Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мөнхзул: Анх лангуу түрээсэлж, гурилан бүтээгдэхүүнээ таксигаар зөөхөөр ашиггүй болох гээд байсан учраас автобусаар явдаг байлаа
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Таны бизнесийн гараа болоод өнөөгийн “Жүр-Үр” ХХК-ийг байгуулсан түүхээсээ хуваалцаач?
-Манай компани 1993 онд “Жүр-Үр” хувиараа эрхлэх аж ахуй гэж байгуулагдаж байсан. Анх би лангуун түрээсэлж ажилладаг байлаа. Анх амьдрахын тулд орлого олох, дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлөх гэх мэт наад захын хэрэгцээгээ шийдэхийн тулд хүнсний худалдааг эхлүүлж байсан. Ингээд бид 1998 онд гэр бүлээрээ ярилцаад бүгдээрээ хамтдаа бялуу үйлдвэрлэж эхэлье гэж шийдсэн байдаг. Ингээд өнөөгийн амжилт, монголчуудад танигдсан үндэсний бренд болох “Жүр-Үр” ХХК байгуулагдсанаас хойш 22 жил өнгөрчээ.
Бид анхнаасаа аав ээж, миний хань, дүү нар маань бүгд хамтраад үндэсний брэнд болох “Жүр-Үр” ХХК-ийг босгосон гэдэгтээ баяртай байдаг. Тиймээс энэ амжилт бол “БИ БИШ БИД НАР” гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Эргээд бодоход, 1998 онд бүх зүйл хямд атлаа орлого муутай, хангамж бага үе байсан. Хүмүүс тэр үед юм худалдан авахдаа хямд үнэ харж худалдан авалт хийдэг байлаа. Харин бид бялуу бол баярын тансаг сайхан хэрэглээ учраас бид хямд биш харин чанартай, хүн бүрт таалагддаг байлгахын төлөө хөдөлмөрлөж зүтгэсэн. Хямд байлгахын төлөө гэхээсээ илүү чанарыг эрхэмлэж ирсэн нь өнөөдрийг хүртэл үндэсний брэндийг хөгжүүлэх чухал хөшүүрэг болсон доо. 22 жилийн хугацаанд юу эсэхийг туулахав дээ. Биднийг ойлгохгүй олон бэрхшээлийг туулсан. 2000 оны эхээр үндэсний үйлдвэрлэл дөнгөж бойжиж байсан үе учир иргэд дотоодын бүтээгдэхүүнээс илүү гадаадын бүтээгдэхүүнийг гайхамшигтай гэж үздэг хандлага их байсан. Бейкери гэхээр бүр ч ойлгохгүй, нэг ширхэг бүтээгдэхүүний үнийг нэг килограммын үнэ юм уу гэж ойлгодог цаг үе ч байсан.
Ер нь бол шинэ үеийн бейкерийн түүхийг бид бүтээлцсэндээ баяртай байдаг. Энэ хугацаанд эдийн засгийн хямрал боллоо, төр засгийн шийдвэрүүд их өөрчлөгддөг, ард түмний хэрэглээнд бейкерийн соёл орж ирэх гэх мэтчилэн олон бэрхшээлүүд байсан ч бид тууштай байсан. Ямар ч бэрхшээл гарсан түүнийг давахын тулд хамт олноороо, гэр бүлээрээ нэг санаагаар, нэг зорилгоор зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна. Бид өнөөдрийн компаниа босгох гэж үр хүүхдээ хүртэл хойш нь тавиад хамтдаа зүтгэсэн хөдөлмөр, хөлс шингэсэн гэж боддог. Залуу нас, бүхий л амьдралаа энэхүү бизнесээ зориулсандаа ч баяртай байдаг. Зарим үед жирэмсний амралтаа ч авч амжихгүй ажлаа хийж байгаад шөнө нь төрсөн тохиолдол ч байдаг. Ер нь цаг завгүй ажилласан даа. Одоо “Жүр-Үр”-үүд 1000-уулаа болсон. Тэдний ар бүл гэхээр 4000 мянгуулаа болсон бөгөөд тэдний гэр бүлийн амьдралд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Анх бол бид энэхүү бизнесээ эхлүүлэхдээ амьдралынхаа наад захын асуудлыг шийдэхийн тулд эхлүүлж байсан бол одоо салбарын хөгжилд хэрхэн хувь нэмрээ хэрхэн оруулах вэ, ажилтан ажиллагсдынхаа амьдралын баталгааг хэрхэн хангах вэ, ажлын байрыг нь хэрхэн хадгалах вэ, яаж сэтгэл хангалуун байлгах вэ гэдэг салбарын төлөө болж, агуулга бол үргэлж баяжиж хөгжиж явдаг юм байнаа гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа.
-Та анх бизнесийн гараагаа лангуу түрээсэлж эхлүүлсэн гэлээ…
-Тухайн үед орлого багатай, ээж аваасаа бага зэрэг мөнгө авч лангуу ажиллуулж эхэлсэн. ОХУ-д сургууль төгсөөд ирсэн, хүүхдээ гэртээ хардаг байлаа. Гэртээ суухаар орлого олох шаардлага амьдралд тулгарсан. Ингээд 64 дүгээр дэлгүүрт лангуу түрээсэлж, ээжтэйгээ хамтран ажиллаж, ээж маань худалдагч хийдэг байв. Би лангууныхаа барааг нь зөөдөг. Би тэр үед “Өгөөж”-өөс гурилан бүтээгдэхүүн хоёр цүнхэнд хийгээд лангуун дээрээ авчирч зардаг. Хүнд цүнхтэй гурилан бүтээгдэхүүнээ таксинд суугаад авчрая гэхээр ашиг нь байхгүй болох гээд байдаг болохоор автобусанд суугаад авчирдаг байсан. Би залуу хүн байсан учраас таньдаг хүн таарчих вий дээ гэж их ичдэг байсан./инээв/ Гэхдээ тэр бүхэн надад өнөөдрийн боломжийг, хийж бүтээхийн төлөө замд таарах жижиг асуудлыг тоохгүй байх ёстойг ойлгуулсан даа.
Одоо бол бизнесээ хөгжүүлэх арга барил цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Шинээр бизнес эрхлэх гэж байгаа бол Монголын Үндэсний компаниудтай хавсарга болж хамтран ажиллаж, тэдний хэрэгтэй бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч байдлаар хоёр дахь сувгийг нээж ажиллах хэрэгтэй. Хүн ер нь чин сэтгэлээсээ дуртай зүйлээ хийвэл амжилтад хүрэх юм байна. Манай бүтээгдэхүүний технологийг манай бэр н.Сарангэрэл маань гаргадаг. Бид хамтдаа хүн бүхний баяртай, баясалтай үедээ хэрэглэгддэг тансаг сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас бид хийж байгаа хөдөлмөртөө сэтгэл хангалуун байдаг. Хичээснээр хүн амжилтад хүрдэг, гэхдээ хурдан үр дүнг харна гэдэг боломжгүй, цаг хугацаа шаарддаг гэдгийг онцолмоор байна.
-Өнөөдрийн нийгмийн амьдралыг та хэрхэн хардаг вэ?
