115.115] 2020-07-10 11:52:12

Мэргэжлийн хүн чадалтай залуу.Баяр хүргэе

Zochin [66.181.161.100] 2020-07-10 10:54:56

Bolson bn daa. Yun Battsetseg.

Зочин [202.126.90.154] 2020-07-10 09:54:13

Энэ одоо цүнх баригч байж байгаад суга явж бнаа нам дагаж цүнх баривал ам тосдоно гэж

Зочин [59.153.113.86] 2020-07-10 09:22:48

Ga yamand tsuuhun bdag bolovsroltoi zaluusiin negiig devshuuljee. Bolj bn!

Зочин [202.9.46.129] 2020-07-10 09:21:41

Har zaluugaasaa turd shigdsen huvalz bn


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.