Л.Мөнхтүшиг: Хэн нэгнийг түрүүлж авчрахын тулд авлига авсан консулын ажилтан нэг ч байхгүй гэдгийг би баттай хэлнэ

Н.Алтанцэцэг / Хууль

Гадаадад байгаа иргэдийг татаж авах ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Долдугаар сард 14 агаарын татан авалт хийнэ. Одоогийн байдлаар 10 татан авалтаар 3397 хүн ирээд байна. Удахгүй энэ сардаа багтаан дахин 4 агаарын татан авалт хийж, энэ сардаа нийт татан авсан иргэдийн тоо 4,148 болох юм байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хөл хорио тогтоосноос хойш хэчнээн иргэдийг татаж авсан вэ? Одоогоор хичнээн иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна ?

-Нэгдүгээр сарын сарын 28-наас хойш 14.371 иргэнийг авто зам болон агаарын замаар татан аваад байгаа. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр агаарын болон авто замын боомтыг шат дараатайгаар хааж эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын 12-ноос бүрэн хаасан. Нэгдүгээр сарын дунд үеэс Монгол Улсын иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэхээр гадаад улсаас ирж буй хүмүүсийг нэвтрүүлэх тодорхой дүрмийг мөрдөж эхэлснээс хойш улсын хилээр орж ирсэн хүний тоо 67.000 гаруй болсон. Хил хааснаас хойш 44 орноос 14.371 иргэн ирсэн.

Харин авто замаар 6010 иргэн орж ирсэн. Тусгай үүргийн нислэгтэй холбоотой асуудлаар гомдол мэдээлэл болон иргэдийн өргөдөл маш их ирдэг. Бид тавдугаар сарын сүүлээс эхлээд тусгай үүргийн нислэгийн хуваарийг сар сараар гаргаж байгаа. Гадаадад байгаа иргэдийг татан авах ажиллагаа зургадугаар сараас эрчимжсэн. Долдугаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан бол тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлснээр нийт 14 нислэгээр 2445 иргэнээ татан авахаар ажил үргэлжилж байна.

· Долдугаар сарын 26-нд Франкфурт руу

· Долдугаар сарын 28, 29-нд Сөүл рүү

· Долдугаар сарын 30-нд Сидней рүү тус тус тусгай үүргийн онгоц хөөрнө.

Улсын онцгой комиссоос гадаадад байгаа иргэдийг шуурхай татаж авах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Одоогоор 55 улсаас 11.951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан. Гуравдугаар сараас Элчин сайдын яамд нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Нутаг буцах иргэдийн нэмэгдэж байгаа шалтгаан оюутнууд сургуулиа төгсөөд нутаг буцах хүсэлт гаргаж байна. Мөн зун болж байгаа учраас нутагтаа ирж амрах хүсэлтэй иргэд байгаа учраас нутаг буцах иргэдийн тоо буурахгүй байгаа.

ИРГЭДИЙН ӨРГӨДЛИЙГ АГУУЛГААР НЬ АВЧ ҮЗВЭЛ 11.951 ХҮНИЙ 5.497 НЬ УОК-ООС ТАВЬЖ БУЙ ТАВАН ШАЛГУУРТ НИЙЦЭХГҮЙ БАЙГАА

-Нутаг буцах хүсэлтэй иргэд аль улсад их байна вэ?

-Манай улсын 46 мянган иргэн оршин суудаг БНСУ-д байгаа иргэд дийлэнх нь эзэлж байна. Хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг агуулгаар нь авч үзвэл 11.951 хүний 5.497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байгаа. Татан авах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн үеэс УОК-оос тавьсан шалгуурыг баримталж, хүмүүсээ татан авсан тул энэ хүмүүсийн тоо эрс буурсан. Өөрийгөө таван шаардлагыг хангахгүй гэж үзэн хүлээцтэй байсан иргэд маань саяхнаас өргөдлөө гаргаж эхэлсэн. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн авснаасаа хойш гадаад дахь Элчин сайдын яамдад тодорхой чиглэл өгсөн буюу татан авах хүртэл хугацаанд тухайн иргэнд тулгарсан асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, иргэн бүрийн өргөдөл хүсэлтэд хариу өгч байхыг үүрэг болгосон. Түүнчлэн татан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг ил болгох чиглэл өгснөөр тухайн иргэний овог нэр, өргөдөл өгсөн огнооны дарааллаар нийтэд ил болгож эхэлсэн.

-Хөл хориог сунгавал татан авалтын ажлыг үргэлжлүүлэх үү?

-Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн өргөдөлд үндэслэн наймдугаар сард хийгдэх нислэгүүдийн хуваарийг төлөвлөсөн. Удахгүй болох Улсын Онцгой комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. Хийгдэж байгаа нислэгүүдийг судалгаан дээр үндэслэж хийдэг. Бүгд Найрамдах Чех улс руу тусгай нислэг үйлдэхээр хэлэлцээ хийж байгаа. Энэ нь Чехийн засгийн газрын дэмжлэгээр тухайн иргэдийн зардлыг дааж ирэх ирж байгаа нислэг.

-Тусгай үүргийн нислэгт багтаж чадаагүй зарим иргэн Инчеон олон улсын нисэх буудалд суулт зарласан. Энэ нь тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл авахад ямар нэгэн хүндрэл учруулж байгаа юу?

-Долдугаар сард гурван удаа Сөүл рүү ниснэ гэж байсан бол таван удаа хийхээр болсон. Иргэд ЭСЯ-ны гадна жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж байгааг Консулын ажилтнууд тухай бүрд нь мэдээлэл өгч байна. Жагсаал цуглаан хийх нь хүний эрхийн асуудал. Сүүлийн үед Сөүлд болж буй жагсаалыг Солонгосын цагдаагаас зөвшөөрөл аваад хийж байгаа нь ч бий. Харамсалтай нь тухайн улсын онцгой объект болох онгоцны буудал дээр зохион байгуулалттайгаар суулт хийж байгаа нь нэг талаас үзэл бодлоо илэрхийлж байгаа боловч нөгөө талаас БНСУ-ын төрийн байгууллагуудын зүгээс тусгай үүргийн нислэг хийхтэй холбоотой хүндрэл гаргаж байгааг хэлмээр байна. Нислэг бүрийг зөвшөөрлийн дагуу хийх бөгөөд зөвшөөрөл авахын тулд олон ажил хийгддэгийг ойлгохыг хүсье. Нэг иргэний хариуцлагагүй үйлдэл нь нутаг буцах хүсэлтэй олон иргэнд хүндрэл учруулах магадлалтай тул үзэл бодлоо илэрхийлэхийн хамт хариуцлагатай байхыг хүсмээр байна.

ХИЛЭЭ НЭЭ ГЭЖ БАЙГАА НЬ “ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БИТГИЙ САХИУЛААРАЙ” ГЭСЭНТЭЙ АГААР НЭГ

-Консулын газарт иргэдээс ямар гомдол мэдээлэл ирж байна вэ?

-Иргэний нийгмийн байгууллагаас Гадаад харилцаа яам болон ОУК-д маш олон асуудлыг тавьдаг. Иргэдээс ирж байгаа өргөдөлд тусгаарлах байрны хоногийг 14 хоног болго, хилээ нээ, үнээ буулга гэсэн гурван шалтгааныг тавьж байна. Тусгаарлаж хугацааг мэргэжлийн байгууллага нь тодорхой судалгааны мэдээлэл дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байгаа учраас Гадаадад харилцааны яамны зүгээс тодорхой тайлбар тавих боломжгүй. Хил нээх асуудлыг бас их ярьдаг. Хилээ нээ гэж байгаа нь халдвар хамгааллын дэглэмээ битгий сахиулаараа гэсэнтэй агаар нэг. Өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байгаа учраас иргэд тайвширч байгаа. Дэлхийн 216 улсад халдварын тохиолдол буурахгүй байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Дэлхийд халдвар авсан хүний тоо буурахгүй байгаа. Иймээс хилээ нээх нь улс үндэсний аюулгүй байдалд болон иргэний амь настай холбоотой асуудал учраас шууд хилээ нээх асуудал хүндрэлтэй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Монголоос гадаад руу явах өргөдөл гомдол ирж байна уу?