-Манай төсвийн орлого 1 их наяд хүрэхгүй байсан цаг үе бий. Харин одоо төсвийн орлого 10-11 их наядын орлоготой болж 10 дахин өссөн байна. Гэтэл бидний амьдрал 10 дахин өссөн үү. Үгүй. Монголын ард түмэн бид нэг хэсэг бүлэглэлийн эрх ашигт бид нар тэдэнд өртэй юм шиг амьдраад байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Бид барилга байшин бариад, уул уурхайг ухаад 30 жил боллоо. Бид яг одооноос л хөгжлийн өөр арга зам, үе шатыг хайхгүй бол цаашдаа мянга онол яриад ард түмний амьдрал сайжрахгүй. Бидний хөгжлийн гарц бол хүн рүү чиглэсэн бодлого нийгэмд үгүйлэгдэж байна гэж хардаг.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:08:25
F6w9Un http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [203.217.139.243] 2020-09-30 07:31:55
Хэт их кремээр зузаан шавахаа болих хэрэгтэй. Үнээ нэмээд байдаг мөртлөө чанарт нь нэг их өөрчлөлт гарахгүй байгаа ш дээ. Дан цагаан гурил, сахар, транс тос нийлэхээрээ тэр чигээрээ хүний биед хор болно. Органик бүтээгдэхүүн түлхүү үйлдвэрлээч. Материал нь үнэтэй ч гэсэн хүний эрүүл мэндэд хоргүй.
ЗҮ [202.179.30.242] 2020-09-30 06:54:00
ЖҮР ҮРИЙН ТОРТ ХАМГИЙН САЙХАН БАЯР БОЛГОНООР ШИРЭЭГЭЭ ЧИМДЭГ ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ
Ganbaatar [192.82.71.48] 2020-09-29 12:51:38
Дайчин цоглог, зөв бодолтой бүсгүй шүү, улам их амжилт хүссэн ерөөе
ИХ ЗАЙРАН [84.247.48.38] 2020-09-29 01:24:03
БЯЛУУ ҮЙЛДВЭР БИШ ДЭЛХИЙН БҮХ Л УЛСАД АВГАЙ ХҮҮХДҮҮД ГАЛ ТОГООНДОО Л ХИЙЧИХДЭГ ТАЛХ ЗҮСЭЭД ЖИМСЭЭР ЧИМЭЭД Л БОЛОО, ХАРИН ХЯТАДААС 100% АВДАГ БАЙСАН ЦЕМЕНТИЙГ ЗОГСООСОН МАК ЦЕМЕНТ МОНПРОМЕТ ЦЕМИНТ, 100% ОРОСООС АВДАГ БАЙСАН ӨНДГИЙГ ЗОГСООСОН НВЦ ӨНДӨГНИЙ ҮЙЛДВЭР МЭТ ГАДАГШАА ВАЛЮТ УРСАХЫГ ЗОГСООСОН ОЛОН ҮЙЛДВЭРИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛДАГ БОЛООСОЙ, ГАДНААС ЭМ, ҮНЭРТЭЙ УС, ЦАХИЛГААН БАРАА ЗӨӨЖ ДАМЛАГЧДИЙГ ШАГНАХ ҮНДСНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ДОРОМЖИЛЖ БУЙ ХЭРЭГ ЮМАА
Зочин [139.5.218.144] 2020-09-29 14:43:36
Уул ухаж ус ширгээгээгүй л хүн байна даг шагнахаас яахав.
Зочин [192.82.71.1] 2020-09-29 13:48:18
Soliorchih yumaa shini buhniig hiij mongold huns uildberlegch gej yu bdgiig utgaar ni ard tumend oilguulsan busdiin amjitand buu ataarh
Зочин [192.82.75.102] 2020-09-29 03:23:14
tiim l de gehde bas orosos ordeg gurilan bvteegdhvvnig baga ch gesen buurilsan lbh
Би [103.26.195.193] 2020-09-28 11:35:16
Бялууны хувьд хамгийн гоe нь эднийх.kpem bagatai..амттанг байнга идэх буруу.хааяа хэрэгцээ гарвал эднийхээс авдаг.
