Монголын хамгийн том электрон бараа, компьютерын БСБ МЕГАСТОР дэлгүүр дүр төрөхөө шинэчлэж, шинээр үүд хаалгаа нээлээ
3,4-р хороололд байрлах нийт 2,500 м2 талбайг хамарсан Монголын хамгийн том электрон бараа, компьютерын БСБ Мегастор дэлгүүрийг анх 2007 оны 9-р сард ашиглалтад оруулж байсан билээ. Тухайн үедээ хамгийн томд тооцогдох электрон бараа, компьютерын их дэлгүүр мөн оны шилдэг барилгын шагнал авч байсан түүхтэй БСБ Мегастор дэлгүүр маань өдгөө 13 нас хүрч та бүхэндээ үүд хаалгаа дахин шинэчлэгдэн нээж байгааг дуулгахад таатай байна.
БСБ-н хамт олон шинэчлэгдэн нээгдсэн электрон барааны их дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа уртын дуу, морин хуурын эгшгээр эхлэллээ.

Тус ёслолын нээлтийн улаан туузыг БСБ группийн ерөнхий захирал Б. ЖАРГАЛСАЙХАН, борлуулалт, маркетингийн газрын захирал С. ЧИНБАТ, үйлчилгээ хангамжийн газрын захирал Б. ДАШЦЭРЭН нар хайчилж нээлтийн араг хэмжээг эхлүүлсэн юм.
БСБ Мегасторих дэлгүүр нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн Ази, Европын 30 орчим брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн техник технологийн шийдэл, чанарын үзүүлэлтээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэр ахуйн бүх төрлийн электрон бараа, компьютер, дагалдах хэрэгслүүдийг хаа ч байхгүй хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм. Мөн тус дэлгүүр маань Баянгол дүүргийн өнгө үзэмжийг нэмэх бүтээн байгуулалт болж чадсанд бид баяртай байна.

Манай компанийн үйл ажиллагаа жил ирэх тутамд өсөн дэвжиж, өргөжсөөр байгаа нь эрхэм хэрэглэгч та бүхний бидэнд өгсөн итгэл, чанартай бараа, бүтээгдэхүүн болон сэтгэлд хүрсэн үйлчилгээнд оршдог гэдэгт итгэж байна.
































































“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлж, түүний оронд С.Бямбацогт, З.Мэндсайхан нарын Ховдын фракцаас н.Тэлмэнг томилохоор болсон гэв үү?
Ж.Золжаргал: Зэсийн АМНАТ 20 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд асар өндөр үзүүлэлт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ
Б.Мөнхтамир: Хувь хүнийхээ карьераа хөөж, улс төрийн ажилдаа анхаарахыг хүсэж байна
"Хууль зөрчсөн бол торгох л юм байна лээ. Тэрнээс эгүүлэн татна гэсэн зүйл байхгүй"
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авлаа
Монгол Улсыг хөгжүүлэх ирэх таван жилийн үндсэн чиглэлийг батлав
Трамп: Украины авлигын асуудал дайныг энхийн замаар зохицуулахад саад болж байна
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана