Н.Эрдэнэхүү: Хавдрын эмнэлэг орон нутаг руу нүүнэ

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 20 гаруй жил Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь хорт хавдрын өвчлөлтэй холбоотой. Сэргийлж, бас эрт илрүүлбэл хавдраар нас барах явдлыг бууруулах боломжтой гэж үздэг. Хорт хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Хавдрын эмчилгээ, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах бодлого хэрэгжиж байгаа гэсэн. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хавдар судлалын үндэсний төвөөр дамжуулан хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэнэ гэдэг боломжгүй. Тиймээс ЭМЯ-аас хавдрын оношилгоо, эмчилгээг бусад бүх шатны эмнэлгүүдэд чанартай хийж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, эхлүүлээд байгаа. Энэ ажилд манай төв онцгой үүрэг гүйцэтгэн, лавлагаа шатлалын төв эмнэлгийнхээ хувиар хөдөө, орон нутгийн, дүүргийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Ерөнхийдөө гурван үндсэн хэлбэрээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна. Нэгдүгээрт, эмч, мэргэжилтнүүдийг ХСҮТ дээр гурван сараас хоёр жилийн хугацаанд төгсөлтийн дараах мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтаар бэлтгэж байна.

Хоёрдугаарт, аймаг орон нутагт манай төвийн эмч нар сэлгэн ажиллаж, хавдрын мэс засал, хими, ангиографи, дүрс оношилгоо, эд, эс судлалын шинжилгээ гэх мэт тусламж үйлчилгээг орон нутгийн эмч нартай хамтран хийж, ажлын байранд нь дагалдуулан сургаж байна. Цаашид ЭМЯ-аас эмч солилцох тогтолцоог улам бүр сайжруулан, хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллах эмч, мэргэжилтнийг урамшуулан дэмжих хөтөлбөр гарч байгаа.

Гуравдугаарт, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ХСҮТ дээр нарийн мэргэжлийн эмч нарыг дагалдуулан ажлын байранд сурган дадлагажуулж байна. Энэ онд хими, хөнгөвчлөх, дүрс оношилгоо, хавдрын мэс засал, хавдрын бүртгэл, тандалтын чиглэлээр 20 гаруй эмч, сувилагч, мэргэжилтэн манай төв дээр 14 хоногоос нэг сарын хугацаанд суралцсан. Одоо хими эмчилгээний хувьд мэргэжилтэн дутмаг эмнэлгүүдтэй гэрээ байгуулан мэргэжилтнүүдийг нь сурган дагалдуулж, хими эмчилгээг бүхий л дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хийдэг болоход дэмжлэг, арга зүйгээр туслан ажиллаж байна.

-Дүүргүүдэд хавдрын мэс заслын тасгийг нүүлгэн шилжүүлээд байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүл мэндийн салбарын реформ хийгдэж байгаатай холбогдуулан Хавдрын мэс заслыг дүүргүүд хийх боломж бүрдсэн.Энэ хүрээнд бид Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хавдрын ерөнхий мэс заслын тасгийг нүүлгэн шилжүүлээд байна. Тус эмнэлэг дээр манай хавдрын мэс заслын мэргэжил эзэмшин төгссөн хоёр залуу мэс засалч байгаа ба манай эмч мэргэжилтнүүдийг ажиллах хугацаанд даган суралцаж, өөрийн эмнэлэг дээр зарим эмчилгээг шууд нутагшуулан үлдээхээр гэрээ хийгээд байна. Мөн Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн эмнэлэгт хавдрын технологийн хамт бүх төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахаар болсон. Үүнтэй адилаар Амгалан амаржих газар дээр манай эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, хөхний мэс заслын баг шилжин байрлаж ажиллаж эхэллээ. Гэрээний нөхцөл мөн дээрхтэй ижил учир цаашид Амгалан амаржих газар маань энэ чиглэлийн мэс заслын чадамж нь улам бүр дээшилнэ гэж үзэж болно. Энэ мэтээр цаашид олон дүүргийн эмнэлгүүд, аймгийн эмнэлгүүдийн чадавхыг дээшлүүлэх юм.

-Хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Ганцхан эмнэлэгт ирсэн хойно нь биш, эрт илрүүлж чадвал амь насыг аварч, удаан жил амьдрах боломжтой гэж ойрын үед их ярьдаг боллоо. Тэгэхээр урьдчилан сэргийлэх энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хүн амын дунд хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад өвдсөн үед нь эмчлэх, эрүүлжүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайн хөгжсөн байх ёстой. Гэхдээ эмчилгээний үр дүн нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлж оношилж чадаж байна уу гэдгээс шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хавдрыг эрт шатанд нь илрүүлбэл эмчилгээ үр дүнтэй, хүн нь удаан амьдрах, тэр тусмаа бүрмөсөн хавдаргүй амьдрах бололцоотой. Тийм хүмүүс зөндөө бий. Харин эсрэгээр, хожуу илэрсэн тохиолдолд эмчилгээ их хүндрэлтэй, үр дүн багатайгаас тухайн хүний амьдрах хугацаа богиносох, өөрт нь бий болох зовиур, хүндрэл ихсэх гээд олон таагүй үр дүн гарна. Манай улсад жилдээ 6000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувь нь өвчний хожуу үедээ анх оношлогдож байна.

Эрүүл мэндийн салбарын реформд нийгмийн эрүүл мэндийг сайжруулах том хөтөлбөр орсон. Энэ нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлье хэмээн зорьж буй. Тиймээс бид энэ хожуу шатандаа илэрч буй 70 хувийг эсрэгээр эрт шатандаа илэрч буй 70 хувь болгох хэцүүхэн боловч биелэх боломжтой зорилтыг тавиад ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн манай төвийн ажил биш, олон талт хамтын ажиллагаа, ойлголцлын үр дүнд биелэх учиртай юм. Тиймээс ЭМЯ-аас бүх шатны эмнэлгүүдэд эрүүл мэндийг дэмжих төв байгуулах зорилт тавьсан. Энэ нь жилдээ нэг удаа бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг байх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний ач холбогдлыг ойлгуулах олон талын ач холбогдолтой. Манайд энэ тал орхигдсон байсан. Одоо Засгийн газраас үйл ажиллагааны чиглэлдээ оруулан бодит ажил болоод явж байна.

-Боловсролын байгууллагын багш, ажилчдыг нэгдсэн журмаар урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулсан. Үүнд хавдрын үзлэг хийгдсэн үү?

-Энэ жил цар тахлын хөл хориотой холбоотойгоор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг есдүгээр сараас хийж эхэлсэн. ЭМЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд 16 байгууллагын 679 багш, ажилчид хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаад байна. Энэ их үр дүнтэй ажил болсон. ХСҮТ-ийн хувьд өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг үндсэн үйлчилгээгээ алдагдуулалгүй амралтын өдөр зохион байгуулж, 2019 онд 38 байгууллагын 4668 ажилтныг үзлэгт хамруулахад хорт хавдар 39, хоргүй хавдар 493, хавдрын урьдал өвчин 552 илрүүлж байсан. Цаашид энэ хэрэгцээг үндэслэн, бид хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тусдаа нэгж төвийг байгуулахыг зорьж байна.

-Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хорт хавдартай хүмүүст зөвхөн хавдрыг эмчлэх эмчилгээнээс гадна өвчнөө даван туулахад нь бусад олон төрлийн дэмжлэг, тусламж, үйлчилгээ нэн шаардлагатай байдаг онцлогтой. Энэ хэрэгцээг хангах, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд цогц тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор Үйлчлүүлэгчийг дэмжих албыг шинээр байгуулсан. Энэ алба үйлчлүүлэгчид шаардлагатай нийгмийн, сэтгэл зүйн, хоол зүйн болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх юм. Үүнээс гадна хавдрын өвчнийг даван туулагч нарын хөтөлбөр бий болгохоор зорин ажиллаж байна. ХСҮТ-ийн хамгийн тулгамдсан асуудлын нэг нь эмчилгээ үйлчилгээний хүлээгдэл, цаг авах, болон үйлчлүүлж буй иргэдийн тав тух, тодорхойгүй байдал гээд зохион байгуулалтын асуудал байгаа. Энэ асуудлыг шийдэх зорилгоор орчинг сайжруулах, үйлчлүүлэгчдийн ээлтэй орчинг бүрдүүлэх олон ажлууд шат дараатай хийгдэж байна. Цахим бүртгэл, амбулаторийн хэсгийг бүрэн засварлан тохижуулж дуугүй хөтөчийг бүрэн шинэчиллээ. Цахим бүртгэлийн хэсгийг нэгтгэн зохион байгуулж лавлагаа мэдээллийн 24 цагийн утсыг ажиллуулж байна. Эмнэлгийнхэн болон үйлчлүүлэгчдэд маань маш тулгамдсан бэрхшээл болоод байсан орц гарцын асуудлыг шийдвэрлэн, одоо дөрвөн орц гарцтай, нэг урсгалын зохион байгуулалттай болоод байна. Мөн эмгэг судлал, амбулатори, шарил үдэх хэсгүүдэд иж бүрэн засвар, амбулаторид шинжилгээний сорьц авах хэсгийг шинээр байгуулах зэрэг төвийн үндсэн барилгын 10 блок бүхий 1500м2 талбайд засвар тохижилтын ажлыг өөрсдийн нөөц боломжоор хийж дуусгалаа.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах бодлогын хүрээнд танай эмнэлэгт ямар үйлчилгээнүүд цахимжсан бэ?