Boogii [66.181.189.214] 2020-09-30 23:25:01
Best gej helj chadahgui ee edniihiig edeheer tseej horsood vheh shahdag bayaraar ehner abchihdag bi jaahan amsah tudii edhed l hed honog tseej horosdog yundaa bdagiin
Иргэн [198.16.66.99] 2020-09-28 08:09:51
Эднийх аль болохоор Эко талруугаа бүтээгдэхүүнээ сонгодог өдрийн бүтээгдэхүүнээ өдөрт нь борлуулаад орой болонгуут хямдруулаад зардаг илүү гарвал устгалд оруулдаг гэж дотор нь ажилладаг хүнээс сонссон энийг хэлсэн хүн шударга хүн учраас итгэсэн, Сайхан бүтээгдэхүүн гаргадаг хамт олон болон Мөнхзул захиралд нь баяр хүргэе.
Boogii [66.181.189.214] 2020-09-30 23:28:00
Hvnd tursun uduruur edniihees biyaluu abaad hvrgvvlsen chin nuguu hvn maani utasdaad haanaas absiin hugzurtsun bn geheer edniihruu utasaar yarisan ymar bayaluu absiin geheer tiim gesen chin aan ireed soliulchih gesen sh dee kkk uuchlaarai ch bhgui ebgui baidal oruulsan
Эмч [139.5.217.22] 2020-09-28 05:12:51
Хөгжилтэй оронд бялууг ийм ихээр 1000 ажилчин хиигээд хөлдөөж хадгалахгүй л зөвхөн тэр дор нь арын жижиг цехдээ1’2 ширхэгээр хийж зардаг.Дуусахаар нь дахиад багаар хийдэг. боловсон бага хэрэглээ бдаг. Америк .Герман Швед өндөр хөгжилтэй оронд транс тос хэрэглэхийг хорьсон бдаг.монгол сүүлийн үед үргүйдэл их бгаа нь транс тостой холбоотой.шүү
Зочин [183.81.170.30] 2020-09-30 03:34:18
H Hudlaa medemhiireh hereggui ee. Helj baigaa ornuudad chin amidarch bailaa. Yamar ch gazar 2 turliin buteegdehuun baidag. Mass uildwerleliin buteegdehuun. Tsuun shirhegee gar argaar uildwerlesen artisanal buteegdehuun. Uuroo artisanal buteegdehuun yariad bh shig bn. Iim bvteegdehuunuud n baga undor unetei uildwerlegddeg. Tsuuhuulee eswel neleed hangaluun amidraltai humuus tuuniig heregledeg. Harin dundaj buyu baga orlogotoi humuus heregledeg mass produced yumnuudiin huwid zarim n yalanguya Amerikad yun manai Jur-Ur baidag shvv. Rezin shig eswel het chihertei, amt oruulagch, nuushlogch ikhtei baidag. Amerikad ochood Target orood talhiig n bazchihaad butsaagaad tawihad barag anhniihaa hewtei bolchihdog aygui sonin.. Manaid ch gsn Jur-Ur uneteidee orohgui shdee. Herew deer durdsan artisanal bvteegdehuun idmeer baiwal River kitchen eswel Cafe Matcha ch yum uu orj awch baih heregtei baih
Зочин [202.179.25.61] 2020-09-28 03:57:45
Uul uurhaid l neg ih ushirhsun humuus. Olborlolt hiij jaahan yum exportloj baij gadnaas olj irsen valyutaar ene avgagiin hiij baigaa byaluu boovnii orts nairlagand ordog buteegdehuun avna shd. Uul uurhaigui bol ene avgai nuguu l languun deeree zogsoj baih baisan biz
зочин [202.126.88.236] 2020-09-28 03:39:17
Жүр үрийн маслон кремтэй торт их гое байдаг одоо хийгдэхгүй байгаа гэж байсан маслон кремтэй тортоо үйлдвэрлэж байгаарай дуртайяа худалдан авах болно шүү та нарт амжилт хүсье!
Манай гэр бүлийн баярын бялуу [202.70.44.116] 2020-09-28 03:37:37
Гэ:р бүлийн тэмдэглэлт өдрүүдийг "Жүр-Үр"-ийн бялуугаар итгэл төгс чимдэг шүү. Захирал нь гавъат болох нь нөр их хөдөлмөрийг үнэлсэн төрийн хайр юм. Баяр хүргээд амжилт хүсье. Нийт хэрэглэгчддээ зориулан том хямдралын өдрүүд хийвэл баярлах болно.
