Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Чех Улсын Элчин Сайд И.Бродскийг хүлээн авч уулзав

Aдмин / Нүүр

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав. Элчин сайд И.Бродский Чех Улсын Гадаад хэргийн сайд Т.Петржичекээс илгээсэн баярын захидлыг Н.Энхтайван сайдад гардуулан өгөв.

Чехэд байгаа монгол иргэдийг Чех Улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран 8 дугаар сарын 10-нд тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирч байгаад Гадаад харилцааны сайд талархал илэрхийлээд, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлжүүлэн ажиллах талаар ярилцав. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, экспортод чиглэсэн жижиг, дунд үйлдвэр байгуулах болон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл болон мөсний хоккейн спортын битүү дээвэртэй ордон барих төслийн талаар ярилцлаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.235] 2020-07-31 03:34:16

Vshechno nejlepshi


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.