-Эмнэлэгт иргэдийн оочер, дараалал үүсгэх, бөөгнөрөл хүлээгдлийг арилгах үүднээс эмнэлэгт үзүүлэх цаг захиалахаас эхлэн бүх төрлийн үйлчилгээг цахимжуулахаар болсон. ХСҮТ үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн цахим түүх буюу E-CART системийг нэвтрүүлснээр өвчтөн өөрийн өвчний тухай мэдээлэлдээ орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн үедээ, хүссэн газартаа онлайнаар нэвтрэн үзэх боломжтой болсон. Үйлчлүүлэгч нар эрт ирдэг учраас гадаа хүлээлгэхгүй үүднээс цахим бүртгэлийн цагт зохион байгуулалт хийн үүдээ 7:30-аас нээдэг болоод 7 сар боллоо. Хүмүүс таатай хүлээн авч байгаа. Бид цаг захиалгын тусгай дугаараар тогтмол үйлчилж байна. Ер нь олон юм ярихгүйгээр хэлэхэд, ХСҮТ-ийн хаалгаар ороод үзэхэд манай хамт олны хичээж буй нь шууд харагдана. Олон хүн шахалдан бухимдсан, харанхуй даасан эмнэлэг байхаа больсон. Цаашид хүн амын дунд хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах, хавдрын тусламж үйлчилгээний эрт илрүүлэг, мэс засал, хими, хөнгөвчлөх зэрэг боломжит тусламж үйлчилгээг иргэд орон нутагтаа түвэг чирэгдэлгүй авдаг болох, эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдааг бэхжүүлэх, бодлого эрх зүйн орчныг сайжруулахад бидэнд хийх ажил их байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл бий болгоход, шинэ юмыг ойлгож хэрэгжүүлэх хэцүү, бэрхшээл ихтэй ч манай хамт олон хичээн ажилласаар байна.

-ХСҮТ-ийн тусламж үйлчилгээнд энэ жил шинээр нэвтрүүлсэн техник, технологи юу байна вэ?

-2019-2020 оны хугацаанд ХСҮТ-ийн хамт олон эмчилгээ оношилгоотой холбоотой нийт 19 шинэ технологийг нэвтрүүлсэн. Үүнд дурангаар хавдартай шулуун гэдсийг тайрч, анусын хуниасыг хадгалж залгалт хийх, багалзуур, улаан хоолойг ходоодоор нөхөн сэргээх мэс засал, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах зэрэг мэс заслын 15 гаруй шинэ технологийг нэвтрүүллээ. Үүнээс гадна молекул оношилгооны чадамжийг сайжруулсны үндсэн дээр өндгөвч, хөх, тархины хавдрын бай эмчилгээг нэвтрүүлээд байна. Цаашид төрөл, хүртээмжийг сайжруулахаар зорьж байна. Хавдрын оношилгоонд цитомегаловирус, эбштейн-баррын зэрэг вирусийн шалтгааныг тодорхойлох шинжилгээг хийдэг боллоо.