Зочин [66.181.184.199] 2020-09-28 03:32:38
Жүр үр үнэхээр амттай чанартай торт хийдэг шүү. Жүр үрийг л сонгодог. Улам их амжилт хүсье
Зочин [202.9.46.59] 2020-09-28 03:15:50
Гавъяат ажилчин гэж бас байх уу. Айл болгон гэртээ бялуу хийчихдэг. Гавъяат айлууд..байхнээ
T [202.55.188.41] 2020-09-28 03:12:02
Ner devshisen bsan ch demjinee uildverlegch garch bj uildver hugjinuu
Эмч [139.5.217.22] 2020-09-28 01:51:02
Монголын ард түмнийг хордуулсаны талөө өндөр шагнал өгсан бна.Транс тос элсэн чихэр цагаан гурил бүгд хор шүү.Миний ард түмэн ухаарах хэрэгтэй.Зүгээр л хогын саванд хийх хэрэгтэй. 1000 ажилчин ямар их хор өдөрт үйлдвэрлэж бна вэ.Дэлгүүрт торт бага бх хэрэгтэй.Дотор нь нүдэнд харагдахгүй хөгц мөөгөнцөр бдаг хамгийн муу бүтэнгдэхүүн.
Зочин [172.56.38.230] 2020-09-29 00:46:05
Vnenshvvdei anxaarex. Xerertei !
Алтанцэцэг [122.201.19.99] 2020-09-28 05:47:30
Энэ янхан пзда татвараас зайлсхйигч
uhsen nohoi [202.9.46.102] 2020-09-28 04:19:00
iim balai huuchnasa salj chaddagui erguu emch nar hetsuu shuu yum l bol antibiotik bichij ogood buh ovching hundruulj yriad neg hudla gavia zuusen hun hurdan uheed shine uy n garj iresei
zailuul yaj emch hiidegiin [202.70.34.30] 2020-09-28 02:30:23
buh hugjiltei orond bakery bdag avah ugui tanii songolt shuu. bitgii iim hotsrogdson bai.
Зочин [202.126.90.73] 2020-09-28 01:45:22
Ингээд ирэхээрээ л гишүүнд нэр дэвшдэгсэн. 4 жилийн дараа нарийн боовчин их хурлын гишүүн АН-ын Баттулгын фракцаас нэмэгдэхнээ
Зочин [66.181.161.118] 2020-09-28 02:23:27
Ингэж хэлээд л байдагын одоо 2024 онд бас нэр дэвшинэ биз өөрийгөө худлаа баахан рекламдаж байгаад
Зочин147 [103.229.122.24] 2020-09-28 01:43:24
Хүний эрүүл мэндийг бодож түүхий эдээ сонгон үйлдвэрлэлээ явуулвал ч улам л хөгжиж амжилт гаргана даа
zochin [103.57.92.138] 2020-09-28 01:22:59
Уул уурхай байхгүй байсан бол автобусаар боовоо зөөгөөд л байж байх гэсэн гэдгээ ойлгодоггүй л хүн юм байх даа. Эдийн засаг томроогүй бол хүмүүс Жүр үр торт идээд л суугаад байхгүй байх даа. НЭг юм хийхээрээ нөгөө хэсгээ үгүйсгэдэг бол бас л том дутагдал шүү. Макро түвшин ахиу байж микро түвшин ахинаа гэж. Ном сайн уншиж баймаар бүсгүй байна.
Зочин [124.158.95.138] 2020-09-28 03:32:11
Уул уурхайн хүчээр эдийн засаг тэлж өөрсдөө хөл дээрээ тогтсон гэдгээ огт ойлгодоггүй Хар хорин Нарантуулын наймаачдаас авахуулаад энэ хүүхэн мэтийн дориун бизнесмен болчихсон хүмүүс хүртэл газрын баялаг ашиглах огт хэрэггүй мэтээр попрохыг хараад гайхахаас цаашгүй юм даа.
