Н.Цогт: Б.Бямбасайхан төрийн албан тушаал урвуулан ашиглаж гэмт хэрэг хийх эрхзүйн боломжгүй

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг шүүх хурал өчигдөр болж шийдвэрээ гаргалаа. Шүүх хурлын явц хэрхэн өрнөсөн талаар Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогтоос тодрууллаа.

-Нотлох баримтыг шинжилж, судлах ажил дууссан уу. Шүүх хурлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Шүүх хурал Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг судалж дууссан. Улсын яллагч дүгнэлтээ хэлсэн. Бүх өмгөөлөгч нар цагаатгах талын байр суурьтай байгаа дүгнэлт хэлсэн. Мөн нэмэлт тайлбар хэлсэн байгаа.

-Өмгөөлөгчийн зүгээс ямар тайлбар хэлэв?

-Нийт өмгөөлөгчийн байр суурь ойролцоо байгаа. Нотлох баримт хангалтгүй байна. Ганцхан нотлох баримтыг ярьж байгаа. Энэ баримт нь шинжээчийн дүгнэлт буюу таван татварын байцаагчийн гаргасан дүгнэлт юм. Нэг дэх асуудал нь сонирхлын зөрчилтэй гэж байна. Сангийн яам хохирогч болчихсон. Сангийн яам хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад өөрийнхөө зөрчил дээр хохирогч болчихсон. Их ойлгомжгүй. Өөрсдөө хийх ажлыг хийгээгүй байж, шинжээч болж Сангийн яамны хийгээгүй ажилд өөр хүмүүсийг буруутгаж, санхүүгийн тайланг хүлээж авахыг даалгасан гэж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хүний захирамжаар хүлээж авсан асуудал. Хуулиар хүлээж авах ёстой. Хүлээж авахгүй болохоор захирамж гаргасан байгаа. УИХ-ын тогтоолын хүрээнд захирамж гаргасан Ч.Сайханбилэг тайлбар өгөх хэрэгтэй.

Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ОЛЖ ИРЭХ НЬ ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ ШҮҮ ДЭЭ.

-Прокурор шүүхийн зүгээс Ч.Сайханбилэгийн талаар ямар мэдээлэл өгч байна вэ?

-Ч.Сайханбилэг гадаадад байгаа олдохгүй байна гэдэг. Уг олж ирэх асуудал нь хууль шүүхийн байгууллагын үүрэг шүү дээ. Бидний үүрэг биш. Хурлын тэмдэглэл дээр Ч.Сайханбилэг “ Хар толгойгоороо хариуцна. Хувь нийлүүлэгчийн хоорондын асуудал” гэсэн байсан. Захиргааны хэргийн шүүхээр хууль бус хүчингүй болчих учраас биелүүлэхгүй байх гэж яриад байгаа. Энэ нь боломжгүй асуудал. Ерөнхий сайдын гаргасан захирамж дараа жил хүчингүй болж магадгүй гээд биелүүлэхгүй суугаад байх юм уу. Тийм зүйл байхгүй. Төрийн бодлого учраас хууль, төрөө дээдлэх ёсыг биелүүлнэ шүү дээ.

-Шүүгчийн зүгээс өмгөөлөгчийн байр суурийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Шүүх хараат бус байдлаар шийдвэрээ гаргана. Зөв шийдвэр гарна гэдэгт найдаж байгаа. Манай үйлчлүүлэгч Б.Бямбасайхан 2015 онд төрийн албан хаагч байгаагүй. Одоо ч гэсэн төрийн албан хаагч биш. Төрийн албанд ажиллаж тангараг өргөөгүй. Иймээс төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэг үйлдэх бололцоо байхгүй. Эрх зүйн үндэслэлгүй. Миний хувьд цагаатгах нотлох баримт хангалттай байгаа. Шинжээчдийн дүгнэлт хууль бус. Хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг нотлох баримтаар авдаггүй. Хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг хасч өгөх хүсэлтийг өгсөн. Шүүх шийдэх байх.

-Танай үйлчлүүлэгч Б.Батсайхан ганцаараа байгаа юу. С.Баяр хамт шүүгдэж байгаа юу?

-С.Баярын хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. 2009 оны гэрээг буруутгаж шинжээчид дүгнэлт гаргаад байгаа. 2009 оны гэрээн дээр тогтворжуулсан асуудлыг та нар дагаж мөрдлөө гэж хүнийг буруутгаж болохгүй


Сэтгэгдэл

Харин ... [202.131.225.53] 2020-07-20 06:17:51

Харин өмгөөлж буй хэргийнхээ нарийн асуудлыг ингээд задгай яриад байж болж байгаа юм уу?

Цогт бол сайн залуу. Битгий доош нь хий. [202.131.225.53] 2020-07-20 06:16:27

Ямарч хэцүү юм бэ дэ? Нэг хэрэг өмгөөлсөн биш шүүмжлэлийн бай болчихох юм. Ер нь Цогт бол сайн залуу, амьдрахын тулд л өмгөөлөгч хийж байгаа. Англи, орос хэлтэй ийм мэргэжилтэн та нар хаанаас олох юм бэ?

Зочин [150.129.140.53] 2020-07-18 12:09:07

Энэ хулгайч эхнээсээ хамтрагч нь байсан юм биш үү энийг сайн шалгах шаардлагатай авсан авилгаа нууж л байгаа

zochin [202.9.47.6] 2020-07-18 05:19:20

muu adgiin urvagch khulgaichuud deeremdsen khurungii ni bugdii ni khuraaj nasaar ni khori.

Зочин [103.10.23.81] 2020-07-18 05:18:51

Мөн их мөөрвөө Монголын ард түмэн тэнэг биш шүү Шүүх зөв ажилаж байна Таа муусаан хулгайч нарын заль мэхийг мэдэхгүй хэн байгаа юм

Амаа хамхь," өмгөөлөгчөө"!!! [59.153.114.207] 2020-07-18 03:13:00

энэ 1 өмгөөлөгч шиг гадил толгой юү гээд жавжав гээд бн аа???Хулгайч,Эх орно оо бүлэглэн нийлж загсан ЛАЛРУУД бидний ДУНД бус хамсаатнуудтайгаа шоронд ялаа эдлэж байх ёстой Больж Хохь чинь !

Зочин [66.181.179.29] 2020-07-18 02:59:24

Олон юм битгий хуцаад бай

зочин [59.153.113.92] 2020-07-18 02:40:08

Одоо Баяр ,Сайханбилэг ,Элбэгдорж

Зочин [66.181.161.85] 2020-07-18 01:57:29

Баярыг бүх насаар нь хорь ал, хяд гээд байсан хүмүүс нойргүй хонох болждээ, гэхдээ МАНам өөрийн дарга байсан хүнээ яллахад хэцүү л байсан байх даа.

Зочин [202.126.88.69] 2020-07-18 01:41:18

Эх орноо зарсан урвагчдыг өмгөөлөгч нэрээр халхавчилж том дуугараад байвал шан жан. хүртэх. болно шүү. Өмгөөлж авсан мөнгөндөө хахаж далд ор !!!!!!!

Зочин [150.129.140.205] 2020-07-18 00:43:43

эрх зүйн чадамжгүй юм бол яах гэж төрийн өмнөөс гарын үсэг зурж тэнэгтсэн юм бэ гэртээ л хэвтэж байна биз


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.