Иргэдийн буруугаас болж үерийн ус авто зам руу бууснаар замын эвдрэл үүсгэж байна гэв
Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, Их тойруугаас хойш чиглэлд Дарь-Эхийн 3.3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсонтой холбогдуулан энэ сарын 28-наас эхэлж нэг сарын хугацаанд тухайн авто замыг хаагаад байна. Тус ажлын хүрээнд авто зам нь хоёр талаараа явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, L хашлагатайгаар бүрэн шинэчлэгдэж иргэдийн аюулгүй тав тухай зорчих нөхцөл боломжийг хангах аж. Уг авто зам зуслан руу чиглэсэн хоёр гол авто замын нэг. Иймд дээрх авто замыг хааснаар Долоон буудлын авто замын ачаалал эрс өсөх төлөвтэй байгаа тул хөдөлгөөний чиглэлээ зохицуулахыг холбогдох албаныхан анхааруулав. Мөн аль болох нийтийн тээврээр зорчихыг зөвлөлөө.
ЗАМ ТАВИХ НОРМ, СТАНДАРТЫГ НЬ ЯГШТАЛ МӨРДҮҮЛЖ БАЙГАА
(Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра)
-Энэ жил нийслэлд хэчнээн замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа вэ?
-Энэ жил ихэвчлэн гэр хороолол руу түлхүү зам тавьж байна. Улаанбаатар хотын төвийн авто замын сүлжээ хангалттай бий болсон. Одоо бид гэр хорооллын бүсүүд, тэр дундаа зүүн, баруун бүс рүү авто зам түлхүү тавихаар ажиллаж байна.
Нийт авто замын засвар, шинэчлэлтэй холбоотой 100 гаруй төсөл, арга хэмжээ байгаа. Төвийн замуудын хувьд авто замын сүлжээ хангалттай болсон учир явган хүний зам талбай, авто замын орц, гарцыг хаасан аж ахуйн нэгжүүдийн хашаа, байгууламжийг албадан буулгахад анхаарч байна. Ерөнхийдөө хотын хэмжээнд зам засварын ээлжит урсгал засвар 80 гаруй хувьтай явж байгаа. Сая үер уснаас болж замын эвдрэлүүд нэлээд гарсан. Эвдрэл үүссэн замууд ихэнхдээ өндөр насжилттай байгаа. Өөрөөр хэлбэл, 15, 20, 25 жил ашиглачихсан учир бүтцийн эвдрэл үүсч, үер уснаас болж эвдэрч байна. 23:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөний эрчим багассан үед авто замыг чийггүй болгож байгаад нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгээд явж байгаа.
Ерөнхийдөө өндөр насжилттай авто замууд дээр яаралтай шинэчлэлт хийх ёстой. Нөхөөд байх бус бүтцийн эвдрэлд орсон замыг шинэчлэх хэрэгтэй. Гэхдээ үүнд нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байгаа. Тиймээс автомашины хөдөлгөөн хамгийн ихтэй, бүтцийн эвдрэлд ихээхэн орсон замуудаа эхэлж засч байна. Үүнд Баянбүрдийн аюулгүйн тойрог, Тасганы овооны зам, “ТЭЦ-4”-ийн замыг дурдаж болно. Ирэх сард усархаг бороо орох урьдчилсан төлөв байгаа учир цаг хугацаатай уралдаж ажиллаж байна.
-Бороо ороход нийслэлийн авто замууд усанд автдаг үзэгдэл их байна. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Гэр хорооллын арын өндөрлөг хэсгүүдийн айл, аж ахуйн нэгжүүд үерийн жалга, сувгийг шороогоор нягтаршуулж, хааснаас болж үерийн ус авто зам руу орж ирж, лаг шавар нь ус зайлуулах шугамыг бөглөж байна. Авто замын ус зайлуулах шугам сүлжээ гадаргуугийн усаа зайлуулах ёстой. Гэтэл үерийн ус зайлуулах шугам сүлжээ шиг болчихоод байна. Өнөөдөр цэвэрлэдэг ч маргааш нь лаг, шавар, хогтой үерийн ус төвийн замын шүүрт худгуудыг бөглөж орхидог. Үүн дээр Нийслэлийн Засаг дарга арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулж, нийслэл, дүүргээс зөвшөөрөл аваагүй, үерийн ус зайлуулах жалга, сувгийг таглаж буусан хүмүүсийг албадан буулгахаар ажиллаж байна. Гэхдээ энэ нь маш олон хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байна. Өрх толгойлсон, олон хүүхэдтэй айл өрхүүд гарч ирээд албадан буулгалт хийхээр ирсэн машин техникийн дугуйн доор орох, шанаган дээр гараад суучихдаг. Нэг айл өрх, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болоод нийтийн эрх ашиг зөрчигддөг.
Ер нь авто замын шүүрт худгуудыг нэмэх ажлыг жил болгон хийж байна. Гэхдээ энэ нь хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болж санасны зоргоор бүрэн дүүрэн хийгдэх бололцоогүй. Эхний ээлжинд хамгийн их ус тогтдог замуудын шүүрт худгуудыг нэмж байна. Тухайлбал, “Чингис” зочид буудлын зүүн хойд уулзвар дээр нуур шиг ус тогтдог байсан бол энэ байдал арилсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нарны гүүрний доор гэх зэрэг олон жишээ бий. Шинээр тавьж байгаа замуудын тухайд ус зайлуулах хоолой гэх зэргээр иж бүрнээр нь шийдээд явдаг.
Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, авто замын шүүрт худгууд маань тухайн авто замын гадаргын усыг зайлуулах зориулалттай болохоос биш үерийн усыг зайлуулах ёсгүй. Үерийн ус зориулалтын далан сувгаараа гадагшлах ёстой. Гэвч дээр хэлсэнчлэн жалга, сувгийг нь айл, албан байгууллагууд тагласнаас болоод үерийн ус зам руу орж ирж шугам сүлжээг бөглөх асуудал гардаг.
-Өнгөрсөн их борооноор зам урссан тухай мэдээлэл сошиалаар явж байсан. Энэ нь замын чанарт асуудал байна гэсэн үг үү?
-25 дугаар эмийн сангаас өгссөн Чингүүнжавын гудамж гээд зам байгаа. 3, 4 жилийн өмнө ингэж их үерийн ус орж ирдэггүй байсан. Яагаад үерийн их хэмжээний ус орж ирсэн гэхээр “Өргөө” кино театрын арын гэр хорооллын айлууд үерийн жалга сувгийг хаасан. Үүнийг албадан буулгах ажлыг зохион байгуулаад явж байна. Авто замын шугам сүлжээ замынхаа гадаргуугийн усаа зайлуулах стандарттай байтал их хэмжээний үерийн ус орж ирснээр зайлуулах боломжгүй болчихож байгаа юм. Өндөр насжилттай зам учир хагарал үүссэн. Тэр хагарал руу их хэмжээний үерийн ус хавж ороод замыг хуулж гаргаж ирсэн. Ерөнхийдөө Чингүүнжавын хөшөө рүү өгссөн замыг 1970-аад оны эхээр Оросууд анх бетоноор барьсан юм. Ингээд 2008 онд хатуу хучилттай авто зам болгосон. Арав гаруй жил үүргээ биелүүлээд явж байсан зам. Иргэд үүнийг буруугаар ойлгож муу, чанаргүй зам тавьсан мэтээр ярьж болохгүй.
-Ер нь замын чанарт тавих хяналт хангалттай байж чаддаг уу?
-Ер нь сүүлийн жилүүдэд бид бүх замаа норм, стандартыг нь ягштал мөрдүүлж байгаа. Бид авто замыг чанартай хийлгэхийн тулд Японы мэргэжилтнүүдтэй хамтарч гарын авлага гаргаж авсан. Энэ гарын авлагын дагуу тухайн авто зам доор хийгдэж байгаа далд ажлыг гүйцэтгэгч, захиалагчийн хоёр хяналтын инженер үе шат бүрээр нь метр тутамд (тухайн орчныг оруулан авна) баримтжуулан авч комисс хүлээн авахад хавсаргах юм. Хэрэв фото зургийг бүрэн хавсаргаагүй тохиолдолд энэ замыг чанаргүй хийсэн гэж үзээд хуулуулна. Зардлыг тухайн аж ахуйн нэгж өөрөө гаргаж хийх ёстой гэсэн хяналтыг гэрээн дээр тусгуулаад явж байгаа. Иймд сүүлийн үеийн авто замууд иж бүрдлээрээ, чанартай хийгдэж байна.