ЗОЧИН [124.158.95.14] 2020-09-28 01:10:44
МУНДАГ ХӨДӨЛМӨРЧ ЭМЭГТЭЙ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ, ЖҮР-ҮРИЙН БҮТЭЭГДХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭДЭГ, ЯЛАНГУЯА ТОРТ, СЭНДВИЧ ГЭЭД ГЭЭД БҮТЭЭГДХҮҮНҮҮД НЬ АМТТАЙ САЙХАН БАЙДАГ ШҮҮ.
Зочин [202.55.188.35] 2020-09-28 01:00:18
Авч идмээргүй юм байна лээ. Манай дүү ажиллаж байсан. Хөлдөөсөн гурилан бүтээгдэхүүнээ салбар болгон руугаа тарааж түгээлтэнд явдаг байсан. Хөлдүүсээ жигнээд л ард иргэддээ зарна. Үндэсний үйлдвэр л гээд байдаг. Ард иргэдээ яаж хуурч чаддаг байна аа. Болж өгвөл өөрсдөө хүүхдүүддээ хийж өгч бай.
hogj [202.9.46.102] 2020-09-28 04:22:08
yum unsh hogj holduu buteegdehuun belen buteegdehuunees shine eruul baidgiig medeh uhaan esvel yum unshij sudlahaar hel us chamd hairlaasai gej
Зочин [66.181.161.90] 2020-09-28 03:03:05
Европт ч бас хөлдөөсөн бүтээгдэхүүнээ шөнө нь дэлгүүрүүдэд тараагаад өглөө нь гаргадаг даа
Nyamsuren [103.57.94.143] 2020-09-28 01:14:47
сайн юманд садаа мундахгүй гэж.яах гэж хийж зүтгэж яваа нэгэндээ хорын үг хэлнэ вэ? мундаг ажилсаг бүсгүй байна.бахархаж байна.жүр үрийг хэрэглэх дуртай.амжилт хүсье
zochin [202.55.188.36] 2020-09-28 00:39:34
30 jiliin hugatsaand Mongolchuudiig het targalalt hort havdar chihriin shijin zurh sudasnii uvchnuur uvchluulehed ih huvi nemer oruulsan gaviyatai huniig shagnah ni ene niigmiin togtoltsoonii zuv shiidver. Tsaashdaa ilchleg ihtei elsen chiher trans tos huulgugch ungu amt oruulagchaa ulam nemj humuusiin hoolnii durshliig nemj biznesee tsetsegluuleerei.
hogj [202.9.46.102] 2020-09-28 04:23:24
iim mal erguu huuchnii dagznuud bugd uheed ydaj googles yum unshad oilgod hereglee gej meddeg shine uy hurdan garch iresei
Зочин [202.55.188.45] 2020-09-27 23:44:08
Ажилсаг эрч хүчтэй таньд баяр хүргэе.Жүр үр миний дуртай бүтээгдэхүүн
Зочин [202.126.89.142] 2020-09-27 23:20:37
хийж бүтээвэл амжилтанд хүрдгийн том жишээ байна даа
Иргэн [103.26.195.203] 2020-09-27 21:37:09
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тосоо гэж санаа муутай хүмүүсийн ажил үйлс хэзээ ч бүтдэггүй юм шүү
D [66.181.189.235] 2020-09-27 21:16:19
Uher mongol chuud
irgen [109.189.82.185] 2020-09-27 19:51:53
krem budag g hyatadaas oruulj irdeg gesen chin ahij avahaargui bolchihloo. øngø uzemj budag ih l goe bolohoor huuhduud neheed bdag.