-Ирж байгаа иргэдээс гадна явах хүсэлтэй иргэдийн өргөдөл их байна. Тэр дундаа БНХАУ руу явах хүсэлтэй иргэд маш олноор хандаж байгаа. Гадаад харилцааны яаманд ирж байгаа өргөдлийн дийлэнх нь ийм агуулгатай хүсэлтүүд байна. Өнгөрсөн тавдугаар сараас эхлээд Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай ажиллаж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан хоёр улсын Засгийн газар хамтран "Ногоон гарц" журмыг гаргасан. Энэ нь зөвхөн хоёр улсын ачаа тээврийн жолооч нар, бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрийн ажилтнуудыг нэвтрүүлэх журам. "Ногоон гарц"-аар оруулж, гаргалаа гээд тусгаарлахгүй гэсэн үг биш бөгөөд хил хаасан үед тухайн иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргах явцыг шуурхай болгосноороо давуу талтай. Тус улс руу явах хүсэлтэй байгаа иргэдээ "Ногоон гарц"-аар гаргах асуудлыг тавьсан ч Хятадын талаас дотоодын аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийнхээ хүрээнд гадаад улсын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Бид өргөдөл гомдлыг ангилж явж байгаа. Өргөдөл болгон дээр анхаарч ажиллаж байгаа.

-Орогнох байргүй, санхүүгийн боломжгүй болсон иргэн их байна. Эдгээр иргэнээ консулын газрууд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Иргэдийн өгсөн өргөдөл бүрийн агуулгыг уншиж, ангилдаг. Хүндрэлтэй байгаа иргэдээ яаралтай татан авахаас гадна тусламж үзүүлж байгаа. Тухайлбал, гадаадад байгаа иргэд дундаас харьцангуй хүнд нөхцөл байгаа нь Турк дэх иргэд. Тэдгээр иргэндээ төсвийнхөө боломжийн хүрээнд 250 өрх буюу 1,000 орчим хүнд 7-10 хоногийн хүнсний талон өгч байна. Бэлэн мөнгө тараах ямар ч боломжгүй тул хэрэгтэй зүйлээ авах боломжийг нээх арга хэмжээг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж байна.

Мөн Гадаад харилцааны яам олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, Туркэд байгаа иргэдийн байрны түрээс, цахилгааны төлбөрийг тодорхой хэмжээнд шийдэж өгөхийг хүссэн. Ойрын хугацаанд нааштайгаар шийдэгдэх байх.

АВЛИГА ӨГСӨН АВСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙГАА БОЛ ХОЛБОГДОХ ГАЗРУУДАД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

-АТГ УОК-ын үйл ажиллагааг шалгаж байгаа гэсэн. УОК-ын ажилтнууд, гадаад улсууд дахь ЭСЯ-д, консулын газрын ажилтнууд бусдад авлига авч, жагсаалтын доогуур байсан иргэдийг түрүүлж авчирсан гэх мэт мэдээлэл байгаа?

-Хилээ хаасан нөхцөл байдалд гадаадын элчин сайдын яамуудад үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байна. Иймээс ажиллаж байгаа хүмүүсийг ирүүлээч гэдэг хүсэлтийг маш олноор тавьж байгаа. Эхний гурав дөрөв сарын нислэг болон таван сарын нислэгүүдэд ЭСЯ-д, консулын газрын ажилтнуудыг аваагүй. Иргэд ирэх гээд маш хүнд нөхцөл байна гэдгийг тайлбарлаж ирсэн. ЭСЯ-ын хүсэлтийг гаргаж үзээд зургаан сарын нислэгээс эхлээд нэг нислэгт 3-5 хүнийг авч ирж байгаа. Тухайн улсын ЭСЯ үйл ажиллагаагаа хэвийн явуулах шаардлагатай. Бид иргэдийг татан авахаас гадна Монгол Улсын гадаад харилцаа болон бодлого тасралтгүй явж байгаа.

Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр гомдол шүүмжил маш их байгаа. Авлига өгсөн авсан гэх мэдээлэл байгаа бол холбогдох газруудад нь өгнө үү. Энэ хүнд цаг үед хүний зовлонгоор ашиг хонжоо хайсан бол заавал шалгуулна. ГХЯ болон хилийн чанад дахь элчин сайдууд, консулууд энэ оны эхнээс өндөр ачаалалтай ажилласаар ирлээ. Бид хийх ёстой ажлаа л хийж байна. Иймд хэн нэгнийг түрүүлж авчрахын тулд авлига авсан консулын ажилтан нэг ч байхгүй гэдгийг би баттай хэлнэ. Өндөржүүлсэн байдал шилжсэн өдрөөс эхэлж цаг наргүй, иргэдийн дарамтад шүүмжилд ажиллаж байгаа.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:33:06

y4vSu6 http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [203.91.115.46] 2020-07-29 09:17:24

ажилд тань амжилт хүсье чин шударгуу ажиллаарай

Зочин [103.10.23.81] 2020-07-27 13:39:46

Сээмхийч гэсэн гэр минь Сэгсгэрч гэсэн ээжий минь гэж Эх оронгүй хүн бол амьд үхдэл юм шүү Ямарч хүн өссөн төрсөн эх орондоол жаргалтай байж чадна Хүний нутагт хэчнээн сайхан амьдарлаач эх оронгүй хүн бол хэнч биш

саса [202.126.88.66] 2020-07-27 07:51:41

Хятад тал руугаа хилээ нээж,хичээл сургуулиа танхимаар оруулалдаа одоо арай тэснэ тэснэ гэхэд хэцүүдлээ бүх ААН үүдээ дампууруулчихаад өөрсдөө татварын мөнгөөр туйлаад суухыг л бодож байгаа УОК-ын дарга Ууганбаяр ерөнхий сайд Хүрэлсүх нар болиосой ичих булчирхай байдаггүй ЮМ БАЙХДАА Хойшоо оросын хил бол арай болоогүй байхаа ядаж урагшаа ази руугаа хилээ нээл дээ маскаа зүүгээд л явах ирэхийг нь хориглох хэрэггүйштээ

Зочин [103.10.23.81] 2020-07-27 13:35:47

Чи бүү хуц дуртэй юм бол чи өөрөөн иргэж ирэхгүй Хятадруу гар тэнэг минь

Авилгын хэргийг мэдүүлэх гэрч байна уу? Байхгүй. [202.131.225.53] 2020-07-27 05:51:33

Өгсөн, авсан АЛЬ АЛЬ нь шийтгүүлдэг учраас Монголд ирсэн хүмүүсээс хэн ч юу ч хэлэхгүй. Тэгж золигтоод яахав. Харин хахууль өгсөн/авсаныг мэдэх ХӨНДЛӨНГИЙН ГЭРЧ байвал, тэгээд тэр нь мэдүүлэг өгөх хүсэлтэй байвал ч эвгүй шүү.

зочин [172.104.71.167] 2020-07-27 05:35:42

Авилга авсан хүнийг нь баримттай нь нэрлэ гэхээр нэрлэхгүй байж зарим хүмүүс худлаа үймүүлэхээ боль

ЗОЧИН [202.126.89.55] 2020-07-27 01:45:18

ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙГ ЭХ ОРНООС НЬ ХӨӨГӨӨГҮЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭГЭЭД ӨВЧИН ГАРЧ ЭХЭЛЖ БАЙХАД ИРЦГЭЭХГҮЙ ЯАСЫН ОДОО ЭДИЙН ЗАСАГ ХУМИГДААД, ӨВЧИН ТАХАЛ ГАРААД ИРЭХЭЭР ЭХ ОРОН БОДОГДОЖ БАЙГАА БИЗ ГАДААД ОРНЫГ ШҮТЭН ДАЛДГАНАЖ АМЬДАРЦГААХ ХЭЦҮҮ МУУ Ч ГЭСЭН ГЭР МИНЬ МУУХАЙ Ч ГЭСЭН ЭЭЖ МИНЬ ГЭЖ ЭХ ОРОНДОО ИРЖ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛ.