Хавдрын эмчилгээ улам бүр олон төрөл болж өргөсөхийн зэрэгцээ нөхөн сэргээх мэс заслын ач холбогдол өндөрсөж байгаатай холбоотойгоор энэ жил Нөхөн сэргээх мэс заслын тасгийг шинээр байгууллаа. Тус тасаг нь бүхий л төрлийн нарийн ур чадвар шаардах нөхөн сэргээх зэрэг аргачлалуудыг нэвтрүүлж, хавдраар өвчлөгсдийн амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөө үзүүлж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан “Dumna manipu­lator” ашиглан нэг зүслэгт хэвлийн дурангаар умайг бүхэлд нь авах технологийг нэвтрүүлж эхэллээ. Түүнчлэн элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөнд заалтаар Бөөр орлуулах үргэлжилсэн эмчилгээ (СRRT)-г хийдэг боллоо. Мэс заслын дараах өвчтөнүүдэд эхний өдрөөс нь эхлэн амьсгалын дутагдлаас сэргийлж спирометрийн дасгалыг хийлгэж хэвшүүлсэн нь энгийн мэт боловч эмчилгээний үр дүнд маш сайнаар нөлөөлж байна.

Өнгөрсөн жилүүдэд ХСҮТ-д хоёр шугаман хурдасгуурт аппаратыг суурилуулан эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлснээр туяа эмчилгээний хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн бол энэ жил тархи нугасны хавдартай иргэдэд хамгийн сүүлийн үеийн цогц оношилгоо, эмчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор “Нейрo-онкологийн төв” байгуулж тархи, нугасны хавдрын тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх том зорилт бүхий төслийг Австрийн засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх гээд эхний шат нь үр дүнд хүрээд явж байна. Мөн үүнтэй зэрэгцэн Стереотактик биеийн туяа эмчилгээ (SBRT)-г элэг, уушги, нойр булчирхай, нуруу нугасны үсэрхийлсэн хавдруудад хэрэглэхийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Үүнээс гадна эмнэлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулж, стандартчилагдсан тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэх зорилгоор “Стандарт үйл ажиллагааны заавар”-ыг бүхий л тасаг нэгж, албадын хүрээнд боловсрууллаа. Хэдийгээр шинэ юм болгон хэцүү ч манай хамт олон байгууллагын амжилтын үндэс нь стандарт үйл ажиллагаа гэдэгт санал нэгдэн, энэ заавраа хэрэгжүүлж, засан сайжруулж, үндсэн хэрэглээ болгож нутагшуулахаар ажиллаж байна.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдэлийн менежмэнтийн талаар хийгдэж байгаа ажлуудаас хуваалцаач?

-Ер нь эмнэлгийн тусламж үйчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэнэ гэдэг маань тухайн үйлчлүүлэгчид хийгдсэн эмчилгээ үйлчилгээ аюулгүй, үр дүнтэй л байх ёстой юм. Үүнийг л нөгөө талаас чанартай гэнэ. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээ ихэнх хүнд энгийн жижиг мэт санагдавч үр дүн нь хүний амь насанд хүрэх нөхцөл үүсгэх маш олон үйлүүд, үзэгдлүүд байдаг. Үүнийг бид эрсдэл гэж нэрлээд байгаа ч одоогоор тэр болгоныг хангалттай ойлгож чадахгүй байна. Тиймээс ХСҮТ чанарын удирдлагын, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо бүрэн ажилладаг болгохын тулд тодорхой алхмуудыг, тухайлбал үйл ажиллагаа бүхнээ стандартчилах, эмчилгээ оношилгооны нэгдсэн стандартыг бий болгох гэх мэтээр шинэчлэлүүдийг тасралтгүй хийсээр байна. Үүний үр дүнд байгууллагын хэмжээнд мөрдөгдөх журам, дүрэм, заавар, зөвшөөрлийн хуудсуудыг олон улсын стандарт JCI-ийн дагуу шинээр боловсруулж, шинэчлэн ажиллаж байна. Аливаа эмнэлгийн түвшинд үйл ажиллагааны шийдвэр гаргах үйл явцад тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийн оролцоог бүрэн хангах зорилгоор хороодыг дахин шинэчлэн, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Эхнээсээ эрсдэл, аюулгүй байдлын хороо, эмнэл зүйн хороод маань идэвхтэй ажиллаж эхэллээ.

-Ариутгалын тасгаа бүрэн шинэчилж, ашиглалтад оруулсан?

-Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны төслийн үр дүнд Ариутгал халдваргүйжүүлэх тасгийг орчин үеийн стандартын шаардлага хангасан байдлаар шинэчлэн байгуулсан нь халдварын эрсдэлээс хамгаалж, бууруулах чухал арга хэмжээ болсон. Эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах зорилгоор амбулаторийн үзлэгийн кабинетийн тоог нэмэгдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийлээ. Тухайлбал, радиологийн тасгийн болон мэс засал, яаралтай болон хагалгааны нэгдсэн тасгийн хэт авиан оношилгооны тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, хамгийн орчин үеийн хэт авиан технологийг хавдрын төв дээр суурьшууллаа. Дурангийн тасгийн тоног төхөөрөмжийг мөн шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлсэн гээд үйлчлүүлэгчийн чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүхий л талаар сайжруулж байна. Эм зүйн албаны үйл ажиллагааг сайжруулах, эмнэл зүйн эм зүйч нарын ажиллах боломжийг хангах зорилгоор нэгдсэн агуулахын системд орж, бүрэн засвар шинэчлэлийг хийлээ. Хагалгааны өрөөний зохион байгуулалт, тохижилт, техник хэрэгслэл нь дэлхийн түвшний мэс засал эмчилгээ хийдэг гэхэд итгэмгүй, бараг 1982 онд ашиглалтад орсон үеийнхээрээ байсан. Тиймээс бид хагалгааны хэсгийг шинэчлэн, өргөтгөн тохижуулах ажлаа эхлээд байна.

ӨДРИЙН СОНИН О.ТУЯА


Сэтгэгдэл

Эмч [64.119.25.153] 2020-10-20 07:21:38

Реформ гэдэг нь нүүлгэн шилжүүлэлт биш ээ,оношилгоо эмчилгээний орчин үеийн арга зүйг эзэмшиж эмнэлгийн практикт нэвтрүүлэхээс эхэлдэг юм аа,

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:43:59

dbxp1V http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:10:35

W5Z7WX http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.9.40.88] 2020-10-17 00:23:01

Zahiralaa, yuuniinturuund mes zasliin emch nariigaa avilgal avahiig boliuul! Ed naraa zahirch chadahgui bol hudlaa show bolno shu. Ocher daraalalaa buuruulah bol 24 tsagaar ajluul, shineer emch suvialgchiin oron too garga. Delhii dayaar emnelguud ter tusmaa havdariinh 24 tsag ajilladag yum.

Зочин [202.21.109.87] 2020-10-15 12:15:55

Хэдэн талаа нээлттэй байлгаач ээ орж гарах болгонд мөнгө төлөөд бх хэцүү бн.энэ эмнэлгийг хотын захруу гаргавал таарна.тал талаас ирсэн улсууд хотын бөглөрөлд ихээхэн хувийг эзэлж бн.

Buted [202.179.21.212] 2020-10-14 10:08:22

Garchigaa zuv uguuch

zochin [119.40.98.177] 2020-10-13 08:16:01

Avilgalaar huljij bga emch nar bol Havdariinhan, Mes zasald orohod avilgal uguhgui bol gar n hudluhgui shu, arai heterhii, avilga avdag n bur tsagaandaa garsan,

Зочин [103.14.36.249] 2020-10-13 04:36:38

Шоу хийх хэрэггүй дээ. Талын нэг тараагаад хэрэг алга

Зочин [202.9.46.94] 2020-10-12 15:52:47

Хавдарын эмч нар хүний өвчнөөр бизнес хийж хагалгааны дөраа өмнө өчнөөн мөнгө авч байж л хуруу гар нь хөдөлж хагалгаа хийдэг , өгөхгүй бол дараалал их байна гээд хөдлөхгүй , өвчтэй хүний амь нас хоногоор тоологдож байхад өгөхөөс яахав

Зочин [103.26.194.212] 2020-10-12 15:40:57

Яг одоогоор хавдар, халдварт 2 хамгийн хэрэгтэй байдаг. Одоо эмчийн бараа харах гэж сарын өмнө дугаар авдаг дүүргийн эмнэлэгт хавдар оношлох, бүр хавдарын хагалгаа хийх юм яриад байнаа даа. Хавдар сараар хүлээж байдаг юм байхдаа. Өрөөгөө түгжээд алга болдог эмч, сувилагч цалинжуулах юм бишүү. Хэн дүүрэгт хавдарын оношлогоо, хагалгаа хийлгэх бол?