Эрдэнэчимэг [59.153.114.238] 2020-09-27 17:45:28
Бахархаж бна Баялаг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл төрдөө үнэлүүлсэн Жүр үрийн хамт олны удирдагч эмэгтэйд талархал илэрхийлье Эко бялуу олныг хийгээрэй
Eh oron [202.126.90.63] 2020-09-27 17:24:28
Hen yu gej helhen vnendee hamaagvi shvv ta bol chadsan zaashdaach chadan amjilt bvhnii zaan zoblon shanlal ataarhal horon muu vg zaabal dagaj ybdag ym bitgii too zvgeerel zorilogoo zaashin vrgejilvvl tanai bvteegdehvvniig bi 22 jil idsen odoo hvvhdvvd mini idej osoj bain magadgvi ach zee nar mini ideh baih tanai hamt olond amjilt hvsej az jargaliig hvsii
Irgen [202.9.40.22] 2020-09-27 15:06:54
Jyr yr ene salbartaa dyndaj davxragat dyndaj yilchilj bga chanaraa saijryylax xeregtei ynee nemeed bga murtuu chanar ni ynee gyitsexgyi bolson xoishid anxaaraxgyi bol yilchlyylegchid songolttoi bolson
Зочин [202.179.26.208] 2020-09-27 14:49:47
Жижиг пирогнуудад нь дуртай. Харин том Тортныхоо кремийг багасгаарай. Ганц эднийх ч биш бусад бялууны үйлдвэрүүд ч гэсэн урдаас оруулж ирсэн бэлэн крем хэрэглэдэг. Уул нь өөрсдөө сайхан ориг крем хийдэг болчихвол сайнсан.
Эмч [139.5.217.22] 2020-09-27 13:47:14
Энэ авгайн шагналыг хураах хэрэгтэй ард түмнийг хортой бодисоор хордуулж бна.хорт хавдар их үүсч бна.Баттулгад өөр шагнах хүн олдоогүй юи бна.кк Эмч багш нартаа гавьяат цол өгье Халдвартын эмнэлэгийн Нямхүүд гавьяат цол өгье
Irgen [202.9.40.22] 2020-09-27 14:48:33
Hyamhy medee damjyylaj bga naad virystei chin emchlegch emch syvilagch nar udur shunugyi eeljlen ajillaj ar ger ami nas achaanii xyndiig yyren temtsej bga tedend gavya shagnal darga daamalaas ilyy chyxal bx
Зочин [192.82.76.181] 2020-09-27 13:29:54
E-mart- д зардаг танай пизза их гоё шүү
Зочин [59.153.115.96] 2020-09-27 13:25:16
КРЕМИЙГ НЬ БАГАСГААРАЙ, ХУЛХИ КРЕМ БЯЛУУГ БУЗАРЛАНА. ХУГАЦААГ НЬ ХУДАЛ УРЬДЧИЛЖ БИТГИЙ ТАВЬЖ БАЙГААРАЙ ХУУРАЛТ ШҮҮ
ангижав [202.9.46.110] 2020-09-27 13:01:41
хөдөлмөрч эмэгтэй.
Зочин [49.0.212.45] 2020-09-27 12:38:29
мундаг эгч шүү
Одоо болтол ийм бгаа нь харамсалтай [202.9.46.176] 2020-09-27 12:08:17
Саяхан зориулалтын бус тээврийн хэрэгслээр тортоо зөөвөрлөж байсан нь илэрсэн.
Зочин [202.9.46.139] 2020-09-27 11:12:19
социализмын үеийн бялуу ориг бялуу байсан. Одоо үеийн бялуу хулхи бялуу. Одооний бялууг идэхгүй гээд хаачих вэ дээ.