-Зуслан руу чиглэсэн авто замын ачаалал маш их болсон. Дарь-Эхийн авто замыг шинэчлэн зассанаар хөдөлгөөний ачааллыг бууруулахад хэрхэн нөлөөлөх вэ?
-Дарь-Эхийн зам дээр эвдрэл гарсан шалтгаан нь зүүн талын уулархаг газрын айл өрхүүд үерийн ус зайлуулах жалга, шугамыг хаасантай холбоотой. Ингээд үерийн ус орж ирж замыг их хэмжээгээр эвдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо тус замыг засварлах, шинэчлэх ажил эхлээд байна. Ус зайлуулах шугам хоолойтой нь дахин сэргээж хийж байгаа. Зам ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим тэнд саатахгүй. Замыг ирэх сарын 27 хүртэл хоёр хэсэгт хэсэгчлэн хаана.
ГЭР ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМЫГСОНГОЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ
(Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очир)
-Иргэдийн зуслан руугаа явах гол зам учир Дарь-Эх, Долоон буудлын авто зам зуны улиралд ихээхэн ачаалалтай байдаг. тэгвэл Дарь-Эхийн авто замыг хааж, засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлснээр хөдөлгөөний ачааллыг зохицуулах чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
-Тээврийн цагдаагийн албанаас зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалтыг эрчимтэй явуулж байна. Өдрийн цагаар Долоон буудлаас төв рүүгээ чиглэлтэй хөдөлгөөнүүд нэлээн ачаалалтай байна. Харин үдшийн цагаар эргээд буцах хөдөлгөөнүүд ачаалалтай болдог. Энэ нөхцөл байдалд тохируулж хөдөлгөөн зохицуулалтыг хийж ажиллаж байна. Тухайн зам засварын ажил БЗД-ийн II хорооны нутаг дэвсгэр Сансарын клонкоос Дарь-Эхийн дунд буудал хүртэл үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор жолооч нар зорчих хөдөлгөөний чиглэл, цаг хугацаагаа сайн тооцоолж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн гэр хороолол дундах замаа сонгох нь зүйтэй. Жишээ нь, Сансарын клонкоос хойшоо гэр хороолол дундуур явсан зам чөлөөтэй байгаа. Мөн Монелоор хойшоо Дарь-Эхийн зам руу нийлэх Ганц худгийн замыг сонгох боломжтой.
-Хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулж ямар зөрчил их гарч байна вэ?
-Урсгал сөрөх үзэгдэл их байна. Бид бүхний зүгээс хяналт шалгалтыг биечлэн болон камераар тогтмол явуулж байгаа. Тэгэхээр жолооч нар урсгал сөрөхгүй, бусдын эргэлт хөдөлгөөнд саад учруулахгүй, аюулгүй байдалд нөлөөлөхгүй байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
ӨДРИЙН СОНИН Г.БАТ Б.ДАРИЙМ
Сэтгэгдэл
preyphynw [175.171.144.56] 2022-10-12 18:01:36
Мэдээ.МН <a href="http://www.g2hv713ocz596on68nbw614t29hb9g5ss.org/">apreyphynw</a> preyphynw http://www.g2hv713ocz596on68nbw614t29hb9g5ss.org/ [url=http://www.g2hv713ocz596on68nbw614t29hb9g5ss.org/]upreyphynw[/url]
txdkclkho [223.72.36.150] 2020-11-26 03:14:47
Мэдээ.МН <a href="http://www.gtk1df30d5865rotz83096r33x9ka2css.org/">atxdkclkho</a> txdkclkho http://www.gtk1df30d5865rotz83096r33x9ka2css.org/ [url=http://www.gtk1df30d5865rotz83096r33x9ka2css.org/]utxdkclkho[/url]
bsvwjwwlt [112.101.152.183] 2020-11-11 05:35:01