Зочин [202.21.108.211] 2020-07-26 12:43:30

dandaa shaana

Зочин [176.63.23.193] 2020-07-26 10:19:15

Энэ жоохон юм байж бухын баасаар баасан пээдийсэн золиг харагдаад байгаа юм. Мөөм Болормаа ээж нь л дарга болгож татуулсан биз

Зочин [192.82.64.175] 2020-07-27 07:02:18

huniig eejeer ni bitgii doromjil hun guai. Naad huuhed chini uuriinhuu chadlaar yavaa yum. mongolchuud ajil hiisen hundee haltai doo. chi bol ene huuhdiin haana ch hurehgui hun bgaa

Зочин [202.9.46.193] 2020-07-26 09:54:39

Гурван сая тэнэг ард түмэн байгаа болохоор сайд дарга нар нь тарвалзаж эзэн хаад шиг тансаглах нь аргагүй юм

Зочин [64.119.18.180] 2020-07-26 04:50:13

Худал хэлэхээ больчихоороо. 4 сарын 30-ны нислэг дээр гадаад яамны паразитууд боон будилаан тариад баригдаа биз дээ?!

Zochin [202.126.88.229] 2020-07-25 23:37:07

Manaihan solongosoos mongo tolj orsenguud ildsen mongoloo bodoo hed Tolsonoo helchihee hend hunii 1500 von toldog hen avahuu

Зочин [49.181.237.187] 2020-07-25 14:48:18

Australid irgen bolson humuus suudal avsan bhiin. Hetsuu humuusee suulgahgui yum bhdaa

Unen shtee 5-10sayiin hahuul ugch baij l mongold ochson humuus zunduu bgaa [8.20.127.57] 2020-07-25 11:07:39

Zochin

Зочин [202.179.27.201] 2020-07-25 10:30:41

одоо солонгосын талтай харилцан бичиг хийчих,наад гоншигоноод байгаа хулгайч лагайнуудаа дахиж нэвтрүүлэхгүй байх талаар

Зочин [178.128.82.122] 2020-07-25 13:48:10

Солонгос улсад гацсан Монголчууд хамгийн их хэл ам хийж байгаа харагдах юм. Гадаад улсад гацсан бүх Монголчуудаа боломжийн хэрээр татаж аваад байгааг ойлгох хэрэгтэй

zochin [222.97.77.11] 2020-07-25 13:19:21

chi khunii zovlongoor bakh tavaa khangaj baina ? chamd eneuunees khund zovlon kurten dee!!!

Zochin [109.89.151.254] 2020-07-25 10:25:15

Xaldvar avagsdiin toon yzyylelt ni ix ch gesen evropiin air kompaniud xymyysiin tiiznii mongiig butsaaj olgoj chadaxgyi uchir nislegee yildej baina.Xymyys ch uxamsartaigaar irengyytee ongotsnii buudal deer testlyylj oorsdiigoo 14 xonogoor gertee karantilj ajiglaj baina.Iimerxyy baidlaar vaktsin garsan ch xoishdoo 2022 on xyrtel yrgejilne gej tootsoolj baigaa.Mongol arai 2022 on xyrtel xilee neexgyi yum bish biz dee ?Zaluu mini jooxon bodoj yarij sudalj bicheerei !!!

Bi [107.77.111.94] 2020-07-25 17:06:15

ХЭЗЭЭ ИРГЭДЭЭ ВИКЗИНЖУУЛНА ТӨДИЙ ХҮРТЭЛ Л ИНГЭЭД БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХАА ДАА

иргэн [66.181.178.184] 2020-07-25 09:35:18

авлига өгснийг авч ирсэн шүү дээ.