Зочин [139.5.218.243] 2020-09-27 13:18:39
Uhsenii socialismiin byaluu. Chi tegj bitgii shaaj bai. Aimshgiin talh shig l yum bsan. Chi te
Зочин [192.82.76.169] 2020-09-27 12:16:29
Битий шаа шал лаларын торт бдг бсн масло нь давстай
ganaa [59.153.115.199] 2020-09-27 11:08:40
saihan buteegdehuun gej songolt hiideg, amjilt
Зочин [203.91.115.52] 2020-09-27 11:01:42
монголчуудыг дрож сахартай гурилаар чихэж амь насанд нь халдаж байгаа түнтгэр авгай. 23-р сургуулийн хүүхдүүд эдний дрожтой гурил чихэж таргалалт шижин хавдар тусч чимээгүй үхлээр өвчилж дуусдаг. транс тос сахар дрож 3 нийлэхээрээ хортой нэгдэл үүсдэг.
Зочин [49.0.218.120] 2020-09-27 13:18:18
тэр сургуулийн хүүхдүүд заавал идэх албатай юу?
tusa [66.181.168.81] 2020-09-27 10:57:07
Битгий дандаа атаархуу зангаараа бүхнийг харлуулж бай эргүү төлөгүүд ээ. Та нар энэ хэмжээнд хүрэх байтугай бондгор чинь хүрэхгүй, хий л орилохоос өөр юм байхгүй нийгмийн хог шаарнууд ш дээ. Б.Мөнхзул, тэдний хамт олонд ажлын амжилт хүсье. Саад бүхнийг та бүхэн давж чадна .
Зочин [122.201.21.228] 2020-09-27 10:49:27
БЯЛУУ НЬ НАЯН ХУВЬ КРЕМ
Зочин [202.70.44.46] 2020-09-28 00:05:14
hehe
Буяны ажил биш [67.175.198.212] 2020-09-27 16:33:20
Тэгж байж л ашиг олдог байх, хүний эрүүл мэндийг үл тоож, өөрсдийн түрийвчээ л дүүргэхээ боддог хүмүүс.
Zochin [172.58.43.10] 2020-09-27 10:30:11
Urdaas oruulj irsen hunsnii budgaar edniih nitriteer hatan suih 2 mongoliin ur sadiig hugatsaanaas n omno burhnii orond ilgeeh zorilgotoi biletiig n havdar sudlaliin undesnii tovd zarj olon jil ur buteeltei ajllaj hunii nulimsaar zoos olj bayjij baigaa amjilttai yavaa kompanuuddaa,ednii buruu baihguiee mongolchuud avch iddegteee l hohino bolj baigaa yum daa
Зочин [202.9.46.139] 2020-09-27 10:21:02
Гадаадын орны ядуучуудын иддэг тахиа гахайн махыг эргүү мунхаг монголчууд тансаг хүнсэнд тооцож идэж байна.
Зочин [103.80.210.183] 2020-09-28 04:23:40
монголд өмнө нь ядуучуудын хоол байсан тарвага ангийн мах жимс тэргүүтэнг идэх гэж үхэлдээд байдаг болсон.
Zochin [139.5.217.22] 2020-09-27 10:07:21
Торт биенд хортой.Транс тос хэрэглээд хэрэгүй шүү ард түмэн минь ийм их хор идэж хордож болохгүй.Сахар хүнд маш их хортой .Пица бургер хямд бүтээгдэхүүнээр хийсэн торт хүнд хор болно. Америкд ядуу хүний хоол
Зочин [49.0.212.45] 2020-09-27 12:38:11
өдөр болгон идээд байвал тэгнэ шүү дэ, жилдээ тоотой идэх ёстой хүнс
Зочин [202.9.40.19] 2020-09-27 09:09:42
Амжилт ! Жүр үрийн бүтээгдэхүүн надад таалагддаг. Гэхдээ нэг удаа би МАРГААШ үйлдвэрлэгдсэн бялуу авч байсан шүү.
Зочин [202.9.46.176] 2020-09-27 12:09:23
аймаар юмаа
Наран [66.181.190.37] 2020-09-27 08:10:25
Тууштай ,сэтгэлтэй байсны шагнал баяр хүргэе улам сайхан амттай тортоор ард түмэнээ баярлуулж яваарай.