Мэдээ.МН [url=http://www.gp6t2604rx3cv24pv48kh86kjhu0i321s.org/]ubsvwjwwlt[/url] bsvwjwwlt http://www.gp6t2604rx3cv24pv48kh86kjhu0i321s.org/ <a href="http://www.gp6t2604rx3cv24pv48kh86kjhu0i321s.org/">absvwjwwlt</a>
mlsbyjentv [113.72.123.115] 2020-11-06 17:20:54
Мэдээ.МН <a href="http://www.g71kf4678lq3ghj25h57dp87j13ggn9ys.org/">amlsbyjentv</a> [url=http://www.g71kf4678lq3ghj25h57dp87j13ggn9ys.org/]umlsbyjentv[/url] mlsbyjentv http://www.g71kf4678lq3ghj25h57dp87j13ggn9ys.org/
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:30:22
dDV8rV http://pills2sale.com/ levitra nizagara
Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 22:21:53
casino online online casino <a href="http://onlinecasinouse.com/# ">vegas casino slots </a> slots games free http://onlinecasinouse.com/#
Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 21:34:56
http://onlinecasinouse.com/# big fish casino http://onlinecasinouse.com/# - casino blackjack <a href="http://onlinecasinouse.com/# ">gold fish casino slots </a>
Зочин [103.229.178.26] 2020-08-06 05:46:39
дураараа танхай хүмүүсийг захирч дийлэхгүй бол засаг захиргаа, хууль дүрэм гэж байсны хэрэг алга даа
[103.80.210.183] 2020-08-06 03:10:09
энийг далд оруулаач. ийм юм ярьж байгаа нь идсэн ууснаа бусдад тохох гэж л улайрч байна даг
Зочин [66.181.184.178] 2020-08-05 23:50:26
shaagaad l muu pizdets. Odoo zam gedeg chin zuvhun zam bish, orchin toiron ni bas tootsoh tootsoooloh yostoi. teriigee hiihgui baij umhii tsaraitai novsnuud odoo yavgan yavaa irgeded buruug uguh iuuu
Зочин [66.181.186.175] 2020-08-05 23:26:05
zam ni nimghen yum chin ebderelgui yahaw de 40 tonnii tom teregnvvd yabj bga tsagt myanga shan zam tabiad yamarch hereg bhgui
Зочин [50.101.118.166] 2020-08-05 21:21:21
Энийг зам гэхэд хэцүү ,хөдөөний малчидын ааруулаас нимгэн зам тавьчихаад ард түмэн буруутай гэхэх , яаж энэ үг амнаасаа гаргаж чадаж байна хэрэв эхнээсээ стандартаар тавьсан бол ямарч борооны үерт ингэж эвлэрэхгүй болуу даа Олон улсад явж үзлээ зам бол урлагийн бүтээлүүд болсон байна Монгол замаасаа хахууль авахыг бодохоос биш чанар гэдгийг мэддэггүй,Наад эвдэрсэн замаа өөрөө харж байгаа юу? Юу
Зочин [202.9.46.86] 2020-08-05 09:59:13
Indra gyai boliochee, naad ailyydad chini gazraa chuluul gej gants medegdel ireegvi, us zailyylakh khooloinii sankhvvjiltiig vgvi khiisen Yam, gvitsetgegch companitaigaa tootsoogoo khiigeechee, naad ailyydad chini gazraa chuluul gej gants udaa ch tanai niislelees medegdel ireegvi baij ailuud gazraa chuluuluhgvi geed baigaan da, AJILTAIGAA TANILTS, AJLAA MEDEJ SUDALSNII DARAA OLON UM YARI,AJLAA MEDEHGVI BITGII SHOUDAAD BAIGAACHEE, ICHMEER UMAA
Зуслангийн цагаар зам хаадаг буруу [59.153.114.193] 2020-08-05 08:21:01
Хавар 4,5 сард ажлаа хийж сураач
Зочин [192.82.78.45] 2020-08-05 07:35:53
Болиоч дээ, ямар дүнхүү амьтан бэ. Зам усанд эвдрэхэд иргэд буруутай гэж яаж хэлж чадаж байна аа. Замын борооны ус зайлуулах системийн тооцоо хийж чадахгүй, замын зураг төсөлд тусгаж чаддаггүйгээ юунд хаацайлна вэ?