Зочин [172.58.121.129] 2020-07-26 03:52:25

Hudlaa solior komisst olon hun shuurhai ajillaj bga avilga avah bolomjgui lalaraa

Зочин [202.126.89.135] 2020-07-25 10:42:27

Chamd barimt bgaa bol ATG ug ugui bol niigmiig har horooroo buu ut, har energiitei hog ve

Zochin [109.89.151.254] 2020-07-25 06:53:09

Xilee nee gedeg ni xyanaltaa ongotsnii buudal deer bairluulj zovxon mongolchuudiig ex orond ni zoogood irie gesen ali ch ongotsiig buulgaxiig mongol talaas zovshoorol og gesen yg tyynees chinii xelseneer xaldvar xamgaalliin deglemiig birgii saxiul gesen yg bish ee !Ovdoogyi xymyys diilenxi ni baigaa bygd ovdoogyi shyy !!!

Зочин [107.77.111.94] 2020-07-25 17:07:29

Тжр тийм өмар бишишүү дээ. Энэ аүсүүс аль л байдагаараа хичээж байна. Аүмүүёийг дарамтлалгүй ажлыг нь хийлгэ!

shaaa [182.160.0.208] 2020-07-25 06:10:05

shaagaaraa 5-10 say tuluud irsen hun duuren bn

Зочин [172.58.121.129] 2020-07-26 03:53:07

Hutsaa chi

Зочин [119.40.103.3] 2020-07-25 03:56:48

yasan sain medej bna chi tsaana chin uur l yum yarigdaad bnldaa avilga avchlaa gej chamd helne gej bodoo yu erguu dagz ve

Зочин [98.234.112.193] 2020-07-25 03:53:52

Хилээ нээх болсон шүү. Гадаадад байгаа иргэдээ вирус гэж хардгаа болимоор доо. Ихэвчлэн оросоос муусайн оюутнууд, афганаас энхийг сахиулагчид л тээж очсон шүү. Бусад газраас гайгүй байсан. Тиймээс иргэддээ хилэн нээх хэрэгтэй. Тусгай үүргийн нислэгээр мөнга хийсээр байх сонирхол нь давамгайлаад байх юмаа. ЕС- н хэлсэн монгол морь хүртэл нутаг руугаа гүйдэг гэсэн үг яасан бэ. Иргэддээ хилээ нээгээч ЕСайдаа!

Зочин [172.58.121.129] 2020-07-26 03:53:49

Neej bolohgui haldvaraas sergiileh ni zov

Зочин [107.77.111.94] 2020-07-25 17:08:16

Болохгүй!!!

zochin [66.181.161.95] 2020-07-25 02:55:25

mask zuuj,zai barij,gar ugaahar urdchlan sergiilj bga yum bol 21honog tusgarlaj nisleg hiih heregtei, mongolchud haach ch yavsn zavaan,deerelhuu,juram zoirchij bdg shde,odo olon niitiin gazar maskggui yavj bn,ochidr shangrila malls garch bhd,hoino yavj bsn zaluu humus tusgarlaltaas garsn,ter,ter udahgui garna geed yariad bsn,ted mask togtmol zuugeed dotor aldagui bolovch mask zuuj bn,mongolchud tim archagui,dahin ilerch bga bol virusguich dald bga bol ene ayultai,bas ter humusiin yaria sonshoor tusgarlah gazar bga bdl oilgomjtoi.eruul tusgarlaltaas garsn humusee mask zuuh shardlag tavimaar yum

zochin [66.181.161.95] 2020-07-25 02:45:12

gadaadaas mongolchudaa avch bn,harin mongol huntei gerelsen gadni irgedee avch boldogui yum u?,orshin suuh zovshorltei gadni irgenee avch bolno geh.mongold bh zovshorlguich ger bul bolsn bol huselt gargaj irj bolmor yum,21honog tusgarlad,tolbro tolj irj boldoggui yum u?,huhdene hezee ireh yum gej asugaad,chat yariad baitsgah yum?.alban esni ger bul bol bolmoor yum,alban esni gerlsen humus tsoohn bdg bh.olon sar jil bolbol bas ger bul huhedteige bhig bodohni oilgomjtoi.

