Хүчит бөхийн барилдаан эхэллээ

Н.Алтанцэцэг / Спорт

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жил нийт 512 хүчит бөх зодоглоно. Дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын аварга Н.Батсуурь нар зүүн болон барууныг манлайлж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга С.Мөнхбат зэрэг таван аварга энэ жилийн наадамд зодоглож байна.

XIII зуун цогцолбор газарт явагдаж хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Энэ жилийн үндэсний их баяр наадамд төр, түмнээ хүндэлж зодоглож буй өдгөө 56 настай улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, 64 настай улсын начин Л.Цэвээн нар нэгийн даваанд давлаа. Одоогийн байдлаар улсын цолтон бөхчүүд учраанууд даваад байна.

Долдугаар сарын 11-ний өдөр

  • Нэгийн даваа 11.30 – 16.00
  • Хоёрын даваа 16.10 – 19.30

Долдугаар сарын 12-ны өдөр

  • Гурвын даваа 09.00 – 10.40
  • Дөрвийн даваа 10.50 – 12.30
  • Тавын даваа 13.00 – 14.40
  • Зургаагийн даваа 15.00 – 15.40
  • Долоогийн даваа 16.00 – 17.20
  • Наймын даваа 17.30 – 18.00
  • Есийн даваа 18.10 – 18.50


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:30

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:30

Зочин [64.119.17.87] 2020-07-12 01:44:23

ЯГ ЦАГААР НЬ БАРИЛДУУЛААСАЙ .

Зочин [194.228.32.32] 2020-07-11 06:21:29

хүчит бөх мааь гэдэст бөх болоо шив дээ. зураг хараарай.

ard [202.131.230.20] 2020-07-11 05:57:35

heden awraga arslan barildaj baigaag ni todorhoi gargaach


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.