Зочин [66.181.161.127] 2020-08-05 07:13:42
Дараа жил яаах бол доо иргэд машинаараа буруу яваад байна гэнэ дээ
Зочин [66.181.164.235] 2020-08-05 06:06:52
Новш юм даа. ийм юм хийлгэчихээд дараа хуцдаг новш юм даа.
Иргэн [59.153.114.27] 2020-08-05 04:12:28
энэ новшнууд шат шатандаа хахууль нэхэж шантаачлаад эцэст нь ард түмэн буруутай гэх шиг хуцдаг гөлөгнүүд вэ
би [202.70.44.46] 2020-08-05 07:22:48
үнэн
Hm [202.126.90.125] 2020-08-05 03:42:54
Төсөвийн хөрөнгөөр хийгддэг ажлын төсөвийн ххэсэгийг шат шатандаа албатай юм шиг нэхэж авдаг албан тушаалтнууд буруугүй л дээ. Иргэд л буруутай, тийм үү?
Зочин [182.160.33.60] 2020-08-05 04:11:01
Буруутай л байна шдээ. Ус зайлуулах суваг таглаад байгаа новшнуудаар бүх зардлыг нь гаргуулаач. Даварсан шээснүүд вэ
Зочин [57.73.48.37] 2020-08-05 03:35:08
хэхэ чанаргүй зам хүлээж авчихаад бурууг нь иргэдрүүгээ чихээд сууж байдаг сайхан ч алба болдоо зайлуул
Зочин [103.14.36.250] 2020-08-05 02:48:00
Pisdaanuud ajlaa zuv hiigeed tsag tuhaid n shalgaad yavahad yasiin, Ongorson hoino ni dandaa ingej hutsahiin, ene muu MAN-iig mongoloos zailuulaachee humuusee, iim songolt hiicheed hichneen jil darluulj suuh yumbee, t1-uudeee!!!!
Зочин [202.179.21.224] 2020-08-05 03:00:53
Иргэдийн биш та нарын буруу ! Хогны системээ сайжруулах цаг агаарын мэдээ сонсдог бол 7 хоногт нэг удаа суваг шалгах гэх мэт зохион байгуулалтын асуудал.
Зочин [103.10.21.39] 2020-08-05 02:36:54
ЧАНАРГҮЙ ЗАМ ..УСНЫ ХАЯЛГАГҮЙ АВТО ЗАМ ...МЭДРЭМЖГҮЙ ТӨЛӨВЛӨЛТ ...ИРГЭДИЙН БУРУУ ЮУ...Хэзээ ч иргэдйн байхгүй ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨРТЭЙ БАЙСАН БОЛ ...АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦЛИЙГ ӨНГӨРСӨН 30 ЖИЛД БҮРДҮҮЛЖ ЧАДСАНСАН БОЛ ӨНӨӨДӨР ИРГЭДЭЭ БУРУУТГААД СУУЖ БАЙХ УУ... ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШИРЭЭНИЙ АРААС ИРГЭДИЙГ БУРУУГАХГҮЙ ШҮҮ. . ТА БҮХЭН ИРГЭДДЭЭ ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛ...УИХ ЧАНАРТАЙ ХУУЛЬ БАТАЛ....ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БҮР ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭ....АРД ИРГЭДДЭЭ ЭЭЛТЭЙ БАЙ ТЭДЭНДЭЭ ХӨНГӨН ШУУРХАЙ ҮНЭНЧ ҮЙЛЧИЛ...