зочин [122.201.19.99] 2020-10-12 05:38:49

Чинбүрэн гэж нэг сайхан сэвдэг шоучин бхад Эрдэнэхүү дуйраалгүй яах уу өвчөн нь өөрөө хэцүү эдгэрэх магадлал маш муулдаа иймээс сэтгэж бгаа царай юм уу даа хөөрхий Эмчилгээ үйлчилгээгээл сайжруулааа

Нүүлгээд харуулчихаарай! Бид хараад сууж байя. [202.131.225.53] 2020-10-12 05:23:30

Хотод байх ёсгүй мах комбинат, ноос арьс ширний үйлдвэр, гурилын үйлдвэрээ хотоосоо нүүлгэж чадаагүй байж хотын оршин суугчдад нэн тэргүүнд хэрэгтэй эмнэлгээ нүүлгэж чадах юм уу? Энэ эмнэлэг хотод ямар гэм тарьчихсан юм бол оо? ХСҮТ-ийн эмч, сувилагч нар ар гэрээ аваад орон нутагруу нүүж харагдаач! Кх!

Гарчигаа тэнэгтэж өгчихөөд юү гээд байгаа юм бэ? [202.131.225.53] 2020-10-13 01:36:13

Тэгвэл нийтлэлийнхээ гарчгийг зөв өгч бай. Тэгснийхээ дараа элдэв юм бич. Гарчиг нь анхнаасаа балай байхад би тэр дор бичсэн юмыг нь унших албагүй.

Тэнэгээ унш [192.82.76.69] 2020-10-12 09:50:44

Эмнэлгийг тэр чигээр нь нүүлгэх бишээ.Хүрээг нь тэлж өөр өөр газруудад шинэ салбар нээнэ гэсэн байна Зөв юм хийж байна.Эрүүл мэндийнхэн Баяр хүргэе

Зочин [103.26.194.72] 2020-10-12 04:45:47

surjigneh l heregtei.duugai baival nuguu l heveeree bn

0 [64.119.25.142] 2020-10-12 04:12:00

Ауис д байхдаа ч сүржин юм байсан.хэвээрээ биз дээ

Зочин [64.119.25.173] 2020-10-12 02:55:01

Эрдэнэхүү солиороод бай, эмнэлэг удирдаж мэдэхгүй байж бага шизот хавдрын эмнэлэг өдөр алдаж шөнө гэгчээр цагтаа засвараа хийхгүй одоо хийж бгаа тэгээд тасгуудаа хотын эмнэоэгт байршуулж бга биз дэ тэгээд ч ажлын байраа хаяж нэг мөнгө амалсан аймагт очоод ард нь өчнөөн хүн тусламж авч чадахгүй хохирно

Zochin [202.126.90.82] 2020-10-12 02:16:28

Erdenehuu guai bitgii hudlaa yariad goyo goyo yum yariad bai hamgiin hund surtaltai emneleg bol tanai emneleg shuu niitleg barag buh emch nariinhaa setgel zui haritsaa hund handah handlagiig uurchil ter chigeeree huntei haritsaj chadahaa bolichihson ih zan ni hereesee hetersen honshoort ni baas turhchihsen yum shig ih zantai durakuud baidag ter chigeeree shu edniigee diktaturt oruulah ajliig yuni turuund hiij oorchloh heregtei SETGEHUIN UURCHLULT!!!!!!!!

Зочин [122.201.24.81] 2020-10-12 02:02:58

Эрдэнэхүү чи бүү солиор. Чиний мэддэг зүйл биш.

Зочин [202.55.191.205] 2020-10-12 01:32:11

Шал худлаа ш дээ, Дарга нар нь гоё гоё юм яриадл бодит байдал дээр Дүүрэг дээрээсээ морфин тариагаар ч авч чаддаггүй ш дээ, Юун хагалгаа хийлгэж, эмчилгээнд орох, Дүүргийн эмнэлэгүүд хавдартай хүнийг харахаараа шууд зугатаагаад Хавдар судлалын үндэсний төв рүүгээ яв гээд л хөөдөг. Морфин тариагаар авах гэхээр хурлаар орно хэвтэрт байгаа хүнээ аваад ир гэж хэлдэг. Арай дэндүү ш дээ. Химийн тариагаа аваад хийлгэх гээд очихоор химийн тариа хийдэг нь амарцан байна, чөлөө аваад явцан байна гээд хийх хүн олддоггүй ш дээ, шал худлаа

Иргэн [66.181.186.190] 2020-10-12 01:08:59

Хэдэн өдрийн өмнөх ярилцага л байна,

Бямба [150.129.143.70] 2020-10-12 00:47:42

Нүүх нь мааааш зөв шийдэл

Зочин [202.9.46.33] 2020-10-12 00:16:41

Хорт хавдар, архи, осол гурваар мунхаг монголчууд их нас барж байна.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.