иргэн [59.153.114.24] 2020-07-25 02:33:00

Иргэдээ ажил хийж байгаа хүмүүсийг гүтгэж доромжилохоо болиоч!!!!!!!!""өөрсдөө очиж халуун цэгт ажилаач чадахгүй байж.!!!!!!""өөрөө ийм хэрэг авилга авдаг хүмүүс л хүмүүсийг өөртөөгөө адил бодож хэлдэг .Өөрийгөө дуугүй -- Короноогоос хамгаалаад л суу!!!!!ёс зүйтэй бай!!!!!!!!!!Эрүүл бхйгаадаа талархаж амьдарч сурцагаа!!!!!!!!!!!!чиний эрүүл байгаа нь ::::::::Сайн ажилсан албан хаагчидийх шүү!!!!!!!!!!!

Зочин [172.58.121.129] 2020-07-26 03:54:40

Tiishd

Зочин [64.119.17.38] 2020-07-25 02:29:15

Цаг үе бүхэнд хийх ёстой ажлаа х ийх л ёстой ! Цаг наргүй ажиллаад ядаргаатай байгаа өбол өргөдлөөөгөөд гар ...! Дипломач гуай ярианы чинь логик дипломатч биш байна .... энэ өнгө чинь л авлигач ГЯ - г илэрхийлээд байгаа юм ...?!

Зочин [172.58.121.129] 2020-07-26 03:55:24

Shar hadnii emneleg baraad erthen

Аа [202.126.89.69] 2020-07-25 01:29:25

Авилга аваагүй гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бол энэ бацаан. ГХЯ ч жинхэнэ авилгажсан газар

Anuugaas irsrn irgen [59.153.85.71] 2020-07-25 01:01:45

Hun tus bur 5 saya hahuuli uguud deerees undur unetee bilet avaad irsen hun bn. MIATiin borluulaltiin heltes bolon ga yamnii nuhduud no toi. Gadaadad hamag hurunguu uren taran hiij bgaa irged jagsaaltand bagtaj neg udriin ch umnu boltugai irehiin tuld arga buyu hahuul ugch bn...

Би [107.77.111.94] 2020-07-25 17:09:50

Хахууль өгсөн хүний нэр, авсан хүний нэр, хэмжээг бөглөнө үү. Би цаазаар аваад өгье

Зочин [202.179.27.201] 2020-07-25 10:31:45

чи ингэж худлаа шаахаас лайв хийгээд бодитой хэлээч,даравгараасаа болов доо хахахаха

Zochin [122.201.22.159] 2020-07-25 05:43:53

Bitgii hudlaa shaagaad baigaaraa lalaraa

Зочин [66.181.187.63] 2020-07-25 00:47:30

хэцүү чадахгүй гээд ажлаа хийж чадахгүй байгаа бол чадах хүнд нь ажлаа өг. консулын дарга хийгээд асуудлыг шуурхай бүрэн шийдэж чадах залуус олон байгаа.

Зочин [103.10.23.81] 2020-07-27 13:42:42

Элчин консул гэдэгтөрд үүрэлсэн хулгайч нарын нохой төдий шуналтай бөхс долоогч хулгай луйварын нь гар хөлүүд байдаг гэдэгийг Хар тамихны хэрэг тод харуулсан Энэ муусаан ноход хахуул авахгүй байж мөн их харагдана даа

Зочин [178.128.82.122] 2020-07-25 13:51:01

чи амаа хөдөлгөж байхаар очоод хийгээч

Зочин [202.9.46.119] 2020-07-25 00:34:39

БИТГИЙ ХУЦАЖ УЛЬ


47 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
47 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.