Зочин [103.10.21.39] 2020-08-05 01:40:58
ШАТ ШАТАНДАА ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БАЙ ...ЦАВЧИХАА Л БОЛЬЧИХ ..ХИЙЕ БҮТЭЭХ ГЭСЭН НЭГИЙГЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖ БОЛОЛЦОО ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ЗЭЭЛ МӨНГӨ САНХҮҮГЭЭР НЬ ШУДАРГА ХАНГАЧИХ....ҮЗЭГНИЙ ҮЗҮҮРЭЭР ГАРЫН ҮСЭГ ТӨДИЙНХНӨӨР ХЭДЭН САЯАР НЬ АВИЛГА АВДАГАА БОЛЬЧИХ ДОО ...АВИЛГАЧИД ТА БҮХЭН УЛС ОРНЫ МИНЬ ХӨГЖИЛД 30 ЖИЛ СААД ХИЙЛЭЭ ...ОДОО ЗҮГЭЭР Л БОЛЬЧИХ...ЕС ын хэлсэн үг байгаа шүү МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ гэж ...ТӨРИЙН АЛБАНЫХАН 2 гүй сэтгэлээр МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭ...
Зочин [103.14.36.250] 2020-08-05 02:50:08
EC ni bas yuvdee, tolgoi avilgachin pisdaa shdee
иргэн [139.5.217.183] 2020-08-05 01:20:17
Анхнаасаа та нарын Төлөвлөлт байхгүй зөвхөн өнөө маргаашийн хуурч бхйсан бүх зүйл чинь ил болж бхйгаа юм.!!!!!!"""""Иргэд бид харин ч өөрдөөрөө бор зүрхээрээ тэвчиж хүлээж амьдарч байгаа шүү.!!!!!!!Өөрсдөө хулх юм хийчихээд иргэд гэхж бухихаа бол!!!"""""Та нар нэгийг хийж нөгөөг нь устгаж байгаа биздээ.!!!!""""""Хэдэн луйварчидын гар хөлнүүд гоншигноод байлгүй чанартай хий!!!!!!!!!!
Зочин [103.57.95.26] 2020-08-05 01:07:08
Ирргэдийн буруу байлгүй яахав дээ. Хөл толгойгүйй хүмүүс дуртай газраа хашаа хатгаж, нүх байвал булж, овгор байвал тэгшилж байгаа шдээ. Гуу жалга, үерийн далан гэдэг чинь гэнэтийн болон шар усны үерээс хамгаалах зориулалттай байдаг байхад түүнийг дураараа хааж болохгүй, Гэхдээ төрийн шат шатны байгууллана ийм асуудлыг аливаа эрсдэл гарахаас нь өмнө таслан зогсоож, арга хэмжээ авч байх ёстой. Тэр ядарсан, олон хүүхэдтэй гэж эсэргүүцэж байгаа хүмүүсийг эрхлүүлж, толгойг нь илэх хэрэггүй. Хүн хүчээр боломжийн газар руу нүүлгэн шилжүүлж, тэдний ч олон нийтийн эрх ашгийг ч хамгаалах нь зөв.
Зочин [103.14.36.250] 2020-08-05 02:49:14
ug ni bol ene zuv, bainga shalgaad ajlaa zuv hiisen bol boloh l baisan, daanch ed tegdeggui
Зочин [103.10.21.39] 2020-08-05 00:24:21
Яагаад АРД ИРГЭДийн буруу гэж...ДЭЭД ШАТНААСАА ДООД ШАТАА ХҮРТЭЛ САНХҮҮЖИЛТЫГ ЦАВЧИЖ ЦАВЧИЖ АРАЙ ГЭЖ ОЛДСОН САНХҮҮЖИЛТЭЭР НЬ ТАВИГДСАН ЗАМУУД НЬ ширүүхэн борооны ая даахгүй ....АРД ИРГЭДЭЭ буруутгаад сууж байхын оронд АВТО ЗАМТАЙ холбоотой ААНыг бүгдмйг шалгаад шалтгааныг нь цаад эздийг нь олж ЦАВЧСАН ХӨРӨНГӨ МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛЖ авто замууддаа оруул...
Монгол хүн [202.126.89.126] 2020-08-05 00:07:16
Ямар ч ус зайлуулах шугам хоолоойгүй гудамж авто зам хэдэн зуун тэр бумаар хийсэн нэрээр дарга нар нь идэж ирсэн нийслэлийн үе үеийн дарга нарын буруу
xa xa [202.131.231.86] 2020-08-05 00:00:38
irgenii buruutai uildeliig huuliaaraa shiiideh gej huuli baidag shvv deee zvgeer l shaltag hahuul awsan baachkaaa